"Хүүхдээ цэрэгт явуулсан болохоос оршуулгын газар явуулаагүй юм байгаа биз дээ. Сайддаа арга хэмжээ авахгүй юм уу?"


11-р сарын 16
14 цаг 56 минут

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цэцийн гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нийгэмд болоод буй зарим асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Та нар юу хийж байгаа юм бэ? Төсвийн мөнгөөр л сонгуульд бэлдээд байх юм. 

Батлан хамгаалахын сайд нь "тэр цэрэг ямар байсныг би мэднэ" гэх юм. Сайдын мэддэг нэг ч цэрэг байхгүй шүү. Хүүхдээ цэрэгт явуулсан болохоос оршуулгын газар явуулаагүй юм байгаа биз дээ. Сайддаа арга хэмжээ авахгүй юм уу?

Төсвийг нохой амаар нь нийлүүлээд л хаялаа. Төсвийн хууль бол Монголыг дампууруулах хууль. Төрийн өмчийн өчнөөн байшин сав барих гэж байгаа нь ахиад л зардал өсгөж байна. 

Монголбанкны мөнгөний бодлого Төсвийн бодлоготой чинь уялдаагүй. Тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв санг алаад идчихсэн. Ирээдүйн өв сангаас хүүхдийн мөнгө баахан авч идчихээд түүний үлдэгдлийг өсгөхгүй байгаа. Зөвхөн ханшийн уналтаас 700 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байгаа. Б.Жавхлан, Ч.Хүрэлбаатар хоёрын үгийг бурхны үг гэж ойлгоод байгаа юм уу. Улсыг дампууруулж байна. Танай бүлэг авч хэлэлцээч ээ. 

Хотын дарга болсон Х.Нямбаатар шударга ёс тогтоож өгнө гэсэн нөхөр одоо түгжрэл янзлах гээд явж байна. Би бас Хууль зүйн байнгын хорооны гишүүн. Овоо юм хийх байх гэсэн хаячхаад алга боллоо. Захиргааны хуулиар юм шийдэх гээд байна. Танай бүлэг энэ дээр хуралдаач ээ. 

Г.Занданшатар дарга аа 100 мянган хүний санал яасан бэ?

Түгжрэл, гэр хорооллыг дахин шинэчлэх асуудлыг шийдэх гэж байгаа нь зөв ч торгоно, хорино гэсэн арга зам нь буруу байна. Зах зээлийн эдийн засгийн арга механизмаар шийдэх хэрэгтэй. Ардын намын бүлгээс би гуйж байна. Нэгнийхээ тойрог дээр очоод нөгөөдхөө муулаад л ажиллаад байх юм" гэв. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ДАШТ-ий финалыг АНУ-д 63 сая хүн үзжээ9 цаг 42 минутын өмнөХятад улс хиймэл оюун ухааныг хэрхэн чиглүүлж байна вэ?9 цаг 43 минутын өмнө“Монголын довтолгооны тухай хуйлмал бичиг”-ийн хуулбарыг Хархорум музейд өгөв9 цаг 45 минутын өмнөГүний худгийн хүртээмж мал аж ахуйн хөгжлийн тулгуур болж байна9 цаг 46 минутын өмнөИраны эсрэг дайнд 37 тэрбумыг зарцуулжээ9 цаг 48 минутын өмнөМогойд хатгуулахад цусны зарим үзүүлэлтэд өөрчлөлт орж цус алддаг9 цаг 52 минутын өмнөТарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол илэрчээ9 цаг 53 минутын өмнөХувийн сургуулиудын сул суудалд 2810 суралцагчийг хамруулна9 цаг 56 минутын өмнө3613 иргэн 204.9 тэрбумаар хохирчээ9 цаг 59 минутын өмнөАвто замын төлбөрийг 2-3 дахин нэмэгдүүлэв9 цаг 59 минутын өмнөМонголчууд өвөл утаанд, зун нь үерт автаад амь насаа алдаж дуусах нь!7 сар 8. 12:44Оросууд олимпод, спортод эргэн ирэв7 сар 8. 12:43
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.