Үнэ өсөхгүй, хомсдол үүсэхгүй гэсэн сайдын үг худлаа болжээ


1-р сарын 2
12 цаг 48 минут
Улаанбаатар хотод шинэ оны өмнөхөн шатахуун түгээх станцууд бензин, түлш хязгаарлалттай олгож, жолооч нар урт дараалалд дугаарлаж байв. Шинэ онтой зэрэгцэн нийслэлд шатахуун хэвийн олгож, урт дараалал ч алга болсон. Гэвч орон нутагт шатахуун олдохгүй, АИ-92 бензин 3000 төгрөг давсан гэдгийг иргэд хэлж байна. Бүр тодруулбал, Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд АИ-92 бензин 3500 төгрөг хүрч, ганц  нэгхэн шатахуун түгээх станц шатахуун олгож байгаа гэнэ. Харин дизель түлш хэвийн олгож байгаа бөгөөд үнэ нь 4420 төгрөгийн үнэтэй байна.
Уул Уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар өмнө нь мэдээлэл хийхдээ шатахууны импорт хэвийн байгаа. Бензин, түлшний үнэ нэмэхгүй гэж мэдэгдсэн.
 
Шинэ оны өмнө арванхоёрдугаар сарын 16-20-ны өдрүүдэд нефть импортлогч "Петровис", "Шунхлай", "Тэс", "Сод Монгол",  "Монсуль", "Газ-Ойл" нефть зэрэг комцанийн удирдлагууд болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал, газрын тосны газрын төлөөллүүд ОХУ-д ажиллаад ирсэн. ОХУ-ын талаас Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны Оросын хэсгийн дарга ОХУ-ын Байгалийн баялаг экологийн сайд, эрчим хүчний дэд сайд, Оросын төмөр зам хувьцаат нийгэмлэгийн хөдөлгөөн, тээвэр хариуцсан орлогч дарга, мөн Монголд нефть нийлүүлэгч гол аж ахуйн нэгжүүд болох "Роснефть", "Газфром" зэрэг байгууллагууд оролцжээ.
 
Энэ уулзалтаар, 2024 эхний улиралд сар болгон 140 мянган тонн дизель түлш, 90 мянган тонн АИ-92 авто бензинийг худалдаж авах захиалга өгсөн талаар албаныхан мэдээлсэн. Холбогдох албаныхны зүгээс "Импортоор шатахуун орж ирдэгээрээ орж ирж байна. Хомсдол үүсчих вий гэж сэргийлэн хүмүүс банкаа дүүргэж байгаагаас дараалал ихэсч байна" гэдэг тайлбарыг өгч байсан юм.
ОХУ-ын төмөр замын зүгээс нийлүүлэгч захиалагч талууд гэрээгээ хийж, худалдан авах бүтээгдэхүүний тоо хэмжээг баталгаажуулсны дараа тээвэрлэлтийн графикаа гаргаад тээвэрлэлтийн асуудлыг бүрэн шийдэхээ мэдэгдсэн. Тиймээс шинэ оны өмнөхөн дизелийн түлшийг 40 тонноос дээш багтаамжтай тээврийн хэрэгслээр орон нутаг руу тээвэрлэхийг зөвшөөрсөн хэдий ч хомсдол нүүрлэсэн хэвээрээ байна. Хөдөө орон нутгийнхны хувьд өвөлжилтийг давахын тулд өвс тэжээлээ татахад хүртэл хүндрэлтэй байгааг хэлж сууна.
 
Өнөөдрийн хомсдол бол нэг өглөө гараад ирчихсэн асуудал биш. Олон жилийн ужиг тогтолцооноос болоод шатахууны хомсдол үүссэн нь ойлгомжтой. Гэтэл салбарын сайд нь наанаа үнэ өсөхгүй, хомсдол нүүрлэхгүй гэж иргэдээ хуурсаар өнөөдрийг хүрлээ.  Хомсдол, үнийн өсөлт үүсэх бүрт хойд хөрш рүү чихэж, хэдэн импортлогчдоо буруутгаж суухаасаа илүү өөр арга, гарц хайх ёстой юм биш үү.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БУСАН ХОТООС БОГЦОЛЖ ИРСЭН САНАА6 сар 24. 11:19Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга эхэллээ6 сар 12. 17:06Трамп Хятадын ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахыг урьжээ6 сар 6. 12:59Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ6 сар 6. 12:57ДЦС-5-ыг барих ААН-тэй 30 жилийн гэрээ байгуулна, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна6 сар 6. 12:55Дулаарлыг хоёр хэмээс доош байлгахад "Тэрбум мод" хөтөлбөр хувь нэмэр оруулна6 сар 6. 12:54Д.Тогтохсүрэн: МАН одоо дангаараа засаглана гэвэл энэ данхгар бүтцийг эрс багасгах ёстой6 сар 6. 12:29Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв6 сар 6. 12:26Украины дайныг хамтдаа зогсоохыг санал болгожээ6 сар 6. 12:21Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил үргэлжилж байна6 сар 6. 12:20“Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралтын чөлөөт бүс болгоно6 сар 6. 12:19Тариалалт тал хувийн гүйцэтгэлтэй байна6 сар 5. 17:27
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.