Тэрээр АНУ-д амжилттай бизнес эрхлэгч, Алдарт эхийн одонтой, дөрвөн хүүхдийн ээж, Түүнийг Дүүрэнгийн Туул гэдэг. АНУ-д ажиллаж амьдардаг түүнтэй хэрхэн амжилттай бизнес эрхэлж байгаа тухайд нь сонирхон хөөрөлдлөө.
-АНУ-д хэзээ анх ирж байв. Мөн Nu Skin-бизнесийг хэзээнээс хэрхэн эхэлж байсан бэ?
-Би 19 жилийн өмнө нөхөр том охиныхоо хамт Америкт хөл тавьж байсан. Энэхүү Nu Skin-ий бизнесээ хийгээд жил гаруй болж байгаа. Бизнес маань Дэлхийн 54 оронд үйл ажиллагаагаа явуулдаг дэлхийн хэмжээний маш ирээдүйтэй бизнес.
-Та бүхний энэ бизнесийг сонирхож байгаа хүмүүст нээлттэй юу?
-Бизнес эрхлэх боломжийн хувьд нээлттэй. Жишээ нь, би гэхэд хэрэглэгч байж байгаад боломжийг нь олж хараад энэ бизнесээ хийж эхэлж байсан. Цалингийн систем нь гэхэд үнэхээр сайн. Бизнес эрхлэгч нараа илүү бодсон тэдэн рүү илүү чиглэсэн байдгаараа давуу талтай бөгөөд бусад сүлжээний бизнесээс ялгаатай. Товчоор хэлвэл энэ Nu Skin /Ну Скин/ бизнесийг хийгээд надад өөрт болон гэр бүлийн минь эрүүл мэндэд эергээр нөлөөлсөн зүйлүүд маш их байгаа.
-Nu Skin /Ну Скин/ брэнд албан ёсоор Монголд орж ирээгүй байгаа. Гэхдээ хэрэглэгчид бол өдөр ирэх тусам олшроод байх шиг?
- Яг үнэн. Монголд хэдийгээр албан ёсоор орж ирээгүй байгаа ч дэлхийн хэмжээний компанийн сайн чанартай энэ бүтээгдэхүүнүүдийг Монголчууддаа хэрэглүүлэхийг зорьж ажиллаж байгаа. Тиймдээ ч Монгол бүсгүйчүүд маань манай бүтээгдэхүүний чанарыг нь мэдрээд хэрэглээ нь ч улам бүр нэмэгдэж байна. Ялангуяа Nu Skin /Ну Скин /-ы гэр салон аппаратууд буюу цэвэрлэгээний “Lumispa” мөн “Facial Spa” гэх нүүрний индүү, хүний биеийг эрүүлжүүлдэг витаминууд, хоолны нэмэлт бүтээгдэхүүнүүд, нас түгжигч гэж нэрлэгддэг “Аge lock” гэх зэрэг бүтээгдэхүүнүүдийг илүү их захиж авдаг. Мөн өсвөр насныханд зориулсан багцыг ихээр хэрэглэж байна.
-Тэгвэл энэхүү бүтээгдэхүүнүүд маань эрүүл амьдралын хэв маягт ихээхэн ач холбогдолтой байдаг байх нь. Тиймээс биологийн нэмэлт бүтээгдэхүүнүүдийн тухай илүү онцлон асуумаар байна. Та бидэнд жишээ болгон хүмүүст бодитоор гарсан үр дүнгүүдээс ярьж өгөөч?
-Nu Skin / Ну Скин/ компани маань анх байгуулагдахдаа л бусдын сайн сайхны төлөө гэсэн зорилготойгоор орц найрлагадаа маш их анхаарч ирсэн. Үүн дээр нэг түүх ярьмаар санагдлаа. Анх гурван найз нийлж Nu Skin /Ну Скин/ компанийг үүсгэн байгуулсан бөгөөд тэдний нэг нь эрдэмтэн хүн байсан. Түүний дүү охин нь тэр үеийн сайхан хүүхнүүдийн нэг байж байнга л гоо сайхны рекламанд тоглодог байж л дээ. Тэгсэн нэг өдөр нөгөө сайхан бүсгүйн нүүрээр нь дүүрэн харшил туурч аргаа бараад ах дээрээ би ийм болчихлоо гэсээр иржээ. Гэтэл ах нь дүүгийнхээ ямар бүтээгдэхүүн хэрэглэсэн гээд тэр бүтээгдэхүүнийг нь шалгаад үзэхэд маш их химийн орц найрлагатай их гоё савтай алдартай том брэнд байсан гэдэг. Тэр цагаас хойш ах нь сайн орц найрлагатай, химийн хорт найрлагагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компанитай болохыг зорин хоёр найзтайгаа нийлж уйгагүй судалж, хайж эрүүл мэндэд ээлтэй, химийн найрлагагүй Nu Skin /Ну Скин/-ы бүтээгдэхүүнийг нээсэн байдаг. Ийм ч учраас одоо хүртэл бүтээгдэхүүнийхээ орц найрлагыг чухалчилж үздэг бөгөөд жил ирэх тусам сайжирсаар хэрэглэгч бид ч бүтээгдэхүүндээ улам бүр дурласаар байна даа. Бүтээгдэхүүнээ хэрэглэснээр надад өөрт мэдрэгдэж буй бодит жишээ гэвэл миний хүүхдүүд болон дүү нар маань харшил гэдэг хэцүү өвчнөөсөө бүрэн салсан бол одоо 83 насыг зооглож буй ээж маань зүрхний судасны нарийсал гэдэг оноштой байсан бол бүтээгдэхүүнээ хэрэглэснээр одоо энэ онош нь хэвийн болсон. Мөн хүргэн ахын маань элэгний В вирус нь идэвхигүй болсон гэх мэт их олон эерэг жишээ надад өөрт бодитоор тохиолдоод байна.
