Өмнөд Солонгосыг дэгэнд оруулсан элсэлтийн шалгалт


11-р сарын 16
14 цаг 59 минут

Өмнөд Солонгос улсад өнөөдөр коллежийн элсэлтийн шалгалт болж байна. Бараг хагас сая буюу 504588 элсэгч шалгалт өгч байгааг “Yonhap” хэвлэл мэдээллээ.

Элсэлтийн шалгалт буюу Коллежид суралцах чадварын шалгалт нь таван хэсгээс бүрдэх бөгөөд есөн цаг үргэлжилнэ. Шалгалтыг улс орон даяар 1279 цэгт авч байгаа аж.

Өмнөд Солонгос улсад элсэлтийн шалгалтыг тухайн жилийн хамгийн чухал арга хэмжээнд тооцдог. Дуу чимээ сурагчдад саад болно гэж үзсэний үндсэн дээр шалгалтын үеэр онгоц хөөрөх, газардахыг хүртэл хоригложээ. Тодруулбал, үдийн 13:05-13:40 хүртэл 35 минутын хугацаанд хориглосон байна. Үүнтэй холбоотойгоор 94 нислэгийн хуваарьт өөрчлөлт оруулжээ.

Covid-19 цар тахлын үед сурагчдыг халдвартай, халдваргүйгээр нь салгаж, тусдаа өрөөнд шалгалт авч байв. Харин энэ жилийн хувьд цар тахлаас хойш анх удаа ийм ангилан ялгалтгүйгээр нэг өрөөнд оруулжээ. Мөн амны хаалт заавал зүүх ёстой гэсэн хатуу шаардлагыг ч энэ жил цуцалсан байна. Гэхдээ Covid-19-ийн халдвартай бол маскаа зүүх бөгөөд тусдаа өрөөнд өдрийн хоолоо иднэ.

Түүнчлэн өглөө, оройны ачаалал ихтэй цагаар метроны үйлчилгээг өргөжүүлжээ. Энгийн үед Сөүлийн метро өглөөний 07:00-09:00 цаг хүртэл явдаг бол шалгалтын өдөр 06:00-10:00 цагийн хооронд явна.

Цагдаагийн машинууд болон бүс нутгийн засаг захиргааны албан тушаалтнууд ч сурагчдыг шалгалтын байранд цагтаа амжиж очиход нь туслах зорилгоор бэлэн байдалд байдаг. Засаг захиргааны байгууллагууд түгжрэлд нэрмээс болохгүйн тулд энэ өдөр ажлын цагаа 10:00-оос эхлүүлдэг аж.

Улс орон даяарх валют солилцооны газрууд ч ажил эхлэх цагаа нэг цагаар хойшлуулдаг.

Элсэлтийн шалгалтыг жил бүрийн арваннэгдүгээр сарын гурав дахь Пүрэв гаригт авдаг уламжлалтай. Энэхүү шалгалтын хариуг амьдралынх нь замналыг тодорхойлох гол хүчин зүйл гэж эцэг эхчүүд болон сурагчид үздэг.

Эх сурвалж: YONHAP

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Агаарын бохирдлыг бууруулах 2026-2030 оны төлөвлөгөөний төсөлд 7 бүлгийн 58 ажлыг тусгажээ11 сар 2. 15:04Олон улсад танилцуулсан “Нүүдэлчдийн улаан шугам” санаачилгыг эх орондоо ч хэрэгжүүлнэ11 сар 2. 15:04Хос бичгийн хэрэглээг нэвтрүүлсэн байгууллагуудыг шалгаруулав11 сар 2. 15:03Эрчим хүчний станцууд өвөлжилтийн бэлтгэлээ хангаж байна11 сар 2. 15:02Монголын баг гурван хүрэл медальтайгаар “Астана-2026”-г өндөрлүүллээ11 сар 2. 15:01АН: Дэд даргаар Ш.Бямбасүрэн, Р.Сэддорж, Г.Хосбаяр, Ж.Баярмааг томилов11 сар 2. 14:59Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ11 сар 2. 14:59Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовлон болж байна11 сар 2. 14:58Зуны цагийн тооллыг жил бүр хэрэглэх тухай УИХ-ын тогтоолын төсөл санаачиллаа11 сар 2. 14:58Өвлийн идшээ бэлтгэхээс өмнө өдөр тутмын хэрэгцээгээ хангах нь чухал болжээ11 сар 2. 14:5726 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ10 сар 30. 15:36"Казахстанаас гадна бусад улсын иргэн болсон хүмүүст халамж олгосон эсэхийг шалгаж байна"10 сар 30. 15:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.