"Солонго" хорооллын нэгдүгээр ээлжийн 17 блокийн барилга угсралтыг гуравдугаар сард эхлүүлнэ


1-р сарын 26
18 цаг 01 минут

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтын хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Солонго-1 (MON-18), Солонго-2 (MON-19) орон сууцны хороолол барих” төсөл хэрэгжүүлэх нэгжээр “Төрийн орон сууцны корпорац” ТӨХХК, ерөнхий гүйцэтгэгчээр “Колон Глобал” корпорац, зөвлөх үйлчилгээний ажлыг “Мүүён Си Эм” төлөөний газрууд тус тус гүйцэтгэж байна.

Тус төслийн нэгжийн төлөөлөл өчигдөр уулзаж, төслийн хүрээнд хийх ажлуудынхаа талаар хэлэлцлээ.

Уулзалтад “ТОСК” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Эрдэнэбулган, Ерөнхий гүйцэтгэгч “Колон Глобал” корпорацын Төслийн захирал Ko Byung-Chun, Төслийн менежер Kim Kyun-Suk, Зөвлөх “Мүүён Си Эм” төлөөний газрын захирал Hyun Koo Shim, Гүйцэтггэх захирал Joowhan Seok болон албаны бусад хүмүүс оролцов.

Уулзалтаар “Солонго 1, 2” төслийн барилга угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрлийг холбогдох төрийн байгууллагуудаас авах, техникийн нөхцөлүүдийг сунгуулах зэрэг хийж хэрэгжүүлж буй ажлууд болон тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ.

Түүнчлэн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч “Мүүён Си Эм” төлөөний газрын тайлан төлөвлөгөө, гүйцэтгэл, санхүүжилтийн асуудлыг хэлэлцэж цаашид авах арга хэмжээнүүдийг тодорхойлов.

Ташрамд дурдахад “Солонго-1 (MON-18), Солонго-2 (MON-19) орон сууцны хороолол барих” төсөл нь нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжих бөгөөд 17.19 га талбайд нийт 5,002 айлын орон сууцны хорооллыг 2024-2027 оны хооронд барьж ашиглалтад оруулах юм.

Нэгдүгээр ээлжийн 17 блокийн барилга угсралтын ажлыг энэ оны гуравдугаар сард эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна гэж Төрийн Орон Сууцны Корпорацаас мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ДЭМБ: 2030 он гэхэд дэлхий даяар 4.1 сая сувилагч дутагдана5 сар 13. 13:39Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулахад бүтээгдэхүүн нийлүүлэх санал тавив5 сар 13. 13:33П.Батчулуун эмч хянагчтай ХӨСҮТ-д эмчлүүлж байна5 сар 13. 13:33Турк дэх уулзалтад Трамп нэгдэж магадгүй5 сар 13. 13:32Самсунгийн хамгийн нимгэн гар утсыг танилцуулжээ5 сар 13. 13:31Хүзүүний дээд нугалмын хавдрыг нүдний ухархайгаар дамжуулан авчээ5 сар 13. 13:31Цаг хугацаа, зардал хэмнэх хосмог сургалтыг сонирхох хувийн хэвшлүүд нэмэгдэж байна5 сар 13. 13:29Нүхэн жорлонг стандартын ариун цэврийн байгууламжаар солих талаар хэлэлцжээ5 сар 13. 13:27Шарга морьт, Хандгайтын уулзварт цагдаагийн хяналтын пост ажиллаж эхэллээ5 сар 13. 13:25Ерөнхий сайдаас орлогоо нотлохыг шаардаж байна!5 сар 13. 12:43МАН-ын бүлэг Хөгжлийн банкны тухай хэлэлцэж байна5 сар 12. 14:19Хямд үнэтэй нөөцийн мах худалдаалж эхэлжээ5 сар 12. 14:18
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.