ЧУУЛГАН: Ирэх 7 хоногт Шүүх байгууллага, Гэр бүлийн тухай хуулийг хэлэлцэнэ


10-р сарын 27
13 цаг 49 минут

ЧУУЛГАН: Ирэх 7 хоногт Шүүх байгууллага, Гэр бүлийн тухай хуулийг хэлэлцэнэ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2023.10.27/ ээлжит хуралдаан болж байна. 

ШҮҮГЧ, ШҮҮГЧИЙН ТУСЛАХ, НАРИЙН БИЧИГТ ШИНЭЭР ҮҮРЭГ ҮҮСГЭХГҮЙ

УИХ-ын гишүүн Ш.АДЬШАА:

-Хууль зүйн байнгын хороо 2023 оны аравдугаар сарын 25-ны хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хууль санаачлагч бага үнийн дүнтэй нэхэмжлэлийн шаардлагад тохирсон хэрэг хянан шийдвэрлэх хялбар журмыг тусгах тус ажиллагааг аль болох богино хугацаанд хэргийн оролцогчдод чирэгдэлгүй байх зэрэг зохицуулалтыг тусгасан байна. Шүүгч, шүүгчийн туслах, нарийн бичигт шинээр үүрэг үүсгэхгүй бөгөөд процессын журмыг хөнгөвчилж өгснөөр төр болон иргэнд үүсэх нэмэлт зардал байхгүй гэж хууль санаачлагч үзсэн байна. Уг хуулийн төслийг D-Parliament.mn цахим сайтад байршуулж иргэд олон нийтийн саналыг авч байгаа болно. Хууль зүйн байнгын хороо хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Г.Учрал хуулийн төсөлд цахим нотолгоог шүүхийн шатанд үнэлэх асуудлыг тусгасан эсэх асуудлаар, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд бага үнийн дүнтэй хэргийг нэг удаагийн шүүх хурлаар шийдвэрлэхээр тусгасан нь иргэдэд чирэгдэл үүсгэх эсэх талаар тус тус асуулт асууж хариулт авсан болно. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль тогтоомжийн нэг зүйл өөрчлөгдөхөд бусад олон зохицуулалт дагаж өөрчлөгддөгийг анхаарах талаар саналаа хэлсэн. 

Байнгын хорооны хуралдаанд оролцогчид тус хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг олонхоор дэмжиж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн. 

УИХ-ын гишүүн С.ОДОНТУЯА:

-Гэр бүлийн маргаан гарч байгаа тохиолдолд тэтгэмжийн асуудал их гардаг. Тэгэхээр бага үнийн дүнтэй хэсэгт орж байгаа энэ чиглэлд ямар бодлого баримтлах вэ? Дөрвөн жилийн өмнө тэтгэмж төлөх ёстой нийт хүмүүсийн 30 хувь нь л төлдөг гэсэн судалгаа гарсан. Энэ хуульд тус асуудлыг хэрхэн зохицуулж байгаа талаар хариулт авъя. 

Ажлын хэсгийн төлөөлөгч:

-Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хуулийн төсөлд бага үнийн дүнтэй хэргийг хурдан шуурхай шийдвэрлэх талаар зохицуулалт хийсэн. Энэ дээр бол 75,1-д нийт зургаан төрлийн нэхэмжлэлийн шаардлагыг тусгаж өгсөн. Үүнд гэр бүлийн маргаан хамаарахгүй. Ердийн журмаар зохицуулагдана. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны процесс энэ хуульд хамаарахгүй. 

Хууль зүй дотоод хэргийн сайд Б.ЭНХБАЯР:

-С.Одонтуяа гишүүний асуусан асуултад хариулъя. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Шүүх байгууллага болон Гэр бүлийн тухай хуулийг хэлэлцэнэ. Засгийн газар дэмжвэл хоёр долоо хоногийн дараа УИХ-ын гал тогоонд орж ирнэ. 

Хамгийн сүүлийн жишээгээр хүүхдийн тэтгэмж төлөлт 60 хувьтай байна. 

