“Эмэгтэй экспортлогчдыг дэмжих олон улсын сан”-г нээв


3-р сарын 1
14 цаг 20 минут

Олон улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн “SheTrades Summit” өндөр дээд хэмжээний уулзалт Арабын Нэгдсэн Эмират улсад болж байна. Энд манай улсаас "Ханбогд кашимер" компани, “Голомт” банк, “Тэсо” групп гэсэн 9 аж ахуйн нэгжийн төлөөлөгчид оролцож байна.

 Төлөөлөгчдийг Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Одонбаатар хүлээн авч уулзлаа. Тэрбээр, булангийн орнуудад Монголын бараа бүтээгдэхүүнийг экспортлох боломжийн талаар санал солилцож, дотоодын, үндэсний үйлдвэрлэгч нартай хамтран ажиллахаа илэрхийллээ.

 Олон улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн өндөр дээд хэмжээний уулзалтын үеэр Дэлхийн Худалдааны байгууллага, Олон улсын худалдааны төвийн 13 дахь удаагийн худалдааны сайд нарын хуралдаан болж, “Цахим эдийн засаг дахь Эмэгтэй экспортлогчдыг дэмжих сан”-г нээв.

50 сая ам.доллароор нээсэн олон улсын энэхүү сангаар дамжуулан эмэгтэй бизнес эрхлэгч нарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр улс орнууд хамтарч ажиллах юм. Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газраас тус сангийн үйл ажиллагаанд 10 сая ам.долларын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа тус улсын Гадаад худалдааны сайд Тани Ахмед Ал Зэёоди илэрхийллээ.

Манай улс уг сангийн үйл ажиллагаанд оролцох бөгөөд МҮХАҮТ-ын дэргэдэх “She Trades Mongolia” төв Монголын эмэгтэй бизнес эрхлэгчдийг дээрх сангийн үйл ажиллагаанд хамруулах боломжийг бүрдүүлэн хариуцан ажиллахаар боллоо.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI форум боллоо9 сар 8. 16:50334 мал хулгайлж, ₮113 саяын хохирол учруулсан иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ9 сар 8. 16:49ОХУ-д ууланд авирч байсан 11 хүн амиа алдаж, 6 хүн сураггүй болжээ9 сар 8. 16:35Монгол Улсад ирсэн ОХУ-ын жуулчдын тоо хамгийн их байна9 сар 8. 16:33Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Чойжин ламын сүм музейд зочиллоо9 сар 8. 16:31Өнөө шөнө Туул голын хөндий дагуу -2 градуст хүрч хөрсөн дээр цочир хүйтэрнэ9 сар 8. 16:30ХӨВСГӨЛ: БНСУ-ын Дэгү Хани Их сургуультай хамтын ажиллагааг өрнүүлнэ9 сар 8. 16:30Хятад улс хүн дүрст роботуудыг тулаанд ашиглахаар бэлтгэж байна9 сар 8. 16:29АН-ын дарга О.Цогтгэрэл ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн Ли Ганьжэтэй уулзлаа9 сар 8. 16:29Инфляц өдөөхгүйн тулд 150 тэрбумыг хүнсний салбарт зарцуулна9 сар 8. 16:27Нэгдүгээр ангийнхныг 10 дугаар сарын нэгэн гэхэд сурах бичгээр бүрэн хангана9 сар 7. 15:48Хойд Солонгостой холбоотой хакерууд "AI" ашиглан хортой файл тараажээ9 сар 7. 15:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.