Хонины махны экспортыг нэмэхэд анхаарна


11-р сарын 17
13 цаг 26 минут

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Исламын Бүгд Найрамдах Иран улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Мохсен Бахтиар болон бусад албаны хүнийг хүлээн авч уулзлаа.

 Хоёр орон хагас зуун жилийн дипломат харилцааны түүхтэй улс билээ. Уулзалтын эхэнд сайд Х.Болорчулуун хоёр орны хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны олон талт хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг тэмдэглээд, “Манай улс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр дэлхийн аль ч оронтой хамтран ажиллахад бэлэн. Хөдөө аж ахуй тэр дундаа, мах махан бүтээгдэхүүн, түүхий эдийн асар их нөөцтэй. Сүүлийн жилүүдэд махны экспортыг нэмэхэд онцгой анхаарч байгаа. Судалгаагаар, энэ оны 11 дүгээр сарын байдлаар Исламын Бүгд Найрамдах Иран Улс руу 5.3 мянган тонн халал аргаар бэлтгэсэн хонины шинэ мах экспортлоод байна. Цаашид энэ тоог нэмэх боломжтой. Монгол хонь бэлчээрийн ургамал иддэг тул махны амт, чанар дэлхийд дээгүүрт тооцогддог”-ыг онцлов. 

Иран Улс нь 19 сая хүн амтай, эдийн засгийн хувьд томоохон зах зээл эргэлддэг тул мах, махан бүтээгдэхүүнээс гадна хөдөө аж ахуйн гаралтай бусад түүхий эд шаардлагатай байдаг. Мөн Иран Улсаас Монгол Улс руу органик хатаасан жимс, жимсгэнэ их хэмжээгээр импортлохыг дэмжиж ажиллахыг Элчин сайд Мохсен Бахтиар хэлснийг ХХААХҮЯ мэдээллээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ11 сар 13. 16:51Microsoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ11 сар 13. 16:50Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав11 сар 13. 16:50Батлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 13. 16:49Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно11 сар 13. 16:49Шатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа11 сар 13. 16:48Эрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ11 сар 13. 16:48Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ11 сар 13. 16:47АТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ11 сар 13. 16:46Монгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна11 сар 13. 16:46Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.