Монголын нутгаас эртний буган чулуун хөшөөг урласан багаж хэрэгслийг олжээ


11-р сарын 20
16 цаг 58 минут

ОХУ-ын Алтайн Их Сургуулийн археологичид өнгөрсөн есдүгээр сард Монголын нутагт хийсэн экспедицэд оролцжээ.

 Эрдэмтдийн баг буган чулуун хөшөөний 3D загварыг баримтжуулах зорилгоор экспедиц хийсэн байна. Буган чулуун  хөшөө нь олон жилийн турш МЭӨ хоёрдугаар зууны сүүл, нэгдүгээр  зууны эхэн үед амьдарч байсан эртний нүүдэлчин  овгуудын соёлыг судлах чухал эх сурвалж болж ирсэн билээ. Буган чулуун хөшөөнүүд дээр дүрслэгдсэн сүх, зоос, нум, чинжаал гэх мэт тус тусдаа зургуудыг тодорхойлж харуулах мөн зургийн зохиомжийг бүхэлд нь ойлгоход энэхүү шинэ технологи тус дөхөм болно.

 Экспедицийн үеэр эрдэмтэд өмнө нь мэдэгдэж байсан хөшөөнүүдийг бүртгэж, мөн зарим мэдэгдээгүй байсан зургууд, шинэ буган хөшөөнүүдийг олж илрүүлжээ. Гол ажлыг Монголын төв нутагт хийжээ. Тодруулбал, Архангай аймгийн Батцэнгэл сумын нутагт байх дундад зууны эхэн үед түрэгүүдийн устгасан эртний дурсгалын цогцолборт хийсэн байна.   

"Хамгийн гол нь бид буган чулуун хөшөөний суурийг анхны байрлалаас нь олсон. Археологийн шинжлэх ухаанд ийм нөхцөл байдалд "in situ" (байран дээр нь буюу байгаль дээрх анхан байдалд нь) хэмээх латин үгийг хэрэглэдэг. Энэ олдворыг бид сайтар баримтжуулж чадлаа. Хөшөөний суурь хэсэгт бамбайн дүрс хадгалагдан үлдсэн бөгөөд суурийн нүхнээс бид гайхалтай ховор олдворуудыг оллоо" гэж Алтайн Их Сургуулийн Археологи, угсаатны зүй, музей судлалын тэнхимийн эрхлэгч, профессор, түүхийн ухааны доктор Алексей Тишкин ярив. 

Эртний дурсгалын цогцолборыг барьсан чулуун барималч, сийлбэрчид ажлаа дууссаны дараа багаж хэрэгслээ булсан нь тогтоогджээ. Янз бүрийн нүдүүр, зүлгүүр, төмрөөр хийсэн багаж хэрэгслийг хурцлах билүү, будагны аяга, чулуун бөмбөг, алх болон бусад эд зүйлсийг оролцуулаад 30 гаруй олдвор бүртгэгдсэн байна. Тэдний зарим нь эвдэрсэн боловч ихэнх нь бүрэн бүтэн байжээ. 

"Монголоос хэн ч ийм зүйл олж байгаагүй. Хөшөөний дээд хэсгийн дүрсийг бид мөн илрүүлсэн боловч гол хэсгийн зургуудын зөвхөн зарим хэсэг үлдсэн байв. Гэхдээ энэ буган чулуун хөшөөг бүрэн сэргээх боломжтой” гэж Алексей Тишкин нэмж хэлжээ. 

Хөшөөний суурийн нүхнээс мөн  шавар эдлэлийн хэлтэрхий, малын яс, адууны шүд олджээ. Тус экспедицийнхэн нийтдээ 100 гаруй буган чулууг бүртгэсэн байна. Судалгааны багийнхан цуглуулсан материалаа боловсруулж, дүн шинжилгээ хийхэд нэг сар гаруй хугацаа шаардагдах ажээ. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00Г.Занданшатар: Ш.Алтантуяагийн хэргийг шударгаар шийдвэрлэхийг Малайз Улсаас шаардаж байна11 сар 12. 14:59Улсын нөөцийг бүрдүүлэх, хадгалах, зарцуулах тогтолцоог шинэчлэх хуулийн төслийг хэлэлцэж байна11 сар 12. 14:59УИХ-ын дарга С.Бямбацогт гишүүдэд 100,000 төгрөгийн "мөнгөн дэвсгэрт" бэлэглэжээ11 сар 12. 14:58Судалгаа: Өсвөр үеийнхний дөрөвний нэг нь хөдөлгөөний дутагдалтай11 сар 12. 14:57Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцохоор тохиролцжээ11 сар 12. 14:46Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголоос 18 тамирчин оролцоно11 сар 12. 14:46Испанид 14 жилийн дараа бүх нийтийн ажил хаялт боллоо11 сар 12. 14:45Монгол–Германы стратегийн түншлэл: Дипломат харилцаанаас бодит хамтын ажиллагаа руу11 сар 12. 14:442027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Үндэсний аудитын газар Сонгуулын ерөнхий хороотой хамтарна11 сар 12. 14:43“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.