-Nu Skin /Ну Скин/ брэндийн бүтээгдэхүүнийг Монголд хаанаас авч болох вэ. Хамгийн сайн борлуулалттай бүтээгдэхүүнээ товчхон танилцуулаач?
-Монголоос бол миний фэйсбүүк мэссэнжэрээр / Tuul Duuren/ холбогдоод захиалж болно. Мөн 88160808 гэсэн утсаар залгаад Монголд бэлэн байгаа бүтээгдэхүүнүүдийг үзэж сонирхож, худалдаж авч болно. Сүүлийн үед Nu Skin / Ну Скин/-ы шинээр гарч байгаа эрүүл мэндийн аппарат болох Wellspa / Вэлл Спа/- г хүмүүс их авч эхэлж байна. Энэхүү аппаратаар өвдөж байгаа нуруу, хөл, гар гээд хаанаа ч гэртээ массаж хийхэд хормын төдийд өвдөлт байхгүй болдог ид шидийн гэх аппарат юм. Nu Skin / Ну Скин /-ы гоо сайхны бүтээгдэхүүнүүд, эрэгтэйчүүдийн түрүү булчирхайд зориулсан витманууд гэх мэт бүх бүтээгдэхүүнийг захиалж авч хэрэглэж болно.
-Олон үет маркетингаар ажилладаг сүлжээг Монголчууд нэлээд мэддэг болсон. Тэгвэл энэ Nu Skin / Ну Скин/ бүтээгдэхүүний чанараас гадна бизнесийн цалин урамшууллын системийг сонирхуулж болох уу?
-Бидэн дунд сүлжээ гэх зүйлээс ихээхэн айж болгоомжтой ханддаг нэгэн байдаг бол зөвөөр ойлгож ханддаг нь ч олон болсон байна. Nu Skin / Ну Скин/-ы бүтээгдэхүүнүүд маань яалт ч үгүй маш сайн учраас хэрэглэгчид маань эергээр ойлгодог болж, хэрэглээ ч нэмэгдсээр л байна. Nu Skin / Ну Скин/-ы бизнесийн цалин урамшууллын хувьд ямар ч компанид байхгүй гайхалтай сайн системтэй. Хүн хэр их цаг зарцуулж бүтээгдэхүүнээ судалж чадна төдий чинээ цалин авах боломжтой. Nu Skin / Ну Скин/-ы компани нь долоо хоног бүр цалин боддог. Гэхдээ бизнес эрхлэгч маань өөрөө хүсвэл цалингаа өдөртөө ч авч болдог. Цалин урамшууллын гурав, дөрвөн төрлийн систем байдаг. Ер нь Nu Skin /Ну Скин/ бизнесээ дахиад олон хүмүүст хүргэж хүмүүсийн амьдралын чанарыг, гоо сайхныг цаашилвал Монголчуудынхаа эрүүл мэндэд нь өөрчлөлт авчирч, таниулахын тулд би өдөр бүр баг хамт олонтойгоо онлайнаар уулзаж, ярилцаж бүтээгдэхүүнээ судалдаг. Заримдаа би өөртөө чи хэр их хүнд тусалж чадсан бэ? гэсэн асуулт тавьдаг. Ингээд бодохоор энэхүү Nu Skin / Ну Скин/ гэдэг гайхамшигт бизнэсээрээ дамжуулж миний мөрөөдөл зорилго алсын хараа минь өөрчлөгдөж хэрэглэгчдийнхээ гоо сайхан эрүүл мэндэд зөв эрүүл хэрэглээг хэвшүүлсэн байна. Мөн цаашдаа ч Монгол руугаа чиглэсэн олон зүйлийг төлөвлөсөн байгаа. Монголынхоо олон олон эмэгтэйчүүдийг долларын цалинг 7 хоног бүр авдаг болгохын төлөө цаашлаад тэдэнд эрүүл бат бөх тогтвортой гэр бүл бий болгохын төлөө ажиллах болно. Nu Skin / Ну Скин /-ы бизнесээр бид жилд 50,000,000 долларын цалин ч авах боломжтой. Иймд манай эмэгтэйчүүд, хэрэглэгчид маань аль болох их юм судалж өөрсдөө сайн мэддэг байх хэрэгтэй. Иймийн тулд би хэрэглэгч болон, энэ бизнесийг хийх сонирхолтой хүмүүстээ зориулж мэргэшсэн багтай хамтарсан сургалт хийдэг. Мөн би өөрөө өөрт хэрэгтэй сургалтуудад сууж өөрийгөө байнга хөгжүүлж байна даа.
