"Лондонд тоглогдох "Монгол Хаан" жүжиг нь Английн продюсерын багтай хамтарч буй гаднын хөрөнгө оруулалттай төсөл"


11-р сарын 13
16 цаг 25 минут

Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн бүтээл "Тамгагүй төр" жүжгийг найруулагч Б.Баатар шинэчлэн найруулж, "Монгол хаан" нэртэйгээр Английн Лондон хотын Колизей театрт энэ сарын 17-ноос толилуулах гэж байгаа билээ.

Жүжгийн сурталчилгаа Лондон хотод үргэлжилсээр буй бөгөөд энэ бүгдийн зардал хаанаас, хэр хэмжээтэйгээр гарч байгаа нь олны анхаарлыг татаж буй тул Соёлын яамнаас тодруулав. Ингэхэд тус яамнаас жүжгийн баг бүрэлдэхүүнд виз болон тухайн газарт тоглохтой холбоотой асуудал, Элчин сайдын яамтай холбох, хамтран уялдаатай ажиллах зэргээр бодлогын дэмжлэг үзүүлж байгаа гэж мэдээлэв. 

Харин Лондон хотод тоглогдох гэж буй энэ удаагийн тоглолтын хувьд "Херо Энтертайнмент Групп” ХХК-ийн энэ оны тавдугаар сард гаргасан мэдэгдэлд дурдсанаар "2023 оны арваннэгдүгээр сарын 17-ноос Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын нийслэл Лондон хотын West End, Колизей театрт тоглогдох "Монгол Хаан" жүжиг нь Английн продюсерын багтай хамтран зохион байгуулж буй гаднын хөрөнгө оруулалтаар Монголын соёл урлагийг дэлхийн тайзнаа гаргах төсөл юм. 

"Тамгагүй төр" жүжгийн хамт олны зүгээс бидний уран бүтээлийг харлуулж, төрөөс санхүүжилт авсан, төсвийн мөнгөөр хийсэн мэтээр гүтгэж байгаад гүнээ харамсаж байна" гэсэн байв.  

Тус жүжгийн Лондон дахь нээлтийн тоглолтын тасалбар зарагдаж дууссан байна. Мөн саяхан Өвөр Монголд тус жүжгийг гаргахыг хориглосонтой холбоотойгоор өвөр монгол иргэдэд тасалбараа 20 хувийн хөнгөлөлттэй борлуулахаа мэдэгджээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ11 сар 13. 16:51Microsoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ11 сар 13. 16:50Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав11 сар 13. 16:50Батлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 13. 16:49Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно11 сар 13. 16:49Шатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа11 сар 13. 16:48Эрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ11 сар 13. 16:48Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ11 сар 13. 16:47АТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ11 сар 13. 16:46Монгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна11 сар 13. 16:46Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.