Домогт Битлзийн дуу Британийн чартыг дахин тэргүүллээ


11-р сарын 13
16 цаг 28 минут

ЛОНДОН, 2023 оны арваннэгдүгээр сарын 13 /ВВС/.  Өнгөрсөн долоо хоногт гарсан, "Битлз" хамтлагийн шинэ дуу болох "Now And Then" Их Британийн чартыг тэргүүллээ. Ливерпүүлийн домогт дөрвөлийн дуу хамгийн сүүлд 1969 онд тус чартыг тэргүүлж байжээ.

 "Гайхалтай! Энэ бол миний хувьд туйлын сэтгэл хөдөлгөм мөч юм. Би маш их баяртай байна" гэж Пол Маккартни ВВС-д ярьжээ. 

Битлзийн түүхэн дэх сүүлчийн шинэ дуу болох энэ сингл хэд хэдэн дээд амжилт тогтоогоод байна. Нэгдүгээрт, “Now And Then”-ийн пянзны борлуулалт 21-р зууны дээд амжилтыг тогтоолоо гэж хөгжмийн чартуудыг эмхэтгэдэг “Official Charts Company” мэдээлсэн байна. Тодруулбал, долоо хоногийн дотор Их Британид 19.4 мянган пянз борлуулжээ.

 Хоёрдугаарт, хамгийн удаан хугацааны дараа буюу 54 жилийн дараа Их Британийн чартуудыг дахин тэргүүлсэн хамтлаг бол Битлз юм. Тухайн үед тус хамлагийн "“The Ballad of John and Yoko” дуу тэргүүлж байлаа. Энэ үзүүлэлтээр дуучин Кейт Буш удаалж байна. Британийн чартыг тэргүүлж байсан түүний анхны дуу нь 1978 онд гарсан бол сүүлчийнх нь 44 жилийн дараа буюу 2022 онд гарчээ. 

Гуравдугаарт, Битлз хамтлаг одоо Британийн чартыг тэргүүлж буй хамгийн ахмад настай хамтлаг болж байна. Ноён Пол Маккартни 82 настай, Ринго Стар 83 настай бол шүтэн бишрэгчдийнхээ хувьд Жон Леннон 40, Жорж Харрисон 58 настай хэвээр үлдэнэ. 

Найруулагч Питер Жексоны бүтээсэн “Now And Then” дууны клипийг YouTube-д одоогийн байдлаар аль хэдийн 8 орчим сая удаа үзээд байна. 

Эргэн сануулахад, дууны найруулгыг хийхдээ Жон Ленноны 1970-аад оны сүүлээр төгөлдөр хуур дээр тоглож байсан бичлэгт тулгуурлажээ. 1990-ээд оны дундуур Битлзийн гурван гишүүн “Аntology” төслийн хүрээнд энэ дуун дээр ажиллах гэж оролдсон боловч дуусгаж чадаагүй аж. Гэхдээ Жорж Харрисон дууны гитарын хэсгийг бичиж чадсан байна. 

Харин өнгөрсөн онд Пол Маккартни, Ринго Старр нар хуурцганд бичсэн чанар муутай уг бичлэгээс Жон Ленноны дуу хоолойг төгөлдөр хуурын эгшиг болон бусад бүх чимээ шуугианаас салгахын тулд хамгийн сүүлийн үеийн хиймэл оюун ухааны технологийг ашиглаж, “Now And Then” -ийг бүтээж дуусгажээ.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Үхрийн махны үнэ буурав4 цаг 21 минутын өмнө"Баян-Өлгийн бага ангийн багш нарын монгол хэлний түвшин 30 хувьтай гарсан"4 цаг 22 минутын өмнөSpaceX, Tesla компаниудыг нэгтгэж магадгүй4 цаг 23 минутын өмнөТүрээслээд өмчлөх 45 м.кв байрны сарын төлбөрийг 1.42 сая төгрөгөөр тогтоов4 цаг 24 минутын өмнөОрон сууцны 106 төсөл иргэдийг хохироосон бол 37 нь зөвшөөрөлгүй баригдаж эхэлжээ!4 цаг 25 минутын өмнөМалчдын хохирлыг барагдуулах асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэнэ4 цаг 26 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө4 цаг 28 минутын өмнөАНУ-ын төрийн байгууллагууд “DeepSeek”-ийн технологийг ашиглахгүй4 цаг 29 минутын өмнөЦахим мөрийтэй тоглоомын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхааруулав4 цаг 31 минутын өмнөУлсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ8 цаг 27 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо10 сар 20. 11:13Хиймэл оюун ухааны далд үнэ10 сар 20. 11:05
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.