“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжсэнээс хойш гарсан үр дүнг энэ сарын 5-нд хэлэлцэнэ


3-р сарын 1
14 цаг 46 минут

“Ойн салбарын үндэсний II чуулган”-ыг гуравдугаар сарын 5-нд Төрийн ордонд зохион байгуулна. 

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2021 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр “Ойн салбарын үндэсний чуулган”-ыг зохион байгуулж, байгаль орчны салбарын эрх зүйн орчин, тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлага, шинжлэх ухаанд суурилсан ойжуулалт, технологи, инновацын шийдэл, ойн салбарын хүний нөөц, ногоон санхүүжилт зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөмж гаргасан юм.

Энэ удаад тус чуулганаар

  • “Монгол орны ойн өнөөгийн байдал, салбарын бодлого”
  • “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжсэнээс хойш гарсан үр дүн ба цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ”
  • “Олон улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, ойн салбарын хөгжлийн бодлогын хүрээнд тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар хэлэлцэнэ. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас хамтран зохион байгуулах тус үндэсний чуулганд ойн мэргэжлийн байгууллага, холбоод, олон улсын байгууллагууд, сум дундын болон сумын ойн ангийн инженер, техникийн ажилтнууд, эрдэмтэн судлаачид, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцоно.

Эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжлийн хандлагыг ойн экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй байхад чиглүүлэх, ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлж Монгол орны ойрхог чанарыг есөн хувь буюу түүнээс дээш хувьд хүргэж, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, амьдралын чанарыг сайжруулах, ногоон хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэхэд төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хамтын ажиллагаа, хүчин чармайлтыг нэмэгдүүлэхэд үндэсний чуулганы зорилго оршиж байгааг Ерөнхийлөгчийн Тамгын Газрын ХМА-наас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Б.Найдалаа: Хэрэв туслах маань УИХ-ын гишүүний биед халдсан бол өмнөөс нь уучлал хүсье10 сар 28. 20:06Ерөнхийлөгчийн хувь эзэмшдэг "Илт Хан" аяллын компанитай танилц10 сар 28. 20:05Финланд, Норвегийн удирдагчид Путинтэй утсаар ярьжээ10 сар 28. 19:41“Шинэ тариаланчид” Хятадын хөдөө тосгоны сэргэлтэд хүч нэмж байна10 сар 28. 19:40З.Энхболд, Б.Энх-Амгалан нарыг гэм буруутай гэж үзсэн шийдвэрийг хэвээр үлдээлээ10 сар 28. 19:40ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧ ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА10 сар 28. 19:39ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДЭД ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН БОЛОМЖИЙГ ТАНИЛЦУУЛЛАА10 сар 28. 19:39ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГИЙН БАРУУН БҮСИЙН САЛБАР ХОВД АЙМАГТ НЭЭГДЛЭЭ10 сар 28. 19:38Монгол, Беларусь ажиллах зарчим, алсын хараагаа тодорхойлов10 сар 28. 19:37Аав нь харваж нас бараад удалгүй 30 гаруйхан настай хүү нь мөн харвалтаар эмнэлэгт хүргэгдсэн10 сар 28. 18:36Өтгөн, ялгадаснаас үүдэлтэй хөрсний бохирдлыг бууруулах бэлдмэл гарган авчээ10 сар 22. 22:282027 оны нэгдүгээр сар хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв10 сар 22. 22:25
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.