Нохой, муурыг хүүхдийн тоглоомын болон цэцэрлэгийн талбайд салхилуулахгүй


12-р сарын 8
12 цаг 59 минут

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн, холбогдох хуулийг эцэслэн баталлаа.

Тус хуулийг эцэслэн батлах санал хураалтад нийт УИХ-ын 48 гишүүн оролцож 87.5 хувийн саналтайгаар батлагдсан юм. Мөн хамт өргөн мэдүүлсэн болон холбогдох хуулийг УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэнээр эцэслэн батлав. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Х.Нямбаатар, Ж.Сүхбаатар нарын 2022 оны есдүгээр сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн тус хуулийн онцлох зүйл заалтуудыг түүвэрлэн хүргэж байна. 

1.1. Энэ хуулийн зорилт нь нийтийн эрүүл мэндийг хамгаалах, гэрийн тэжээвэр амьтныг бүртгэх, асран хамгаалах, түр харах, үржүүлэх, хүчирхийллээс хамгаалах, эзэнгүй амьтны тоо толгойг бууруулахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино. 

 3.1.1. “гэрийн тэжээвэр амьтан” гэж ашиг шимийг нь ашиглахаас бусад зорилгоор гэршүүлсэн, хүнтэй хамт амьдрах боломжтой Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2, 4.1.3-т зааснаас бусад амьтныг;

3.1.7. “нохой, муур үржүүлэгч” гэж энэ хуульд заасан журмын дагуу нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй ашгийн төлөө хуулийн этгээдийг;

3.1.8. “бичил чип” гэж гэрийн тэжээвэр амьтан, түүний асран хамгаалагчийг таньж тогтоох зорилгоор амьтны арьсан доор байрлуулдаг, дахин давтагдашгүй дугаар агуулсан суулгацыг;

Асран хамгаалагчийн эрх, үүргийн хувьд...

7.2. Нохой, муурын асран хамгаалагчийн сургалт зохион байгуулах хуулийн этгээд мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүсэлтийг сургалтын хөтөлбөрийн хамт хүргүүлж, бүртгүүлсэн байна.

9.1.5. гэрийн тэжээвэр амьтныг зориулалтын буюу улирлын онцлогт тохирсон, агаар солилцоо сайтай, байгалийн гэрэл нэвтрэх боломжтой, хөдлөх хангалттай орон зай бүхий байр, үүр, орчин нөхцөлөөр хангах;

9.2.3. нохой, муур төрснөөс хойш зургаагаас арван хоёр сарын дотор үржил хязгаарлах мэс ажилбар хийлгэх;

9.1.8. гэрийн тэжээвэр амьтан өвдсөн, бэртсэн тохиолдолд анхан шатны тусламж үзүүлж, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид хандах, тусламж үйлчилгээ авах.

9.2.2. нохой, муурыг галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад жил бүр, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад гурваас доошгүй удаа, туулгад улирал тутам хамруулах;

9.2.5. олон нийтийн газар, авто зам, гудамж, талбай, орон сууцны орчны газар, цахилгаан болон явган шат, орц, хонгилыг нохой, муурын ялгадсаар бохирдуулахгүй байх, бохирдуулсан тохиолдолд орчныг цэвэрлэж, ялгадсыг зориулалтын хогийн сав болон цэгт хаях;

9.2.6. нохой, муурыг хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгийн талбайд салхилуулахгүй байх;

9.2.9. нохой, муурыг соёлын биет өв, түүх, соёлын үл хөдлөх дурсгалт болон соёлын өвийн дурсгалын газруудад дагуулж явахгүй байх.

51.1. Энэ хуулийг зөрчсөн этгээдэд Иргэний хууль, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Нохой муурын нэгдсэн бүртгэлийн тухайд...

10.1. Асран хамгаалагч, нохой, муур үржүүлэгч дор дурдсан хугацаанд нохой, муурыг мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид бичил чип суулгуулж, харьяа сум, баг, хорооны Засаг даргад бүртгүүлнэ:

  • 10.1.1. нохой, муурыг төрснөөс хойш 50 хоногийн дотор;
  • 10.1.2. бичил чип суулгуулаагүй нохой, муурыг шилжүүлэн авснаас хойш 30 хоногийн дотор.
 

