"Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж хорих ялаар шийтгүүлсэн хүн улсын хэмжээнд нэг байна"


11-р сарын 16
15 цаг 02 минут

Цагдаагийн алба хаагч цахим мөрийтэй тоглоомд оролцсон байж болзошгүй хэргийн талаар ЦЕГ-аас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. Мэдээллийн дараа албаныхан сэтгүүлчдийн асуултад хариулав.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Батзориг "Олон нийтийн цахим сүлжээнд цагдаагийн алба хаагчийн нэр дурдагдаж, мэдээлэл гарсанд харамсаж байна. Цагдаагийн байгууллагаас дотоод хяналт шалгалтаар мөрийтэй тоглоомын гэмт хэрэгт алба хаагч холбогдсон эсэхийг шалгаж байгаа.

Монгол Улсын хуульд зааснаар шүүхээр гэм буруу нь эцэслэн тогтоогдоогүй байхад хүнийг нэр, зураг, ажил, албан тушаалыг нийтэд мэдээлэх нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай зэрэг хуулиудыг зөрчсөн асуудал болдог".

ЦЕГ-ын Дотоод хяналт-аюулгүй байдлын газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар "Аравдугаар сард цахим мөрийтэй тоглоом тоглуулсан асуудлыг шалгах явцад цагдаагийн алба хаагч бусдын нөлөөнд автаж, шан харамж авсан байж болзошгүй үйлдэл илэрсэн. Шалгах ажиллагааны явцад тухайн этгээдийн гэм буруутай асуудлыг шийдвэрлэх, АТГ-т мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

Ажил үүргээ гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагчийг ажлаас нь түдгэлзүүлж шалгах эсэхийг прокурор шийдвэрлэнэ.

Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн данс дахь 4.6 тэрбум төгрөгийг царцаасан. Мөрдөн шалгах ажиллагааны тоо баримтыг мэдэх боломжгүй".

Эрүүгийн Цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Тайван "Улсын хэмжээнд цахим мөрийтэй тоглоомын гэмт хэрэгт шүүхээр шийдэгдэж, хорих ял авсан нэг хүн байна. Бусад нь хорихоос өөр төрлийн ял, торгуулийн ял шийтгэл авсан. Торгуулийн хувьд 450-14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, гурван сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, 6 сараас гурван жил хүртэл хорих ялаар шийтгэх хуулийн зохицуулалттай байна.

Цагдаагийн алба хаагч шан харамж авсан бол авлигын хэрэг, хариуцлага хүлээлгэх зүйл анги нь өөр болно.

Торгуулсан этгээдүүд дахин мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдэл гаргаж, шалгагдаж байна. 

2020 оноос хойш мөрийтэй тоглоом зохион байгуулсан 2,715 дансыг царцаасан" гэсэн мэдээллийг өглөө.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ11 сар 9. 11:28Мэргэжлийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр туршлага солилцов11 сар 9. 11:27ДАШТ-ий байлдааны самбо бөхийн төрөлд Г.Баяндүүрэн гурав дахиа түрүүллээ11 сар 9. 11:26“Агаар дахь түгжрэл”-ийн улмаас 2.3 тэрбум долларын алдагдал хүлээжээ11 сар 9. 11:26Нарны эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийдсэн сургууль барьж байна11 сар 9. 11:23Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүллээ11 сар 9. 11:23АНЭУ-д арьс цайх өвчний шинэ эмийг хэрэглэхийг зөвшөөрчээ11 сар 9. 11:22Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.