Ц.Тулга: Ард кино театрын газар дээр 26 давхар барилга барих зөвшөөрөл олгогдоогүй


11-р сарын 13
16 цаг 24 минут

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVI хуралдаан болж байна.

Энэ үеэр Ард кино театр байсан газарт баригдах барилгатай холбоотойгоор Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга хэлэхдээ "Ард кино театр өмч хувьчлалаар "Од" ХХК-д шилжсэн байдаг. Дараагаар нь 2019 онд нийслэлийн Засаг даргын захирамжаар "Худалдаа, нийтийн үйлчилгээний газар цогцолбор" гэсэн зориулалтаар 3,500 м.кв газрыг олгосон.

Үүнээс өмнө буюу 2015 онд тухайн байршилд үйлчилгээ, конторын зориулалттай барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг батлагдсан байсан. Энэ нь тухайн үед иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад шүүхээр орсон. Тэгээд уг барилга эзэмшигч өөрөө уг барилгыг барихгүй гэсэн шийдвэр гаргаж, даалгавар загвар зураг хүчингүй болсон байсан.

2022 онд "Од" ХХК-аас дахин хүсэлт ирүүлж, "Од" театрын худалдаа, нийтийн үйлчилгээний төв цогцолбор гэсэн зориулалттай архитектур төлөвлөлтийн даалгавар тус онд батлагдсан. Загвар зураг нь мөн адил 2022 онд батлагдсан. Уг барилга нь 26 давхар бөгөөд одоогоор барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ буюу барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгогдоогүй байгаа” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Нийтийн тээврийн 6 чиглэлд түр өөрчлөлт оруулна11 сар 20. 15:52Бельги дэх монголчуудыг жагсаалын бүсээс хол байхыг сэрэмжлүүлэв11 сар 20. 15:51Ерөнхийлөгчийн сонгуульд АН ялахгүй бол авлигачид улам галзуурна11 сар 20. 15:51Дайнтай улс ч төсвөө 33 хувиар нэмээгүй шүү. Сонгууль угтсан төсөв ийм аюултай11 сар 20. 15:49Монгол Улс цахим засаглалын индексээр дэлхийд 42 дугаарт эрэмбэлэгджээ11 сар 20. 15:49Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 4.0 магнитудын хүчтэй газар хөдөлжээ11 сар 20. 15:48Авлига, ашиг сонирхлын зөрчлийн гомдол 20 хувиар нэмэгджээ11 сар 20. 15:48БНСУ-ын хуулийн шалгалтыг хуурсан гэх хардлагад өртсөн залуу амиа алджээ11 сар 20. 15:47Нийслэлд хулгайн гэмт хэрэг 30 хувиар буурч, гэмт хэргийн илрүүлэлт 10 хувиар нэмэгджээ11 сар 20. 14:42Гар утсаа зөвхөн "Баталгаат засварын төв"-д засуулаарай11 сар 20. 14:41Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд дараах чиглэлүүдэд үйлчилж байна11 сар 19. 14:59Доройтсон газрыг нөхөн сэргээхэд Япон улстай хамтарна11 сар 19. 14:58
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.