АТГ: Ж.Сүхбаатарыг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлсэн


11-р сарын 20
17 цаг 06 минут

Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн “ногоон автобусны худалдан авалттай холбогдуулж, УИХ-ын гишүүн, сайд асан Ж.Сүхбаатарыг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах саналыг мөрдөгчөөс прокурорт хүргүүлсэн. Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал үүсгэсэн үндэслэлээр буруутгаж байгаа. Харин Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазарыг хараахан яллагдагчаар татах санал гаргаагүй байна” гэлээ.

Мөн нүүрсний хэрэгтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн нартай холбоотой мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан. Хэргийн холбогдогч нарт хэргийн материалыг танилцуулах ажиллагаа явж буй юм байна.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

АТГ 2013 онд 43 хэргийг шүүхэд шилжүүлж байсан бол  2023 онд 270 хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлсэн. Гэмт хэргийн илрүүлэлт 6.3 дахин өссөн. Учирсан хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжэээ авч ажиллаж байна. 2013 онд 6.3 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлж байсан бол 2023 оны арваннэгдүгээр сарын байдлаар 194.8 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлсэн. Үл хөдлөх хөрөнгө буюу байр, орон сууц, хөдлөх хөрөнгө буюу машин, тоног төхөөрөмж зэрэг нийт 11.2 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгаалах арга хэмжээг авсан байна.

Хулгайлагдсан хөрөнгө гадаадад байгааг тогтоож, буцаан авч ирэх ажиллагааг явуулж байна. Тухайлбал, Их британийн умар ирландын нэгдсэн хаант улсаас орон сууц бусад эд хөрөнгийг шилжүүлэн эргүүлэн авч ирсэн. Виржини арал дахь оффшор бүсэд хууль бусаар байршуулсан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн хүнээс 2.2 тэрбум төгрөг буюу 1.6 сая ам.доллар бүхий газар, үл хөдлөх хөрөнгийг эргүүлэн авч ирсэн.

Вени арлаас 5.7 сая ам.доллартай дүйх хөрөнгө мөнгийг буцаан авсан.

Латви улсад байх этгээдийн 548.3 мянган ам доллар дансанд нь байгааг битүүмжилж, эрх зүйн харилцан туслалцаагаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, энэ бүх хөрөнгөө буцаан авч ирэх ажиллагаа явж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд гадаад улс руу оргон зайлсан сэжигтэн, яллагчдагч 34 иргэн байсан.

“Шувуу” ажиллагааны хүрээнд Унгар улсаас нэг, Серби улсаас нэг, Польш улсаас нэг, Филиппин улсаас нэг, Хятад улсаас хоёр, Австрали улсаас нэг, Турк улсаас нэг иргэнийг нийт 12 иргэнийг илрүүлж, Монголд авч ирсэн.

Үлдсэн 19 этгээдийг эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тогтоох, эрх зүйн харилцан туслалцаа хүсэн ажиллаж байна.

Гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийн байгаа газрыг олж тогтоон, буцаан авч ирэх ажиллагаа амар биш, хүндрэлтэй тулж байгаа.

Тухайлбал, хэргийн ажиллагаанаас оргон зайлсан этгээд Монголоос Турк руу олон улсын нислэгээр нисээд цаашаа Нидерланд улс руу гараад тэндээс буцаад Вьетнам руу ирж байгаа дүр зураг харагдаж байгаа. Вьетнамаасаа буцаад Австари улс руу зорчоод тэндээсээ Грек рүү онгоцоор зорчоод Нидерландад очоод, тэндээсээ АНУ ын Калфорни мужийн руу Лаос Анжелос хот руу руу яваад тэндээсээ Орланда руу явж байгаа.

Үлдсэн 19 этгээдийг хаана байгааг эцсийн байдлаар олж тогтоох, буцаан авч ирэх чиглэлээр ажиллаж байна гэлээ.

Гэмт хэргийн замаар олсон мөнгийг нуун далдлах зорилгоор үл хөдлөх хөрөнгө бий болгодог тул битүүмжлэн хамгаалж байна. Тухайлбал, гэмт хэргийн замаар олсон мөнгийг нуух зорилгоор нэг хотхонд 22 орон сууц болгосныг илрүүлж, захиран зарцуулах эрхийг хязгаарласан. АТГ-аас нуугдмал гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр анхаарч ажиллаж байна гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

37 дахь удаагийн “Номын баяр” эхэллээ5 сар 16. 16:40Японы судлаачид Вьетнамын зэрлэг сарьсан багваахайг судалж байна5 сар 16. 16:38Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 16. 16:36Путин хуурай замын командлагчаа огцруулав5 сар 16. 16:34"Монголын төмөр зам" 16 жилийн турш нүүрс тээвэрлэх гэрээ байгуулав5 сар 16. 16:33Д.Батням: Зургадугаар сарын 1-нээс өмнө автотээврийн татвараа төлөөрэй5 сар 16. 16:31УИХ-ын гишүүн Э.Батшугарын өргөн барьсан хуулийн төсөл батлагдав5 сар 16. 16:27АНУ давхар баяр тэмдэглэж, үрэлгэн парад зохион байгуулна5 сар 16. 16:26Ерөнхий сайдын асуудал эрүүгийн хариуцлага хүлээх хэмжээнд очвол намаас түдгэлзүүлнэ5 сар 16. 16:25Б.Цэцэгсайхан: Папиллома вирусийн эсрэг вакцин хийлгэсэн охидод 99.9 хувийн дархлаа тогтсон үр дүн гарсан5 сар 16. 16:24Төмөр замын дээд сургуулиас 10 дугаар хороолол хүртэлх замыг маргааш хаана5 сар 15. 15:42Гадаадын 37 иргэнийг албадан гаргажээ5 сар 15. 15:41
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.