Б.Мөнхболдын шидэлт бүрийг 100 мянган төгрөгөөр үнэлэв


11-р сарын 15
17 цаг 59 минут

 Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн шилдэг шидэгчдийн нэг “Гарьд” багийн Б.Мөнхболд гурван онооны шидэлтийг амжилттай гүйцэтгэх бүрдээ 100 мянган төгрөгийг сайн үйлсийн аянд хандивлахаар болжээ.

Энэ талаар “Japan Car Trade” компани цахим хуудаснаа “Манай компани нийгмийн хариуцлагын хүрээнд хайртай багийнхаа дуртай тоглогчтойгоо хамтран ажиллахаар боллоo. “Гарьд” багийн менежер Ч.Ижилболд болон тоглогч Б.Мөнхболдтой ярилцан тохиролцсоны үндсэн дээр “Гарьд” багийн хожсон тоглолт болгонд, тоглогч Б.Мөнхболдын гурван онооны амжилттай хийсэн шидэлт бүрийг 100 мянган төгрөгөөр бодож, тойрог тус бүрийн тоглолт төгсгөлд хуримтлагдсан мөнгийг сайн үйлсийн аянд зориулахаар болсон” гэв.

Б.Мөнхболд сүүлд “Улаанбаатар TLG” багийн эсрэг гурван удаа гурван онооны шидэлтээ амжилттай гүйцэтгэжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно4 цаг 16 минутын өмнө"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"4 цаг 17 минутын өмнөИ.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ4 цаг 26 минутын өмнөМэргэжлийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр туршлага солилцов4 цаг 26 минутын өмнөДАШТ-ий байлдааны самбо бөхийн төрөлд Г.Баяндүүрэн гурав дахиа түрүүллээ4 цаг 27 минутын өмнө“Агаар дахь түгжрэл”-ийн улмаас 2.3 тэрбум долларын алдагдал хүлээжээ4 цаг 28 минутын өмнөНарны эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийдсэн сургууль барьж байна4 цаг 30 минутын өмнөГавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүллээ4 цаг 31 минутын өмнөАНЭУ-д арьс цайх өвчний шинэ эмийг хэрэглэхийг зөвшөөрчээ4 цаг 31 минутын өмнөФранц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.