“Хархорум” олон улсын анхдугаар кино наадам нээлтээ хийлээ


12-р сарын 8
12 цаг 54 минут

Монголын үндэсний Кино урлагийн зөвлөл, “Кино гүүр” хөгжлийн холбоотой хамтран зохион байгуулж буй “Хархорум” олон улсын кино наадам өчигдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Анх удаа зохион байгуулж буй тус наадмыг Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулснаараа онцлогтой. Энэ хүрээнд “Хүний эрх 75” буюу хүний эрх, эрх чөлөөг сурталчлах нийтлэг ойлголт болоод сэдэвчилсэн мэдлэгийг таниулах бөгөөд кино урлагаар дамжуулан хүний эрхийг дээдлэх, зөв хандлагыг төлөвшүүлэх зорилготой юм.  

Энэ сарын 12-ныг дуустал үргэлжлэх тус наадамд Венец, Бусан, Берлин, Токиогийн кино наадмын болон Оскарын шагналт найруулагчдын шилдэг 22 уран сайхны болон баримтат киног толилуулах юм. Наадмын нээлтэд олон улсын уран бүтээлчид болоод кино найруулагчид, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, Соёлын сайд Ч.Номин тэргүүтэй зочид, төлөөлөгчид оролцлоо. 

Соёлын сайд Ч.Номин “Хархорум” наадмыг нээж үг хэлэхдээ “Кино урлаг бол хүн өөрийгөө илэрхийлэх эрх чөлөөний нэгэн илрэл бөгөөд урлагийн олон төрлийг өөртөө агуулснаараа ялгардаг билээ. Энэ ч утгаараа бид “Хархорум” наадмаар дамжуулан иргэдэд хүний эрхийн талаарх ойлголт, мэдэгдэхүүнийг дээшлүүлэх, нөгөө талаас олон улсад хүний эрхийг дээдэлдэг ардчилсан улс гэдгээ кино урлагаар дамжуулан сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулж байна. Кино урлаг нь Соёлын яамнаас баримталж буй Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлд зүй ёсоор багтдаг билээ. Энэ утгаараа бид монгол уран бүтээлчдээ дэлхий дахинаа алдаршуулах нэгдмэл зорилгын хүрээнд дэлхийн тавцанд Монголын кино урлаг, уран бүтээлчдийг таниулах, үүгээр дамжуулан эдийн засагт оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн бие даасан салбар болгохоор зорин ажиллаж байна. Энэ ч утгаараа Засгийн газраас кино урлагийг дэмжих тухай хуулийг батлуулж кино урлаг дэмжих санг үүсгэхийн зэрэгцээ тогтмол үйл ажиллагаатай Кино урлагийн зөвлөлийг байгуулсан. Ингэснээр олон улсын кино бүтээлчдийг Монголын уран бүтээлчидтэй холбох, хамтарсан кино төсөл хэрэгжүүлэх, хөрөнгө оруулагчдыг татах үүднээс Гадаадын кино уран бүтээлчдэд зардлын тодорхой хувийг буцаан олгох эрх зүйн орчныг бүрдүүлж дотоодын уран бүтээлчдээ дэмжиж, кино бүтээл туурвих таатай орчныг бий болгон ажиллаж байна. “Хархорум” олон улсын кино наадам цаашид цар хүрээгээ тэлж, олон улсын уран бүтээлчид энэхүү наадамд бүтээлээ сорин өрсөлддөг, хүсэн хүлээсэн дэлхийн хэмжээний наадам болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

 

Наадмын хүрээнд уралдаант болон уралдаант хэсэгт гурван уран бүтээлийг шалгаруулах бөгөөд “Хархорум” наадмын алтан цом, мөнгөн шагналаар шагнана. Үүнд:

“Шилдэг бүрэн хэмжээний уран сайхны кино”

“Шилдэг баримтат кино”

“Хүний эрхийн агуулга бүхий шилдэг бүтээл”-ийн шалгаруулна.

 

Түүнчлэн наадмын үеэр кино уран бүтээлчдэд зориулсан сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах бөгөөд олон улсын уран бүтээлчдийн сургалтад хамрагдан туршлага судлах боломжтой. Энэ хүрээнд “Кино наадамд кино бүтээлийг бэлдэх нь” мастер класс, “Кино бүтээл туурвихдаа хүний эрхийг зөрчихгүй байх нь”, залуу киночдод зориулсан сургалт, “Кино урлагаар дамжуулан хүний эрхийг тунхаглах нь” форум зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулах юм.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Үндэстний ой санамжийг бататгах үйлсэд түүхийн багш нар манлайлах учиртайг онцлов4 сар 15. 17:23Ардчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр С.Баярцогтыг томилов4 сар 15. 17:18З.Энхболд нарын шүүх хурал 3 дахь өдрөө үргэлжилж байна4 сар 15. 17:17Яармагийн гүүр орчимд усны чанар сайн үзүүлэлттэй гарчээ4 сар 15. 17:161 сая долларын үнэтэй Пикассогийн зургийг 100 еврогоор хожжээ4 сар 15. 17:14"ОХУ Хятадын эрчим хүчний хомсдолыг нөхөх боломжтой"4 сар 15. 17:14Дэлхийн газрын тосны нийлүүлэлт огцом буурсан байна4 сар 15. 17:07Эрүүл мэндийн салбарынхны цалинг энэ онд дөрвөн удаа нэмнэ4 сар 15. 17:07"Монгол Улсын төрийн аль ч байгууллага өнөөдрөөс IT программ хөгжүүлэхгүй"4 сар 15. 17:05ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ4 сар 15. 17:04Бизнес эрхлэгчдэд чиглэсэн “Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай зохион байгууллаа4 сар 14. 18:42Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 сар 14. 18:40
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.