Энэ тоо өмнөхөөсөө өсч байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хүүхдийн тэтгэмж төлөөгүй этгээдийн гадаад улс руу зорчих эрх дээр хязгаарлалт тавих асуудлыг нэмэгдүүлснээр хүүхдийн тэтгэмж төлөлтийн хувь өссөн үзүүлэлттэй байгаа юм. 

УИХ-ын гишүүн Ц.МӨНХ-ОРГИЛ:

-Хуулийн төслийг бүхэлд нь дэмжиж байна. Гэхдээ гурван асуулт байна. Нэгдүгээрт, Иргэний хэргийн процессыг бүхэлд нь янзалж, цэгцлэх судалгаа ажил хийгдэж байгаа юу. Хоёрдугаарт, хялбаршуулсан журам байгаа ч ердийн шүүхээрээ явах юм уу, эсвэл бага үнийн дүнтэй маргаан шийдвэрлэдэг шүүх байгуулах юм уу? Гуравдугаарт, Шүүх байгуулах хуулийн төсөл дээр дагнасан шүүхийн асуудал хэр орж ирэх вэ?

Хууль зүй дотоод хэргийн сайдын зөвлөх Д.МӨНХ-ЭРДЭНЭ:

-Үнийн дүнгийн хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22 дахин ихэсгэсэн буюу одоогийнхоор 11 сая төгрөг байна. Шүүхийн практикт мөнгөн хөрөнгийн гүйцэтгэлтэй холбоотой нэхэмжлэл маргааныг шийдвэрлэх байдал нийслэлийн хэмжээнд 2022 оны байдлаар 22,4 хувь байгаа. Орон нутгийн хэмжээнд бол энэ тоо 13 орчим хувьтай байгаа. Бид энэ дүнг гаргахдаа Европын орнууд, Солонгос, Япон зэрэг оронтой харьцуулж үзсэн. 

Ажлын хэсгийн төлөөлөгч Н.БАЯРМАА:

-Шүүх байгуулахын хувьд дагнасан шүүхийг санал болгож байгаа. Гэр бүлийн шүүх, хялбар ажиллагааны шүүхийг дагнасан байдлаар байгуулъя гэсэн. Гэхдээ байршлын хувьд нийслэлд илүүтэй байгуулахаар төлөвлөж байгаа. Орон нутагт танхимын хэлбэрээр хөгжүүлэх талаар ажиллаж байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Путин өөрөө санаачилсан энхийн хэлэлцээний уулзалтдаа оролцохгүй34 секундын өмнө10 гаруй аймагт ургамлын гарц муу байна5 сар 14. 15:05"БНСУ-ын хил дээр хүний өнгө үзэмжийг харж нэвтрүүлэх эсэхээ шийддэг юм байна"5 сар 14. 15:04Ebarimt сугалааны ХОЁР СУПЕР АЗТАН шалгарлаа5 сар 14. 15:03Ой, хээрийн түймрийн эрсдэл өндөр хэвээр байгаа тул сонор, сэрэмжтэй байхыг анхаарууллаа5 сар 14. 15:02Хил дамнасан төмөр замыг 22 сарын хугацаанд гүйцэтгэж ашиглалтад оруулна5 сар 14. 15:01Марафоны өмнөх өдөр гүйлтийн зам дагуу байрлуулсан автомашинаа холдуулахыг зөвлөлөө5 сар 14. 15:00БНСУ-ын хил дээр эрхээ зөрчүүлсэн Монгол иргэд хариуцлага нэхэв5 сар 14. 15:00Дэлхийн хамгийн "ядуу" ерөнхийлөгч таалал төгсжээ5 сар 14. 14:58Боксын дэлхийн цомын тэмцээн эхэллээ5 сар 14. 14:50ДЭМБ: 2030 он гэхэд дэлхий даяар 4.1 сая сувилагч дутагдана5 сар 13. 13:39Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулахад бүтээгдэхүүн нийлүүлэх санал тавив5 сар 13. 13:33
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.