Эзэнгүй амьтантай харилцаа холбооны тухайд...

13.1. Бүх шатны Засаг дарга харьяа нутаг дэвсгэртээ эзэнгүй нохой, муурын тоо толгойг бууруулах ажлыг хэрэгжүүлнэ.

13.2. Эзэнгүй нохой, муурын тоо толгойг бууруулахад дараах зарчмыг баримтална:

  • 13.2.1. харгис хэрцгий арга хэрэглэхгүй байх;
  • 13.2.2. үржил хязгаарлах аргыг нэн тэргүүнд эрхэмлэх;
  • 13.2.3. олон нийтийн газар, авто зам, гудамж, талбай, хүн амын суурьшлын бүсэд устгахгүй байх;
  • 13.2.4. нийтийн эрүүл мэнд, нийгмийн сэтгэл зүйд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх.

14.1. Гэрийн тэжээвэр амьтан алдагдсан тохиолдолд асран хамгаалагч, түр харагч 48 цагийн дотор тухайн сум, дүүргийн цагдаагийн байгууллагад мэдэгдэж, бүртгүүлнэ.

14.4. Алдагдсан гэрийн тэжээвэр амьтныг олсон этгээд асран хамгаалагч, нохой, муур үржүүлэгчээс тухайн амьтныг түр харах, хамгаалах, асран хамгаалагчийг олохтой холбогдон гарсан зардлыг шаардах эрхтэй.

14.5. Сум, дүүргийн цагдаагийн байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгж нь бичил чип унших төхөөрөмжтэй байна. 

Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах тухайд...

  • 27.1. Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагааг энэ хуульд заасны дагуу зөвшөөрөл авсан ашгийн төлөө бус хуулийн этгээд эрхэлнэ.
  • 27.2. Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах гэдэгт арваас дээш нохой, муурыг асран хамгаалагчтай болох хүртэл байрлуулан асрамжлах үйл ажиллагааг ойлгоно.
  • 27.3. Иргэн, хуулийн этгээд түр байрлуулан асрамжлах газраас эзэнгүй амьтныг хүлээн авахыг шаардах эрхгүй.
28.2. Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүссэн өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийн бүрдэл хангаагүй бол өргөдөл хүлээн авсан этгээд энэ тухай өргөдөл хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор зөвшөөрөл хүсэгчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ.
  • 28.3. Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон тохиолдолд тухайн этгээдээс 1 жилийн дотор дахин зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээж авахгүй.
  • 29.2. Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгоно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Бархасбадь гаригийн дагуул дээр амьдрал орших эсэхийг судална10 сар 15. 17:14Өмнөд Солонгостой холбогддог авто замын зарим хэсгийг Умардын тал дэлбэлжээ10 сар 15. 17:14Дэлхийн банк хамгийн ядуу 26 орныг нэрлэжээ10 сар 15. 17:13Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөр: Aтомын цахилгаан станц ашиглах бодлого хэрэгжүүлнэ10 сар 15. 17:12Хотын даргын орлогчоор Т.Даваадалай, А.Амартүвшинг томилжээ10 сар 15. 16:01Хүний хөгжлийн индексээр 10 байр урагшлах зорилт дэвшүүлжээ10 сар 15. 15:58"Регистрийн дугаар олголт 1983 онд эхэлж, 1988 онд дууссан юм. Олон жилийн хөдөлмөр орсон"10 сар 15. 15:53Авто тээврийн мэргэшсэн механикч, инженерийг өндөр түвшинд сургаж эхэллээ10 сар 15. 15:52Дэлхийн хэвлэл мэдээллийн VI чуулганд 106 орны төлөөлөгч оролцож байна10 сар 15. 15:44Монголын самбочид ДАШТ-ээс 14 медаль хүртжээ10 сар 14. 15:30Э.Золзаяа: МАН хотыг сэргээнэ гэсэн. Шалтаг тоочихгүйгээр мөрийн хөтөлбөрөө бодитоор биелүүлэхийг хүлээх л үлдлээ10 сар 14. 15:27"Цас орохоор зуны дугуйтай тээврийн хэрэгслийн жолооч нар удаан явж түгжрэл үүсгэдэг зэргээс шалтгаалж өвлийн дугуйг зөвлөөд байгаа юм"10 сар 14. 15:26
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.