"Гарааны дижитал солюшнс" ХХК, Цогт тайжийн өргөө орд сан хамтран Алтан ургийн язгууртан, нэрт соён гэгээрүүлэгч Халхын Цогт хунтайжийн цагаан байшинг виртуал орчинд сэргээн урлажээ.
Цогт хунтайжийн Монгол нутаг дахь түүх, бичиг соёлын дурсгалыг виртуал технологи ашиглан сурталчлах хамтарсан төсөл энэ сарын 20-22-ны өдрүүдэд нээлтээ хийх юм. Тус виртуал эвентэд хамрагдсанаар Булган аймгийн Баяннуур сумын нутагт орших Цогтын цагаан байшин болон ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрөөс баримтат өвийн олон улсын жагсаалтад бүртгэгдсэн “Дуутын хадны бичээс”-ийг виртуалаар үзэх боломжтой.
Төслийг хэрэгжүүлэгч "Гарааны дижитал солюшнс" ХХК нь технологиор дамжуулан залууст монгол орны түүх, өв соёлыг сонирхолтой хэлбэрээр таниулан сурталчлах зорилгын хүрээнд “Виртуал Хархорум”, “Шинжлэх ухаан 100” зэрэг төслийг хэрэгжүүлж байсан юм. Уг төслийн нээлтэд оролцох бол "GUYUK метаверс" платформыг гар утас болон компьютертоо суулгаж, бүртгэлээ үүсгээд виртуал эвентэд хамрагдах бололцоотой.
Сэтгэгдэл бичих