Украины 3 командлагчийг огцруулахаар хэлэлцэж байна


11-р сарын 15
18 цаг 00 минут

Украины Батлан ​​хамгаалах яам Зэвсэгт хүчний гурван командлагчийг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. "Украинская правда" хэвлэлд мэдээлснээр, Зэвсэгт хүчний эрүүл мэндийн командлагч Тетьяна Остащенко, "Таврия оператив" стратегийн бүлгийн командлагч Александр Тарнавский, командлагч Сергей Наиев нарыг Батлан хамгаалахын сайд Рустем Умеров огцруулах төлөвтэй байна. 

Тетьяна Остащенкогийн хувьд Украины армид эмнэлгийн тусламж үзүүлэхэд оролцсон мэргэжилтнүүд болон сайн дурынхан түүнийг огцруулахыг шаарджээ. Харин Украины сөрөг довтолгооны фронтын нэгийг хариуцаж буй Тарнавский болон Сергей Наиев нарыг огцруулах шалтгаан тодорхойгүй байна. 

Гэхдээ эх сурвалжийн мэдээлснээр тэд 2022 онд Херсон мужийг батлан ​​хамгаалах үйл ажиллагаанд оролцсон гол хүмүүсийн нэг байж болзошгүй ажээ. 

Украины ерөнхийлөгчийн тамгын газраас ямар нэг мэдэгдэл хийгээгүй. Хэрвээ гурван командлагчийг үнэхээр огцруулбал энэ нь зургадугаар сард эхэлсэн сөрөг довтолгоотой их бага хэмжээгээр холбоотой гэж ажиглагчид үзэж байна.

Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ11 сар 9. 11:28Мэргэжлийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр туршлага солилцов11 сар 9. 11:27ДАШТ-ий байлдааны самбо бөхийн төрөлд Г.Баяндүүрэн гурав дахиа түрүүллээ11 сар 9. 11:26“Агаар дахь түгжрэл”-ийн улмаас 2.3 тэрбум долларын алдагдал хүлээжээ11 сар 9. 11:26Нарны эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийдсэн сургууль барьж байна11 сар 9. 11:23Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүллээ11 сар 9. 11:23АНЭУ-д арьс цайх өвчний шинэ эмийг хэрэглэхийг зөвшөөрчээ11 сар 9. 11:22Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.