Хөдөлмөрийн зах зээл 300 мянган хүнээр дутагдаж байна


1-р сарын 30
16 цаг 33 минут

 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ)-наас өнөөдөр манай улсын хөдөлмөрийн зах зээл болон ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлт, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой шинэчлэл, өөрчлөлтийн талаар салбарын мэргэжилтнүүд, ажил олгогч нар, сэтгүүлчдэд танилцууллаа.

 

Энэ үеэр Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны буюу 2024-2035 оны эрэлт, нийлүүлэлтийг судалсан дүнг мөн мэдээлсэн юм. Үүнээс танилцуулвал:

  • Манай улсын ажиллах хүч 300 мянган хүнээр дутагдаж байна,
  • Ажил олгогч нарт өнөөдөр хүний нөөцөө тогтоон авч үлдэх бэрхшээл тулгарч байна.
  • Gen Z үеийнхэн буюу 2000 оноос хойш төрсөн шинэ мянганы залуучууд 2035 он гэхэд хөдөлмөрийн насны хүн амын 43 хувьтай тэнцэнэ. Энэ нь хүний нөөцийн бодлогыг эрс шинэчлэх шаардлага үүсэж байгааг харуулж байна.
  • Мөн манай улс ажиллах хүчээ гадаад руу их алдаж байна. Өнөөдрийн байдлаар БНСУ-д 54 мянган хүн ажиллаж байгаа бол Шведэд 20 мянга гаруй монгол байна. Монголчууд Австрали, Чех, Япон зэрэг улс руу олноор явж байна. Энэ нь нэг талаар гадаадын улс орнуудад хүн амын хөгшрөлт их, ковидоос хойш ажиллах хүчээр дутагдаж буй хүчин зүйл нөлөөлж байгаа бол дотоод талын хүчин зүйл нь эдийн засгийн өсөлт нийгэмд бодитойгоор буухгүй байгаатай холбон тайлбарлаж байна,
  • 15-64 насны иргэдийн 67 хувь нь гадагшаа явж ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ,
  •  Албан бус хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж байна.
  • Ажилгүйчүүдийн эгнээнд сүүлийн жилүүдэд залуучууд, эмэгтэйчүүд их орж байна гэсэн дүн гарчээ.

 

Судалгаагаар манай улсад эдийн засаг, нийгмийн шилжилтийн үе 1990-ээд оноос хойш төрөлт буурч, өнгөрсөн 14-15 жилийн хугацаанд төрөлт 20-30 мянга, түүнээс ч их хэмжээгээр буурч байсан нь өнөөдөр хөдөлмөрийн зах зээл дээр 18-33 насны, ид ажиллах хүч дутагдаж буйтай холбогдож байгаа нь гарчээ.

Мөн цалингийн бодит өсөлт дунджаар өндөр гарч байгаа ч яг амьдрал дээр нэмэгдээгүй, ам.доллароор илэрхийлсэн өсөлт 17 хувьтай байгааг эдийн засагчид, шинжээч судлаач нар хангалттай өсөлт биш юм хэмээн үзэж байна.

 

Ажиллах хүчтэй холбоотойгоор цалин, хөдөлмөрийн хөлс, эдийн засгийн өсөлт бодитой эсэх зэрэг олон асуудал дагдалдан гарч буйг тэд хэлж байна. Энэ хүчин зүйлийн талуудыг дахин судалж шинжлэх зайлшгүй шаардлагатай байгаа хэлж байна.

Боловсролын салбарт 100 гаруй их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж буй ч ажил олгогч нарын хэрэгцээ, шаардлагыг хангасан боловсон хүчнийг бэлтгэж чадахгүй байна хэмээн шүүмжлэлттэй хандаж байгааг ХНХ-ын сайд Х.Булгантуяа хэллээ.

 

Мөн манай улсад ажилгүйдэл хангалттай хэмжээнд буурахгүй байгааг хөдөлмөрийн зах зээлтэй холбон тайлбарлаж байна. Ажилгүйчүүдийн эгнээнд сүүлийн жилүүдэд залуучууд, эмэгтэйчүүд их орж байна. Ялангуяа хөдөө, орон нутагт ажилгүй залуучууд их болж буй нь мэргэжил эзэмшээгүй, мэргэшээгүйтэй холбож байна.

Манай улс хүн ам цөөтэй ч гэсэн хөдөлмөрийн бүтээмж өндөр, ажиллах хүчний оролцоо их байх юм бол иргэдийн амьжиргаа дээшилж, эдийн засаг өсөх боломжтойг тэрбээр хэлсэн юм.

Уулзалт хэлэлцүүлэгт хүний нөөцийн салбарын эрдэмтэн судлаач нар, компани, ААН-үүдийн ажил олгогч нар, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож судалгаатай танилцлаа. 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БУСАН ХОТООС БОГЦОЛЖ ИРСЭН САНАА6 сар 24. 11:19Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга эхэллээ6 сар 12. 17:06Трамп Хятадын ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахыг урьжээ6 сар 6. 12:59Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ6 сар 6. 12:57ДЦС-5-ыг барих ААН-тэй 30 жилийн гэрээ байгуулна, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна6 сар 6. 12:55Дулаарлыг хоёр хэмээс доош байлгахад "Тэрбум мод" хөтөлбөр хувь нэмэр оруулна6 сар 6. 12:54Д.Тогтохсүрэн: МАН одоо дангаараа засаглана гэвэл энэ данхгар бүтцийг эрс багасгах ёстой6 сар 6. 12:29Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв6 сар 6. 12:26Украины дайныг хамтдаа зогсоохыг санал болгожээ6 сар 6. 12:21Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил үргэлжилж байна6 сар 6. 12:20“Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралтын чөлөөт бүс болгоно6 сар 6. 12:19Тариалалт тал хувийн гүйцэтгэлтэй байна6 сар 5. 17:27
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.