Сэтгэцфизиологийн үндсийг судалгааны үр дүн, баримт, нотолгоонд үндэслэн тайлбарлажээ


2-р сарын 29
15 цаг 53 минут

2018 онд “Алтан Психея” шагнал хүртсэн “Психофизиология” сурах бичгийн монгол орчуулга уншигчдын хүртээл боллоо. 

ОХУ-ын Санкт-Петербург хотын А.И.Герцений нэрэмжит СХУ-ны Улсын их сургуулийн профессор, доктор /Sc.D/ Николаева Елена Ивановнагийн “Сэтгэцфизиологи” номыг сэтгэл судлалын ухааны доктор /Ph.D/ Б.Энхмаа, сэтгэл судлалын магистр /M.A/ А.Тэгшжаргал нар орчуулжээ.


МУБИС-ийн номын санд болсон нээлтийн үеэр номын зохиогч Николаева Елена Ивановна хэлэхдээ, “Энэхүү сурах бичгийн онцлог нь зөвлөлтийн судлаачдын дэвшүүлсэн тархи боллон ухамсрын харилцан үйлчлэлийн тухай суурь үзэл санаанууд болон гадаадын зохиогчдын зарчмын шинэ үзэл баримтлалуудын хооронд харилцан буулт хийх боломж байгаа эсэхийг тодруулахыг оролдсон явдал юм. Үзэгдэл нэг механизмаар бус, харин олон механизмаар  тодорхойлогдох нь их байдаг. Эцсийн бүлэгт зөрчилтэй мэт санагдахуйц механизмууд нь ердөө л нэг зоосны хоёр тал байдаг учраас сэтгэл хөдлөлийн болон танин мэдэхүйн үйл явцуудын сэтгэцфизиологийн механизмуудын талаарх үзэл санаануудын өргөн хүрээг харуулахыг зорьсон” хэмээв.

 

Тус бүтээл сэтгэл судлалын шинжлэх ухааны суурь асуудлууд болох сэтгэц, зан үйлийн сэтгэцфизиологийн үндсийг хамгийн сүүлийн үеийн судалгааны үр дүн, баримт, нотолгоонд үндэслэн тайлбарлажээ.

Хүн яагаад уйлж, инээж, уурладаг төдийгүй ямар нэг үйлдлийг яагаад өөрийн эрхгүй санамсаргүй үйлддэг болох гэх мэт олон асуултын хариуг энэхүү номоос олж мэдэх боломжтойг орчуулагч, Сэтгэл судлалын ухааны доктор /Ph.D/ Б.Энхмаа тодотгов.

Тэрбээр, “Хүн дотоод, гадаад олон талт мэдрэмжүүдээ нэг түвшинд байлгах нь угтаа сэтгэл зүйн эрүүл мэндийн хувьд хэвийн гэж хэлж болно. Энэ нь тэнцвэрт байдлыг хэрхэн хадгалах, үг үйлдэл нэг байхын учрыг сэтгэцфизиологийн үүднээс тайлбарласан энэхүү сурах бичиг нь сэтгэл судлаач оюутнуудын суралцах хугацааны сайн нөхөр хийгээд судлаачийн судалгаа шинжилгээний эрэл хайгуулын замналд ташуур болж чадна хэмээн найдаж байна. Тус номыг монгол хэлнээ орчуулах явцад хамгийн их тулгарсан бэрхшээл бол шинжлэх ухааны нэршил,  нэр томьёог монгол хэлэнд хэрхэн зөв оноох асуудал байсан. Энэ нь манай салбарын эрдэмтэн судлаачид сэтгэл судлалын шинжлэх ухааны нэр томьёог зөв оноох, цэгцлэх, журамлах, улмаар хэвшүүлж нэг мөр болгох нь цаашдын сэтгэл судлаач мэргэжлээр суралцаж буй оюутан залууст нэн шаардлагатай байгааг харуулж байна” гэв.

 

Ташрамд дурдахад, профессор, доктор /Sc.D/ Николаева Елена Ивановна маргааш Боловсрол судлалын сургуульд МУБИС-ийн багш нарт зориулсан лекц тавих юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ЭСЯ: Хятад миссийн асуудлаар зохион байгуулагчид тайлбар өгөөгүй, үргэлжлүүлэн ажиллаж байна10 сар 12. 9:54Түргэн тусламжийн машин дуудах үнэ дэлхийн улс орнуудад ямар ялгаатай вэ?10 сар 12. 9:51Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас орно10 сар 12. 9:47Халхгол суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа10 сар 12. 9:46Трамп: Украин шинэ удирдагчтай болох цаг болжээ10 сар 12. 9:45Төсвийн зарлага ₮43 их наяд буюу сонгууль угтсан төсөв10 сар 12. 9:44Хайлаастаас Дарь эх явах замд 7300 мод тарьжээ10 сар 9. 17:40Багахангайгаас Эмээлт хүртэлх 127 км төмөр замын ажил дуусжээ10 сар 9. 17:38УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн амжилтыг олон улсын түвшинд үнэллээ10 сар 9. 17:11Да хүрээ авто худалдааны төв орчимд хөрсний бохирдлыг шинжлэв10 сар 9. 17:11Төв Азийн хэвлэл мэдээллийн 26 дугаар бага хурал эхэллээ10 сар 9. 17:10Конгод Эбола вирусээр 4200 гаруй хүн нас баржээ10 сар 9. 17:08
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.