"Чингис хаан" одонг Морин хуурын чуулгад хүртээнэ


11-р сарын 13
16 цаг 25 минут
"Чингис хаан" одонг Морин хуурын чуулгад хүртээнэ
Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийн тохиолдуулан Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон хүртээх талаар өнөөдөр /2023.11.13/ Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн танхимд мэдээлэл хийлээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар:
 
-Өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Чингис хаан" одонг олгодог уламжлалтай. "Чингис хаан" одонд нэр дэвшүүлэх, шагнах журмыг тогтоож, уг журамд зааснаар Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх, нийгмийн дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлын уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг бусад орнуудад сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд олгодог. Мөн улс түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтөнд амар амгалан байдлыг бэхжүүлэх болон Монгол Улс гадаад орнуудад тогтоосон харилцан хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчлах,  тус улсын нийгэм, эдийн засаг, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад орны иргэн, төр нийгмийн зүтгэлтнүүдэд олгодог журамтай. Чингис хаан одонг өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд олгохын өмнө олон нийтэд зарладаг журамтай. Тиймээс "Чингис хаан" одонг Улсын филармонийн Морин хуур чуулгад хүртээх болсныг зарлаж байна.
Морин хуурын чуулгыг анх 1992 онд байгуулсан. Тэр цагаас өнөөг хүртэл тус чуулга монголчуудын өв соёл түүхийг дэлхий нийтэд сурталчлан таниулах чиглэлээр эрчимтэй үйл ажиллагаа явуулж байгаа хамтлаг.
Нэг ёсондоо хүн төрөлхтний соёлын биет болон биет бус соёлын өв, монгол үндэстний бахархал, монголчуудын түүхэн ой санамж, оюун сэтгэлгээ, хүсэл тэмүүлэл, хийморь золын эгшигт судар болсон морин хуурыг дээдлэн хүндлэх Ерөнхийлөгчийн зарлигтай. Энэ дагуу өв соёлыг түгээн дэлгэрүүлэх чиглэлд Морин хуурын чуулга идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгааг та бүхэн мэдэж байгаа.
 
"МОРИН ХУУРЫГ ОЛОН УЛСЫН СОНГОДОГ ХӨГЖМИЙН НЭГ БОЛГОХОД ИЛҮҮ АНХААРЧ АЖИЛЛАНА"
 
 
Соёлын сайд Ч.Номин:
 
-Монгол Улсын Ерөнхийлөгч тэргүүн зэргийн "Чингис хаан" одонг Улсын филармонийн дэргэдэх Морин хуурын чуулгад олгохоор болсонд талархал илэрхийлье. Морин хуурын чуулга нь 30 гаруй жилийн түүхтэй, Монголын сонгодог, язгуур, орчин үеийн урлагийг зэрэг хөгжүүлж ирсэн. Морин хуур хөгжим монгол хүний оюун санааны илэрхийлэл, түүх соёл, иргэдийн ирээдүйг харуулсан хөгжим. Уг хөгжмийг хөгжүүлэх, авч явах, түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах ажлыг Морин хуурын чуулга авч явдаг. Энэ утгаараа 2003 онд ЮНЕСКО-оос хүн төрөлхтний оюун санааны охь болсон энэ бүтээлийг бүртгэж авсан байдаг. Морин хуурын чуулга маань Соёлын элч, тэр дундаа Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах ажлыг авч явдаг. Бид бүхэн улсын хэмжээнд сонгодог, язгуур, орчин үеийн урлагийг тэгш хөгжүүлэх бодлогыг баримталж буй. Үүн дотроо оюуны охь болсон морин хуурыг авч явах чиг үүргийг Морин хуурын чуулгад ногдож буй.
Дэлхийд Монгол Улсын язгуур хөгжим болсон морин хуурыг таниулах, олон улсын сонгодог хөгжмийн нэг болгоход илүү анхаарч ажилладаг. Энэ ч утгаараа олон улсын сонгодог томоохон тайзан дээр Морин хуурын чуулга очиж, тоглолтоо хийдэг.
Жишээ нь, энэ жилийн хувьд тус чуулга Япон, Австрали, Франц улсад тоглолтоо хийсэн. Цаашид Морин хуурын чуулгаар дамжуулан морин хуураа олон улсад сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, дэлхийн сонгодог хөгжим болгоход илүү анхаарч ажиллана.
 
Морин хуурын чуулга одоогийн байдлаар 36 уран бүтээлчийн орон тоотой ажиллаж байна. Цаашдаа чуулгыг найрал хөгжмийн хэмжээнд өргөжүүлж, орон тоо, бүтэц зохион байгуулалт, материаллаг баазыг нь бэхжүүлэх чиглэлээр Соёлын яаманд чиглэл өгч ажиллаж байна. Ойрын үед тодорхой шийдвэрүүд нэмж гарна гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ЭСЯ: Хятад миссийн асуудлаар зохион байгуулагчид тайлбар өгөөгүй, үргэлжлүүлэн ажиллаж байна10 сар 12. 9:54Түргэн тусламжийн машин дуудах үнэ дэлхийн улс орнуудад ямар ялгаатай вэ?10 сар 12. 9:51Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас орно10 сар 12. 9:47Халхгол суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа10 сар 12. 9:46Трамп: Украин шинэ удирдагчтай болох цаг болжээ10 сар 12. 9:45Төсвийн зарлага ₮43 их наяд буюу сонгууль угтсан төсөв10 сар 12. 9:44Хайлаастаас Дарь эх явах замд 7300 мод тарьжээ10 сар 9. 17:40Багахангайгаас Эмээлт хүртэлх 127 км төмөр замын ажил дуусжээ10 сар 9. 17:38УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн амжилтыг олон улсын түвшинд үнэллээ10 сар 9. 17:11Да хүрээ авто худалдааны төв орчимд хөрсний бохирдлыг шинжлэв10 сар 9. 17:11Төв Азийн хэвлэл мэдээллийн 26 дугаар бага хурал эхэллээ10 сар 9. 17:10Конгод Эбола вирусээр 4200 гаруй хүн нас баржээ10 сар 9. 17:08
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.