Бөөрөлжүүтийн станц метроны цахилгааны эх үүсвэрийг нийлүүлнэ


3-р сарын 1
14 цаг 47 минут

Нийслэлийн Толгойтоос Амгалан өртөө хүртэл 17.7 км урт байхаар төлөвлөөд буй метроны шугамын 6.6 км-ыг газар доогуур хийнэ. Цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг ирэх 10 дугаар сард ашиглалтад орох Бөөрөлжүүтийн цахилгаан станцаас нийлүүлэхээр төр, хувийн хэвшлийн харилцан хэлэлцээр хийжээ.

 ЖАЙКА олон улсын байгууллагын урьдчилсан судалгаагаар метро жилд 50-60 мВт цахилгаан эрчим хүч ашиглана гэж тооцоолжээ. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станц 300 мВт-ын хүчин чадалтай бөгөөд эхний блок бүхий 150 мВт хүчин чадалтай станц 10 дугаар сард, хоёрдугаар ээлжийг нь 4-5 жилийн дараа ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа.

Mетроны цахилгаан эх үүсвэрийн талаар НИТХ-ын ээлжит бус хуралдааны үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр эрчим хүчний шинэ эх үүсвэрийг хэрхэн бий болгох талаар Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжлийн форумын үеэр танилцуулна. Эрчим хүч, дулаан зэргийг тооцоолсон байгаа. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулж байна. Энэ сарын сүүлээр УИХ-д өргөн барина. Тус хуулийн төслийг үндэслэж дээрх асуудлаа шийднэ” хэмээснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.

Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн оргил ачаалал 2020 онд 1309 мBт хүрсэн бөгөөд үүний 60 хувийг Улаанбаатар хотын ачаалал эзэлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Өтгөн, ялгадаснаас үүдэлтэй хөрсний бохирдлыг бууруулах бэлдмэл гарган авчээ10 сар 22. 22:282027 оны нэгдүгээр сар хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв10 сар 22. 22:25Цахим гэмт хэргийн улмаас 28 тэрбум төгрөгийн хохирол учирчээ10 сар 22. 22:23Халиа тошин үүсэх эрсдэлтэй бүсээс 390 айл өрхийг нүүлгэжээ10 сар 22. 22:21Өвөлжилтийн бэлтгэл хангаж 16 мянган тонн давс нөөцөлжээ10 сар 22. 22:20Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан УИХ, Засгийн газрын гишүүд10 сар 22. 22:18Д.Цогтбаатар: Та нарын тансаглалыг үүрч, бүсээ чангалсаар хувийн хэвшил нуруугүй боллоо10 сар 22. 22:17Улаан буудай, хүнсний ногоо, сүү, арьс шир, ноосны урамшуулалд 54.7 тэрбум төгрөг олгоно10 сар 22. 22:16Ахмадуудаа нэг удаа харж үзэж, таван сая төгрөг олгоё10 сар 22. 22:13Үхрийн махны үнэ буурав10 сар 21. 21:30"Баян-Өлгийн бага ангийн багш нарын монгол хэлний түвшин 30 хувьтай гарсан"10 сар 21. 21:29SpaceX, Tesla компаниудыг нэгтгэж магадгүй10 сар 21. 21:28
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.