Умард Солонгос хатуу түлшээр ажилладаг хөдөлгүүр туршжээ


11-р сарын 15
18 цаг 06 минут

 Умард Солонгос дунд зайн тусгалтай шинэ төрлийн баллистик пуужинд ашиглахад зориулан шинээр бүтээсэн хатуу түлшт хөдөлгүүрүүдийг газар дээр амжилттай туршлаа гэж тус улсын төрийн хэвлэл өнөө өглөө мэдээлжээ.

Умард Солонгосын төрийн мэдээлийн агентлагийн /KCNA/ мэдээлснээр, хөдөлгүүрүүдийн техникийн үзүүлэлтүүдийг шалгахын тулд нэг, хоёрдугаар угсрааны хөдөлгүүрүүдийг бямба, мягмар гарагт туршсан байна.

“Эхний болон хоёрдугаар угсрааны тийрэлтэт хөдөлгүүрүүдийн анхны туршилтууд амжилттай болж, хүчин чадал ихтэй, хатуу түлшээр ажилладаг, солонгос загварын хөдөлгүүрийн техникийн шийдэл, үйлдвэрлэлийн технологийн найдвартай, бат бөх байдлыг дахин баталлаа. Энэхүү туршилт нь дунд зайн тусгалтай шинэ төрлийн баллистик пуужингийн системийн хөгжүүлэлтийг хурдасгах найдвартай баталгаа болсон” гэж KCNA мэдээлжээ.

Олон улсын зүгээс зэмлэн буруушааж буйг үл харгалзан Пёньян НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолоор хориглосон цөмийн болон пуужингийн хүчин чадлаа бэхжүүлэхийг эрмэлзсээр байгаа юм.

"Хвасон-17” тив алгасагч баллистик пуужинг хөөргөх өнгөрсөн оны туршилт амжилттай болсныг тохиолдуулан “пуужингийн салбарын өдөр”-ийг тэмдэглэхээр болсноо Умард Солонгосын тал энэ сарын эхээр мэдэгдсэн юм. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын дээд хэмжээний уулзалтын дараа Пёньян Оросын технологийн туслалцаатайгаар цэргийн тагнуулын хиймэл дагуул хөөргөхөөр бэлтгэж байгаа бололтой. Хоёр улсын удирдагчид есдүгээр сард уулзсан билээ. 

Умардын тал уг хиймэл дагуулыг энэ оны тав, наймдугаар сард хөөргөсөн боловч амжилтгүй болж, улмаар 10 дугаар сард дахин хөөргөнө гэж мэдэгдсэн юм. Гэвч өнгөрсөн сард ийм оролдлого хийгээгүй бөгөөд ямар шалтгаанаар хойшлогдсон, хэзээ хөөргөх талаар Умардын талаас ямар нэг мэдээлэл гаргаагүй байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ11 сар 16. 16:28Илон Маск тэргүүтэй 165 мянган хүн Хуангийг албан тушаалд нь буцаан томилохыг шаардав11 сар 16. 16:26Туркийн “Silk and Cashmere” компани Монгол ноолуур худалдан авах сонирхол илэрхийлжээ11 сар 16. 16:26Нүүрс зөөж, гал түлэхгүй амьдрахын тулд эхлээд байшингаа дулаан алдагдалгүй болгох хэрэгтэй11 сар 16. 16:25Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 3D орчинд мэдээлж эхэллээ11 сар 16. 16:24Цахилгааны тарифын хөнгөлөлтөд 289 мянга гаруй өрх хамрагдана11 сар 16. 16:23АИ 92 шатахуунаас татгалзаж, Евро 5-ын үнийг бууруулах боломжийг судалж байна11 сар 16. 16:20Ослын улмаас хоёр хөлөө тайруулсан Австралийн парламентын гишүүн эмнэлгээс гарчээ11 сар 16. 16:19ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДЭД ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН БОЛОМЖИЙГ ТАНИЛЦУУЛЛАА11 сар 16. 16:13ЭМЭГТЭЙ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН ДЭМЖЛЭГИЙГ ТАНИЛЦУУЛЛАА11 сар 16. 16:11Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ11 сар 13. 16:51Microsoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ11 сар 13. 16:50
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.