Парисын Олимпын талаар хуурамч мэдээлэл цацжээ


11-р сарын 15
18 цаг 04 минут

 Парисын Олимпын наадмын эсрэг чиглэсэн хуурамч мэдээллийг Азербайжаны эрх баригч намтай холбоотой гэгддэг олон нийтийн “Х” (хуучнаар Твиттер) сүлжээний хаягаар тараажээ.

Кибер орчин дахь гадаадын хөндлөнгийн оролцоог таслан зогсоох үүрэг бүхий Францын VIGINUM агентлагийн хийсэн судалгаанд энэ тухай дурдсан байна.

"Азербайжантай холбоотой дор хаяж гадаадын нэг иргэн 2024 оны Олимп, Паралимпын наадмыг зохион байгуулах гэж буй Франц улсын нэр хүндэд сэв суулгах зорилгоор ийм үйлдэл хийсэн нь мөрдөн шалгалтын явцад тогтоогдсон" гэж дээрх агентлаг мэдэгджээ.

VIGINUM-ийн мэдээлснээр, худал мэдээлэл тараах зорилготой кампанит ажил зургаадугаар сарын 26-нд эхэлж, Францын цагдаа нар ба жагсагчдын хооронд 2023 оны зургаадугаар сарын сүүлчээр болсон мөргөлдөөний талаарх гэрэл зураг, дүрс бичлэгийг “ #boycottparis2024” гэсэн хэштэгээр нийтэлжээ. Гэхдээ олон нийтийн сүлжээн дэх дээрх хаяг нь Азербайжаны эрх баригчидтай шууд холбоотой гэдгийг нотлох баримт байхгүй гэдгийг VIGINUM мэдэгдсэн байна.

Азербайжаны засгийн газар болон эрх баригч намын зүгээс энэ талаар одоогоор тайлбар хийгээгүй байна. Францын албаны хүмүүс хэрэг явдалтай холбогдуулан тодруулга авахаар Бакуд ханджээ.

Уулын Карабахыг Азербайжан улс хяналтдаа авсны дараачаас хоёр улсын харилцаа муудсан гэдгийг Ройтерс агенлаг онцолсон байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ11 сар 9. 11:28Мэргэжлийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр туршлага солилцов11 сар 9. 11:27ДАШТ-ий байлдааны самбо бөхийн төрөлд Г.Баяндүүрэн гурав дахиа түрүүллээ11 сар 9. 11:26“Агаар дахь түгжрэл”-ийн улмаас 2.3 тэрбум долларын алдагдал хүлээжээ11 сар 9. 11:26Нарны эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийдсэн сургууль барьж байна11 сар 9. 11:23Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүллээ11 сар 9. 11:23АНЭУ-д арьс цайх өвчний шинэ эмийг хэрэглэхийг зөвшөөрчээ11 сар 9. 11:22Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.