Дэлхийн хүүхдийн өдөр: 10 хүүхдийн найм нь хүчирхийлэлд өртөж байна


11-р сарын 20
15 цаг 48 минут

Өнөөдөр /2023.11.20/ "Дэлхийн хүүхдийн өдөр" тохиож байна. "Хүүхдийн эрхийн конвенц"-ыг одоогоос 34 жилийн өмнөх энэ өдөр дэлхийн удирдагчид чуулж баталсан түүхтэй. Түүнээс хойш жил бүрийн арваннэгдүгээр сарын 20-нд олон улсад хүүхдийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон байна. Тухайлбал, 2017 онд энэ өдрийг тэмдэглэх талаар НҮБ-ын Хүүхдийн сангаас уриалсны дагуу дэлхийн 130 гаруй орон нэгдсэн байдаг.

Тунхаглалд хүүхдийн бие бялдар, оюун ухаан гүйцэд төлөвшөөгүйн улмаас түүнийг төрөхөөс өмнө болон төрсний дараа онцгой халамж, хамгаалалт, түүний дотор эрх зүйн зохих хамгаалалт шаардлагатайг зааж өгчээ.

Мөн хүүхдийг өв тэгш хөгжүүлэхэд ард түмэн бүрийн уламжлал, соёлын үнэт зүйлсийг харгалзан улс бүрт, ялангуяа хөгжиж байгаа орнуудад хүүхдийн амьдралын нөхцөлийг сайжруулахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай тусгажээ. Дэлхийн хүүхдийн өдрийн хүрээнд Монгол Улсын хүүхэдтэй холбоотой статистик мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНД ЖИЛ БҮР 8 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨЖ БАЙНА
Монгол Улс хүүхэд хамгааллын салбарт сүүлийн жилүүдэд онцгой анхаарах болсон. Тухайлбал, хүүхэд хамгааллын үйлчилгээнд сүүлийн гурван жил тус бүр найман тэрбум төгрөг тусгасан. Хүүхэд хамгааллын хөтөлбөрийн зардлын 2022-2023 оны төлөвлөлтөөс харахад:
  • Хамгаалах нөхөн сэргээх үйлчилгээний зардалд 2022 онд 3,8 тэрбум төгрөг,
  • 2023 онд 5,7 тэрбум төгрөг,
  • Шуурхай тусламж үйлчилгээний зардалд 2022 онд 467 сая төгрөг,
  • 2023 онд  348 сая төгрөг,
  • Урьдчилан сэргийлэх зардалд 2022 онд 3,075 тэрбум төгрөг,
  • 2023 онд 1,8 тэрбум төгрөг хуваарилжээ.

УИХ-ын аравдугаар сарын 6-ны хуралдаанаар Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилт, хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар мэдээллийг сонссон. Тухайн үед хүүхэд хамгааллын хөтөлбөрийн зардлын зарцуулалтад аудит хийхэд холбогдох хууль, журмыг мөрдөөгүй, гүйцэтгэлд суурилсан зардлын төлөвлөлт хийдэггүй, санхүүгийн сахилга бат сул зэрэг хэд хэдэн зөрчил гарсан гэдгийг Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд Х.Булгантуяа онцолж байв.

ХНХЯ-ны Нийгмийн хамгааллын институтээс гаргасан судалгаагаар 10 хүүхэд тутмын найм нь ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртсөн. Хоёр хүүхэд тутмын нэг нь бие махбодын хүчирхийлэлд, дөрвөн хүүхэд тутмын гурав нь сэтгэл санааны, гурван хүүхэд тутмын нэг нь үл хайхрах хүчирхийлэл, найман хүүхэд тутмын нэг нь бэлгийн хүчирхийлэлд өртөж байна.

Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн дуудлага мэдээллийг авч үзвэл 2021 онд нийт тус төвд 26503, 2022 онд 117 мянган дуудлага, энэ оны есдүгээр сарын байдлаар 78310 дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагыг задалж үзвэл, хүүхдийн эрх хамгаалал, бие махбодийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл, сэтгэл санаа, үл хайхрах, гэр бүлийн харилцааны зэрэгт хуваагдаж байна.

Нийгэмд гарч байгаа хүүхдийн эсрэг нийт хүчирхийллийн 70 гаруй хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгддэг аж.

Тиймээс хүүхдийн хөгжил, оролцоог дэмжсэн орчин бүрдүүлэх, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монголын Ардчилсан Холбоо Ардчилсан хувьсгалын 34 жилийн ойг тохиолдуулан мэдэгдэл гаргалаа4 цаг 53 минутын өмнөНохой, муурыг хүүхдийн тоглоомын болон цэцэрлэгийн талбайд салхилуулахгүй8 цаг 1 минутын өмнөБНСУ-д суралцдаг оюутнуудад зориулсан тэтгэлгийн сан байгуулах санал тавив8 цаг 3 минутын өмнөСонгуульд горилогчид ажлаа өгч эхэлжээ8 цаг 5 минутын өмнөШТС-ууд шатахуун хязгаарлалттай олгож байна8 цаг 6 минутын өмнө“Хархорум” олон улсын анхдугаар кино наадам нээлтээ хийлээ8 цаг 6 минутын өмнөӨмнөговь аймагт гадаадын хуулийн этгээдэд газар эзэмшүүлсэнтэй холбоотойгоор 11 хүнийг яллагдагчаар татжээ8 цаг 9 минутын өмнөХАА-н бүтээгдэхүүнийг “Нэг цэг”-ээр борлуулах талаар хэлэлцлээ8 цаг 10 минутын өмнөIDU: Монголын ардчиллыг төгөлдөржүүлэх тогтоолыг батлав8 цаг 19 минутын өмнөКембрижийн их сургууль Чингис хааны өвийг судална8 цаг 20 минутын өмнөОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ДЭД АЖЛЫН ХЭСГҮҮДИЙГ БОГИНО, ДУНД, УРТ ХУГАЦААНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН САНАЛАА ЭЦЭСЛЭН ГАРГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО8 цаг 23 минутын өмнөЧ.Уртнасан: Энэ долоо хоногоос томуугийн вирусний идэвхжил нэмэгдэж байна12 сар 7. 15:00
© 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.