“Web awards 2023” цахим сэтгүүл зүйн салбарын тэргүүн наадамд оролцохыг урьж байна


11-р сарын 15
19 цаг 55 минут

Монголын цахим сэтгүүл зүйн салбарын “Web awards-2023” тэргүүн наадам 12 дугаар сарын нэгэнд болно. Тэргүүн наадмыг Монголын Сайтын Холбоо, Цахим хөгжил, Харилцаа Холбооны яам, Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, Мэдээллийн Технологийн Үндэсний Парк хамтран зохион байгуулж байна.

Эрхэм сэтгүүлч, цахим сэтгүүл зүйн салбарынхан, уран бүтээлч та бүхнийг бүтээлээ илгээж, наадамдаа идэвхтэй оролцохыг урьж байна.

“WEB AWARDS 2023” ЦАХИМ СЭТГҮҮЛ ЗҮЙН САЛБАРЫН ТЭРГҮҮН НААДАМ

УДИРДАМЖ

ЗОРИЛГО: Хүний эрх эрх чөлөөг дээдэлсэн, мэргэжлийн ёс зүйтэй, хариуцлагатай цахим сэтгүүл зүйг төлөвшүүлэх, салбарын үйл ажиллагааг дэмжих

ШАЛГАРУУЛАХ НОМИНАЦИ:

  1. “Вэб авардс 2023” наадмын онцлох сайт
  2. “Вэб авардс 2023” наадмын онцлох редакци
  3. “Вэб авардс 2023” наадмын сайтын онцлох бүтээл
  4. “Вэб авардс 2023” наадмын онцлох дебют сайт
  5. “Вэб авардс 2023” наадмын онцлох орон нутгийн сайт
  6. “Вэб авардс 2023” наадмын онцлох төсөл хэрэгжүүлэгч сайт
  7. “Вэб авардс 2023” наадмын онцлох төрөлжсөн мэдээллийн сайт
  8. “Вэб авардс 2023” наадмын онцлох вэб сайт хөгжүүлэгч
  9. “Вэб авардс 2023” наадмын онцлох апп хөгжүүлэгч
  10. “Вэб авардс 2023” наадмын сайтын онцлох сэтгүүлч
  11. “Вэб авардс 2023” наадмын онцлох гадаад мэдээний сэтгүүлч
  12. “Вэб авардс 2023” наадмын сайтын онцлох зураглаач
  13. “Вэб авардс 2023” наадмын сайтын онцлох зурагчин
  14. “Вэб авардс 2023” наадмын онцлох менежер

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Нэр дэвшиж буй сайт, бүтээл, хэвлэл мэдээллийн байгууллагын ажлын үзүүлэлт нь өмнөх “Вэб авардс 2021” наадмаас хойших хугацааных байна.
  • Нэр дэвшүүлэхдээ тухайн редакци, байгууллагын хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн хуралдааны тэмдэглэл, албан бичгийг хавсарган ирүүлнэ.
  • Нэр дэвшсэн сайт болон байгууллагын гэрчилгээний хуулбар, тус салбарт ажилласан түүхийг заавал хавсаргасан байна.
  • Нэр дэвшсэн бүтээл, сэтгүүлч, ажилтан, байгууллагын шалгаруулалтыг дараах хэлбэрээр шалгаруулна.
    • Мэргэжлийн экспертүүдийн санал дүгнэлт 40 хувь
    • Салбарын мэргэжлийн холбоодын санал дүгнэлт 30 хувь
    • МОСАХ-ны Удирдах зөвлөлийн санал 30 хувь

НЭР ДЭВШИХ МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу, Монголын Залуучуудын Холбооны байр, 3 давхарт 312 тоот

Холбоо барих утас: 88113780, 88004147

И-мэйл хаяг: info@msh.mn

НЭР ДЭВШҮҮЛЭХ ХУГАЦАА:

2023 оны 11 дүгээр сарын 15-наас 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 18:00 цаг хүртэл хүлээн авна.

Онцлох сайтуудыг 2023 оны 12 дугаар сарын 1-ний 17 цагт зохион байгуулагдах “ВЭБ АВАРДС 2023” цахим сэтгүүл зүйн салбарын тэргүүн наадмаар зарлана.

Эрхэм сэтгүүлч, цахим сэтгүүл зүйн салбарынхан та бүхнийг бүтээлээ илгээж, наадамдаа идэвхтэй оролцохыг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 91937777, 88113780 утсаар авна уу.

МОНГОЛЫН САЙТЫН ХОЛБОО

АЖЛЫН АЛБА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Сурагчдын үдийн хоол болон цэцэрлэгийн хоолыг ингэж сайжруулж болно5 сар 8. 14:58Өдөрт дор хаяж 3 ширхэг бүйлс идэх нь танд ямар ашигтай вэ?5 сар 8. 14:57"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ5 сар 8. 14:57Энэ сарын 12,13-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орж, 14-нд ихэнх нутгаар сэрүүхэн байна5 сар 8. 14:56Азийн наадамд оролцох чөлөөт бөхийн багийн бүрэлдэхүүн тодорлоо5 сар 8. 14:56Ерөнхийлөгчийн тухай хуулийн бүрэн эрхийн хугацаатай холбоотой заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлээ5 сар 8. 14:54ОХУ, Умард Солонгосыг холбосон авто замын гүүр дуусах шатандаа орсон нь хиймэл дагуулын зурагт буужээ5 сар 8. 14:53Хууль бусаар харшлын эм худалдаалаад торгуулжээ5 сар 8. 14:53Марко Пологийн мөрөөр: Монгол, Италийн эрдэмтэд түүхийг шинэ өнцгөөр өгүүлэв5 сар 8. 14:52"Хүн ам, жендэр, хөгжлийн асуудлууд" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно5 сар 8. 10:58Улаанбаатар марафоны гүйлтийн МАРШРУТ5 сар 7. 13:02Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана5 сар 7. 13:01
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.