Хэт халалтаас үүдэлтэй нас баралт эрс нэмэгдэж болзошгүй


11-р сарын 20
17 цаг 04 минут

Дэлхийн дулаарал хурдацтай явагдах тусам хэт халалтаас үүдэлтэй өвчлөл, нас баралтын тоо нэмэгдэж байна гэж анагаах ухааны Lancet сэтгүүлд нийтлэсэн судалгаанд бичжээ. 

Хэрэв манай гараг аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс Цельсийн 2 хэмээр дулаарвал энэ зууны дунд үе гэхэд хэт халсны улмаас нас барах хүний тоо 370 хувиар өснө гэж олон улсын эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн баг урьдчилан тооцоолжээ. Энэ нь 370 хувиар буюу 4.7 дахин өснө гэсэн үг аж.  

Lancet сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тайланд дурдсанаар, 2022 онд буюу ойролцоогоор 1.1 хэмээр дулаарсан үед хүмүүс 86 орчим хоногийг эрүүл мэндэд аюултай өндөр хэмд өнгөрүүлсэн байна. 65-аас дээш насныхны хувьд агаарын температурын өсөлтөд хамгийн их өртөмтгий байдаг бөгөөд сүүлийн 10 жилд хэт халууны улмаас нас барсан энэ насны хүмүүсийн тоог 1991-2000 оныхтой харьцуулахад 47 хувиар өсжээ.

 Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зэрэг НҮБ-ын агентлагууд, бусад судалгааны хүрээлэнгүүдээс бүрдсэн 52 байгууллагын 100 гаруй шинжээчдийн хийсэн эдгээр дүгнэлт нь хэт халснаас үүдэн хүний эрүүл мэндэд учрах сөрөг нөлөөллийн талаарх болгоомжлолыг улам гүнзгийрүүлж байна.

 Энэ оны эхээр хийсэн судалгаагаар 2022 оны зун Европт хэт халах үеэр 61 мянга орчим хүн нас барах магадлалтай байсныг тогтоожээ. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхий дахин идэвхтэй арга хэмжээ авахгүй байгаа талаар доктор Марина Романелло хэлэхдээ, бид үүнийхээ төлөөсийг амь насаараа төлж байна хэмээн анхааруулсан байна. 

Дэлхий нийтийн эрүүл мэндэд уур амьсгалын өөрчлөлт хэрхэн нөлөөлж байгааг судалдаг найм дахь удаагийн тайланд мөн хэт халалтын нөлөөгөөр 2022 онд ажлын 490 тэрбум цагийг алдсаныг тогтоожээ. Энэ нь 1991-2000 оныхтой харьцуулахад 42 орчим хувиар өссөн үзүүлэлт юм. 

Түүнчлэн цаашид улам халах нь энэ зууны дунд үе гэхэд 525 сая хүнийг хүнсний хомсдолд ороход хүргэж болзошгүй гэдгийг тайланд дурдсан байна. Энэ сарын сүүлээр Дубайд болох уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлаар /COP28/ эрүүл мэндэд учрах сөрөг нөлөөлөлтэй холбоотой зарим асуудалд анх удаа анхаарал хандуулах юм. Эрүүл мэндийн байгууллагын 46 сая орчим ажилтны зүгээс COP28-ыг даргалагчид хандан олборлодог түлшнээс татгалзахыг уриалаад байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ7 цаг 48 минутын өмнө"Казахстанаас гадна бусад улсын иргэн болсон хүмүүст халамж олгосон эсэхийг шалгаж байна"7 цаг 49 минутын өмнөGoogle-ийн зах зээлийн үнэлгээ 500 тэрбум ам.доллароор буурчээ7 цаг 49 минутын өмнөОюу толгойн хоёр ажилтны гэмтэл амь насанд халгүй, 13 ажилтныг эмнэлгийн хяналтаас гаргажээ7 цаг 50 минутын өмнөДарханы дулааны цахилгаан станцын насжилтын хугацаа хэтэрч гэмтэл гарчээ7 цаг 50 минутын өмнөН.Учрал: Оюутолгойгоос ногдол ашиг авах нь баталгаажсан, тоогоо бол тогтоогүй7 цаг 50 минутын өмнөДэлхийн банк: Зэсийн ханшийн төсөөллийг өсгөлөө7 цаг 53 минутын өмнөШүүхээс Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгсан шийдвэрийг хүчингүй болгов7 цаг 53 минутын өмнөШатахууны хангамж, түгээлтэд тавих хяналтыг чангатгаж, зөрчил гаргасан ААН-үүдэд хариуцлага тооцно7 цаг 54 минутын өмнөЭрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалтыг системийн түвшинд цогцоор нь шинэчлэхэд чиглэсэн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв8 цаг 1 минутын өмнөОросын үндэсний баялгийн сангийн хоригийг цуцалж магадгүй10 сар 29. 16:51ББСБ, ломбард 4.5 хувиас дээш хүүтэй зээлвэл мөнгө хүүлэлт гэж үзнэ10 сар 29. 16:51
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.