-Таны нэг өдрийг, эсвэл нэг долоо хоногийн ажил, амьдралын хэмнэлийг сонирхож болох уу? Ер нь та өдөрт хэдэн цаг ажиллаж, бизнестээ хэр их цаг гаргадаг вэ.
-Би дөрвөн сайхан хүүхэдтэй алдарт ээж хүн. Алдарт эхийн одонгоо 2020 онд гардаж авсан. 18-3 насны дөрвөн хүүхэдтэй. Мэдээж миний амьдрал өдөр бүр завгүй өрнөдөг. Хажуугаар нь гэр бүлийн бизнэс болох чулууны үйлдвэртээ дизайнераа хийдэг. Ингээд мөн Nu Skin / Ну Скин/-ы бизнесээ амжилттай хийгээд явж байна. Энэ бүх ажлуудыг амжуулахад миний хань маш их ойлгож дэмждэг учраас би өөрийгөө боломжийн амжилттай явж байгаа гэж боддог. Хэрэв гэр бүлийн хүн маань, үр хүүхүүд маань намайг ойлгож дэмждэггүй байсан бол би зүгээр урдах ажлаа хийгээд л явж байдаг, амьдрал маань нэг тийм уйтгартай хэмнэлтэй нэгэн болох байсан байх аа. /Инээв/
-Таныг гэр бүлээрээ аялж, амарч яваа зургуудыг чинь байнга хардаг. Бизнесийнхээ шугамаар л дэлхийгээр аялаад байна уу?
-Тийм. Би 2022 оны 3 дугаар сард анхны цолондоо хүрч бизнесээ эргэлзэлгүй идэвхтэй ажиллаж эхэлсэн. Тэр цагаас хойш гурван аяллын эрхийн болзол хангаж гэр бүлээрээ Jamaica / Ямайка/, Domincan Republic / Доминикани/ гэсэн орнуудад аялж саяхан гэхэд Карибын тэнгисээр / Caribean Cruise /хөлөг онгоцтой аялалд долоо хоног аялаад ирлээ.
-Ингээд хараад байхад таны арьс маш гоё гэрэлтсэн эрүүл харагдаж байна. Таны өглөө хэрхэн эхэлдэг вэ? Мэдээж эмэгтэй хүн чинь арьс арчилгаанаас эхэлдэг байх тийм үү?
-Тийм байна уу? За баярлалаа. Миний өглөө Nu Skin /Ну Скин /- ийхээ эрүүл мэнд, гоо сайхандаа анхаарахаас эхэлнэ. Ямар ч химийн орц найрлагагүй, шүдний чулуу унагаж цайруулдаг оогоороо 3 настай охинтойгоо хамтдаа шүдээ угаах бол өдөр бүрийн аз жаргалтай эхлэл. Мөн арьс арчилгаанаас гадна хүн дотроосоо чанартай витамин, хоолны нэмэлт бүтээгдэхүүн ууж хэрэглэх нь бие эрүүл байхын үндэс гэдгийг Nu Skin /Ну Скин/-д ороод бүтээгдэхүүнээ судалж байхдаа ихээр ойлгосон. Хүн бүр хэрэглэж байгаа аливаа бүтээгдэхүүнийхээ орц найрлагыг чухалчилж судалж зөв худалдан авалт хийж байгаасай гэж хүсдэг болсон.
- Танд хэлэхийг хүссэн зүйл байвал одоо хэлж болно
- Багийнхандаа маш их баярлаж явдаг шүү. Надад итгээд Нускинд дурлаж орсон баг хамт олондоо их баярлаж явдаг даа. Та нараараа цаг үргэлж бахархаж хүч авдаг, эрүүл энх сайн сайхан, амжилтын дээдийг хүсэн ерөөе.
Танд баярлалаа. Амжилт хүсье.
Ц.Оргил
Сэтгэгдэл бичих