ФОТО: 100 гаруй биет үзмэртэй, VR, AR төхөөрөмжөөр үзэх боломжтой “Монгол нутаг дахь буган чулуун хөшөө” үзэсгэлэн дэлгэгдлээ


11-р сарын 15
18 цаг 03 минут

“Монгол нутаг дахь буган чулуун хөшөө” нэгдсэн үзэсгэлэн Монголын Үндэсний музейд өнөөдөр нээлтээ хийлээ.

Энэхүү үзэсгэлэн арванхоёрдугаар сарын 15-н хүртэл олон нийтэд нээлттэй аж.

Буган чулуун хөшөө нь Монгол нутагт оршин буй хүрлийн үеийн өвөрмөц дурсгал бөгөөд Төв Азийн нүүдэлчдийн ертөнцийг үзэх үзэл, урлаг, шүтлэг бишрэл, тэдний нийгэм, аж ахуй, овог аймаг хоорондын харилцаа холбоо зэрэг олон талт ой санамжийн асар их мэдээллийг агуулсан, дахин давтагдашгүй, хосгүй үнэт өв юм.

2023 оны есдүгээр сард ЮНЕСКО-ийн дэлхийн өвийн жагсаалтад Монгол Улсаас шинээр бүртгэгдсэн “Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд”-ыг олон нийтэд таниулах, түгээн сурталчлахад чиглэж буй тус үзэсгэлэнд Монголын Үндэсний музейн сан хөмрөгийн үзмэрээс гадна Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Байгалийн түүхийн музей, Монголын Уран Зургийн Галерейн үзмэр цуглуулгаас дээжлэн нийт 100 гаруй биет үзмэрүүд дэлгэгдэж байна.

Түүнчлэн буган чулуун хөшөө тэдгээрт холбогдох гэрэл зургуудыг Монголын Үндэсний Музейн ЭША Ч.Баяндэлгэр, Ж.Баярсайхан (Ph.D), ШУТИС-ийн багш С.Бат-Эрдэнэ (Ph.D) нарын бүтээлээс дэлгэжээ. 

Үзэсгэлэнд буган хөшөөний дүр дүрслэл, онцлог хийцийг дижитал технологи VR, AR төхөөрөмжөөр үзэх боломжтой. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тайлбартай, боловсролын хөтөлбөр, буган чулуун хөшөөг судалсан эрдэмтний олон нийтэд зориулсан лекц, сэдэвчилсэн тайлбарт аялал, гэр бүлийн хөтөлбөр зэрэг арга хэмжээг тэгш хүртээмжтэйгээр нийтэд толилуулах юм байна.

Үзэсгэлэнгээс бэлтгэсэн фото сурвалжилгыг хүргэж байна. 

ФОТО: 

Зураг
 
Зураг
 
Зураг
 
Зураг
 
Зураг
 
Зураг
 
Зураг
 
Зураг
 
Зураг
 
Зураг
 
Зураг
 
Зураг
 
Зураг
 
Зураг
 
Зураг
 
Зураг
 
Зураг
 
Зураг
 
Зураг
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БНХАУ-тай хиллэдэг авто замын боомтыг түр хаагаад байна2 цаг 34 минутын өмнөТөсвийн байнгын хорооны хуралдааныг хийхээр УИХ нэг цаг завсарлав2 цаг 35 минутын өмнөОХУ: Лабораторийн судлаачийн үхлийн дараа 200 хүнийг ажиглалтад аваад байна2 цаг 38 минутын өмнөИх-7 газрын тос, дизелийн нөөцөөсөө 100 сая баррель гаргана2 цаг 39 минутын өмнөЭнэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь2 цаг 40 минутын өмнөХахууль авсан гаалийн 7 байцаагчид нэг жилийн хорих ял оноожээ2 цаг 41 минутын өмнөЧухал ашигт малтмалын асуудлыг хэлэлцэх “БОНЗ” форум болно2 цаг 41 минутын өмнөС.Цэнгүүн: Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон зэрэг шагналыг төрөөс олгох нь зохимжгүй2 цаг 44 минутын өмнөГрегуар Андре: Дэлхийд ураны нөөцөөрөө тэргүүлэгч 10 орны нэг нь Монгол2 цаг 45 минутын өмнөУрьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа хураан авахаас 497.1 мянган тонн улаанбуудай хураан аваад байна3 цаг 7 минутын өмнөМалчин Э.Хишигбаяр: Махны үнэ нэмэгдсэн ч малчид овойж, оцойтлоо баяжаагүй10 сар 2. 22:33Монгол Улс хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ10 сар 2. 22:32
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.