ХАА-н бүтээгдэхүүнийг “Нэг цэг”-ээр борлуулах талаар хэлэлцлээ


12-р сарын 8
12 цаг 50 минут

Уур амьсгалын Ногоон сангийн санхүүжилтээр БОАЖЯ, ХХААХҮЯ хамтран НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” (АДАПТ) төсөл хэрэгжүүлж байна. 

Төслийн хүрээнд баруун бүсийн 5 аймгийн 250 гаруй хоршоологч, малчдын төлөөллийг хамруулсан “Баруун бүсийн үйлдвэржилт ба хоршоод” сэдэвт зөвлөгөөнийг Ховд аймагт зохион байгуулж байна.

Зөвлөгөөнд оролцогчид цаг агаарын гамшигт үзэгдлийг хамтын хүчээр даван туулах, нөлөөлөлд суурилсан зудын эрсдэлийн урьдчилсан мэдээлэлд тулгуурлан төлөвлөлт хийх, малчдын бүлэг, хоршоодын давуу тал, боломж, төрийн бодлогын талаар хамтран хэлэлцэж, сайн туршлагаа хуваалцлаа. 

Цас, шороон шуурганы мэдээг малчдад шуурхай, ойлгомжтой  байдлаар хүргэж байна. 

АДАПТ төслийн хүрээнд малчдын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгалийн гамшигт үзэгдлийг даван туулах чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор уламжлалт цаг агаарын мэдээллийг нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээлэл шилжүүлж байна. Тодруулбал:

  • малчдад эрт сэрэмжлүүлэх мэдээг ойлгомжтой, шуурхай хүргэх,
  • мэдээнд суурилсан төлөвлөлтийг сайжруулах,
  • гамшигт үзэгдлийг хамтын хүчээр хохирол багатай даван туулах,
  • малчдын хоршоо, нөхөрлөлийн үйл ажиллагааг дэмжих юм. Дээрх чиглэлээр хийж буй үйл ажиллагааг зөвлөгөөнөөр танилцуулав.

 Мал, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг “Нэг цэг”-ээр дамжуулан борлуулах, шилмэл сүрэг бий болгож малын чанарыг сайжруулах ажлыг туршилтын байдлаар төсөл хэрэгжиж буй 4 аймагт малчдын бүлэгтэй хамтран хэрэгжүүлж байна.

“Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” (АДАПТ) төслийг Ховд, Завхан, Дорнод, Сүхбаатар аймагт хэрэгжүүлж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хайлаастаас Дарь эх явах замд 7300 мод тарьжээ10 сар 9. 17:40Багахангайгаас Эмээлт хүртэлх 127 км төмөр замын ажил дуусжээ10 сар 9. 17:38УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн амжилтыг олон улсын түвшинд үнэллээ10 сар 9. 17:11Да хүрээ авто худалдааны төв орчимд хөрсний бохирдлыг шинжлэв10 сар 9. 17:11Төв Азийн хэвлэл мэдээллийн 26 дугаар бага хурал эхэллээ10 сар 9. 17:10Конгод Эбола вирусээр 4200 гаруй хүн нас баржээ10 сар 9. 17:08ОХУ-аас нийлүүлж буй 134 вагон шатахууны татан авалтыг хурдасгахыг даалгажээ10 сар 9. 11:12Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон үеийн татварыг ирэх онд хасуулж тооцох санал НИТХ-д оруулна10 сар 9. 11:11Хүний амь эрсэдсэн газраас холгүй баавгайг олж, аюулгүй болголоо10 сар 9. 11:09Цэцэрлэг, сургуулиудыг намрын аялал, зугаалга зохион байгуулахыг хориглолоо10 сар 9. 11:09Харааны өөрчлөлтийг эрт илрүүлж, эмчлэх нь амьдралын чанар, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх боломжтой10 сар 8. 17:15Хар тэнгист газрын тос тээвэрлэж явсан хөлөг дроны цохилтод өртжээ10 сар 7. 15:21
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.