БНСУ-д суралцдаг оюутнуудад зориулсан тэтгэлгийн сан байгуулах санал тавив


12-р сарын 8
12 цаг 56 минут

 Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон албаны бусад төлөөлөгчид БНСУ-д ажиллаж байна.

 

Энэ үеэрээ тус улсын Шадар сайд бөгөөд Боловсролын сайд Ли Жу Хо-той уулзлаа. БНСУ-д Хятад, Вьетнам, Монгол, Узбекстан улсаас хамгийн олон оюутан суралцдаг байна. Тус улсын Засгийн газраас 2027 он гэхэд гадаад оюутны тоог 300 мянгад хүргэхээр зорин ажиллаж байна.  

 

Монгол Улсаас Солонгос улсад суралцдаг 14 мянган оюутны тухайд ихэнх нь төлбөрөө бие даан шийдвэрлэдэг. Сурахын зэрэгцээ ажил хийж амьжиргаагаа залгуулдаг оюутан олон байна. Энэ жил 15 оюутан Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгээр Солонгосын сургуулиудад элссэн. Цаашид тэтгэлэгтэй оюутны тоог нэмэгдүүлэх зорилгоор тэтгэлгийн сан байгуулах, дээд болон мэргэжлийн боловсролын зэргийг харилцан зөвшөөрдөг болох саналыг тавилаа.  

Мөн Монгол улсын Ерөнхий сайд БНСУ-д айлчлах үеэрээ тус улсын Ерөнхий сайдтай уулзаж Монгол Улсад нэн шаардлагатай, эрүүл мэндийн салбарын боловсон хүчнийг бэлтгэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсон. Солонгосын анагаахын чиглэлийн их сургуулиуд, АШУҮИС  хамтарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлэх байдлаар ажиллах боломжтой талаар ярилцлаа. Япон улсад мянган инженер, Германд мянган мэдээллийн технологийн мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа талаар мэдээлэл өгөв.  

Монгол Улсын тухайд боловсролын салбартаа ойрын хугацаанд 6 том шинэчлэлийг хийхээр ажиллаж байна. Үүний нэг нь цахим шилжилт. Цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлд БНСУ-тай нягт хамтран ажиллаж дижитал анги байгуулах ажлууд бодит үр дүнтэй үргэлжилж байгаа. Солонгос улс 2025 оноос математик, англи хэл, код бичих хичээлүүдийг хиймэл оюун ухаан ашиглан заах бэлтгэл хангаж байгаа юм. Энэ чиглэлээр болон AI сурах бичиг хөгжүүлэх тэдний туршлагаас судалж хамтран ажиллах талаар санал солилцов.  

Ярианы төгсгөлд мөн саяхан үр дүнгээ танилцуулсан PISA сурлагын амжилтын олон улсын үнэлгээний талаар мэдээлэл солилцлоо. Монгол Улс ДНБ-ий 5 хувийг боловсролын салбартаа зарцуулдаг. Энэ нь OECD-ийн орнуудын дунджаас хамаагүй бага хэмжээ боловч цаашид нэмэгдүүлэх, үр ашигтай, оновчтой зарцуулах замаар сурлагын амжилтаа сайжруулахаар зорьж байгаа юм. Солонгос улсын тухайд PISA-д тэргүүлэгч орнуудын нэг. Гэхдээ энэ амжилтад хүрэхийн тулд маш их хичээл зүтгэл гаргасан. Одоо ч зарим нэг сорилтуудтай тулгарч байгаа гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00Г.Занданшатар: Ш.Алтантуяагийн хэргийг шударгаар шийдвэрлэхийг Малайз Улсаас шаардаж байна11 сар 12. 14:59Улсын нөөцийг бүрдүүлэх, хадгалах, зарцуулах тогтолцоог шинэчлэх хуулийн төслийг хэлэлцэж байна11 сар 12. 14:59УИХ-ын дарга С.Бямбацогт гишүүдэд 100,000 төгрөгийн "мөнгөн дэвсгэрт" бэлэглэжээ11 сар 12. 14:58Судалгаа: Өсвөр үеийнхний дөрөвний нэг нь хөдөлгөөний дутагдалтай11 сар 12. 14:57Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцохоор тохиролцжээ11 сар 12. 14:46Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголоос 18 тамирчин оролцоно11 сар 12. 14:46Испанид 14 жилийн дараа бүх нийтийн ажил хаялт боллоо11 сар 12. 14:45Монгол–Германы стратегийн түншлэл: Дипломат харилцаанаас бодит хамтын ажиллагаа руу11 сар 12. 14:442027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Үндэсний аудитын газар Сонгуулын ерөнхий хороотой хамтарна11 сар 12. 14:43“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.