Өмнөговь аймагт гадаадын хуулийн этгээдэд газар эзэмшүүлсэнтэй холбоотойгоор 11 хүнийг яллагдагчаар татжээ


12-р сарын 8
12 цаг 51 минут

Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-аас Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байсан зарим хүнд холбогдох Монгол Улсын газар нутгаас хууль бусаар гадаадын аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн байж болзошгүй хэргийг прокурорт шилжүүлээд байгаагаа өнөөдөр мэдээлэв. 

Өнөөдөр мэдээлэгдсэн нь тус газрын мөрдөн шалгах нэгжийн илрүүлсэн хэргүүд бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Засгийн газарт өгсөн чиглэлийн дагуу шинээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж байгаа юм байна. 

Хэвлэлийн хурлын дараагаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Өмнөговь аймагт гадаадын иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлсэн асуудал нь энэ сарын 5-нд ил болсон. Харин танайх үүнээс өмнө хэргийг илрүүлээд, мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссан гэж ойлголоо. Зөв үү?

- АТГ-ын мөрдөн шалгах нэгжүүд илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар 2023 оны есдүгээр сарын 23-нд яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар хүргүүлээд байсан хэргүүдийн тухай мэдээллийг сая өглөө. 

- Ерөнхийлөгч өчигдөр гадаадын хуулийн этгээдүүдэд газар эзэмшүүлсэнтэй холбоотойгоор Засгийн газарт чиглэл өгсөн. Үүнд танай байгууллага ямар оролцоотой байх вэ, ямар ажиллагаа явуулах бол?

- Монгол Улсын Ерөнхийлөгчийн өгсөн Өмнөговь аймагт газар эзэмшүүлсэн асуудлыг түргэн шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлийн хүрээнд АТГ болон прокурорын байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, дурдагдаж байгаа асуудлуудыг шалгаж эхэлсэн.

- Өмнөговьд газар эзэмшүүлсэн асуудалд одоогийн удирдлагууд нь л хамаатай гэж бодсон. Таны өгсөн мэдээлэлд өмнө нь ажиллаж байсан гэж дурдагдаж байна?

- Сая дурдагдсан албан тушаалтнууд бол өмнө нь ажиллаж байсан хүмүүс.

- Хэдээс хэдэн онд вэ?

- Хувь хүний нууцыг хамгаалах тухай хуулиар хүмүүсийн нэрийг хуулийн байгууллага зарлах боломжгүй тул үсгээр нь хэлж байгаа. Эдгээр нь одоо ажиллахаа больсон. Харин шинээр нээгдэж буй хэрэг бүртгэлтийн хэрэг дээр өмнө нь ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа хүмүүсийг шалгана. 

Сая өгсөн мэдээлэл бол шалгаж дуусаад шүүхэд шилжих гэж буй хэргүүдийн тухай юм. Харин Ерөнхийлөгчийн өгсөн чиглэлийн хүрээнд дахиад шинэ хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн. 

- Ханбогд суманд гадаадын иргэд шууд газар өмчилж авсан юм уу, дундын зууч бий юу?

- Үндсэн хуульд гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд Монгол Улсын газар нутгаас өмчлүүлэх, эзэмшүүлэх нь хориотой. Газар эзэмшүүлэх процесс явагдах үед энэ компаниудын эзэмшигч нь Монгол Улсын иргэд байсан. Үүнээс хойш зарж, борлуулсан байж болзошгүй үйлдэл хэрэг шалгалтын явцад тогтоогдсон.

- Газраа эзэмшиж байгаад гадаадын иргэнд зарсан монгол хүмүүст ямар нэг хариуцлага тооцох уу?

- Энэ хэрэгт нийт 11 хүнийг яллагдагчаар татсан. Үүнд нийтийн албан тушаалтан, хувь хүн ч бий.

- Танай байгууллага хэргийг шалгаад 2023 оны есдүгээр сарын 23-нд прокурорт шилжүүлсэн гэлээ. Бараг 3-4 сар болж байгаа юм байна. Процесс удаан үргэлжилж байна гэж харагдлаа. Шүүхээр хэзээ гэм бурууг нь дэнслэх вэ?

- Авлигын хэрэг дээр яллах дүгнэлт үйлдүүлэх нь цаг хугацаа шаарддаг. 11 яллагдагч тус бүр дээр прокурор бүгдийнх нь үйлдлээр хянаж үзээд түүнд холбогдох яллах дүгнэлт үйлддэг. Прокурор хэргийн бүх материалтай танилцаж, яллах дүгнэлтдээ нотлох баримтууддаа тулгуурлаж үндэслэлээ дурддаг тул цаг хугацаа их шаарддаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БУСАН ХОТООС БОГЦОЛЖ ИРСЭН САНАА6 сар 24. 11:19Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга эхэллээ6 сар 12. 17:06Трамп Хятадын ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахыг урьжээ6 сар 6. 12:59Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ6 сар 6. 12:57ДЦС-5-ыг барих ААН-тэй 30 жилийн гэрээ байгуулна, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна6 сар 6. 12:55Дулаарлыг хоёр хэмээс доош байлгахад "Тэрбум мод" хөтөлбөр хувь нэмэр оруулна6 сар 6. 12:54Д.Тогтохсүрэн: МАН одоо дангаараа засаглана гэвэл энэ данхгар бүтцийг эрс багасгах ёстой6 сар 6. 12:29Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв6 сар 6. 12:26Украины дайныг хамтдаа зогсоохыг санал болгожээ6 сар 6. 12:21Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил үргэлжилж байна6 сар 6. 12:20“Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралтын чөлөөт бүс болгоно6 сар 6. 12:19Тариалалт тал хувийн гүйцэтгэлтэй байна6 сар 5. 17:27
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.