П.Үнэнчимэг: Энэ онд улсын хэмжээнд ХДХВ/ДОХ-ын 18 тохиолдол оношлогдсон


9-р сарын 29
20 цаг 01 минут

ХДХВ/ДОХ-ын халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн ДОХ бэлгийн замаар дамжих тандалт судалгааны албаны их эмч, Анагаах ухааны доктор П.Үнэнчимэгээс тодрууллаа.

- Манай улсад өнөөдрийн байдлаар ХДХВ/ДОХ-ын халдварын хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа вэ?

- Өнөөдрийн байдлаар тохиолдлын тоо 364 болсон. Эхний хагас улирлаар 358 байсан бол гуравдугаар улиралд шинээр зургаан тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тохиолдол 363 болсон.

- Барагцаалсан тооцооллоор энэ жил хэдэн тохиолдол оношлогдох вэ?

- ХДХВ-ийн халдвартай хүний тоо Монгол Улсад 645 байх боломжтой гэх барагцаалсан тооцоолол гарсан. Тэгэхээр тооцоолсноос 364-ийг оношилчхоод байна гэсэн үг. Энэ онд шинээр оношлогдох тохиолдлын тоо 34 байх боломжтой гэж үзсэнээс өнөөдрийн байдлаар 18-г нь оношилсон.

- Халдварын илрүүлэлт ямар түвшинд хийгдэж байгаа вэ?

- Жилээс жилд тоо нэмэгдээд байна гэдэг. Тооцооллоор бол их нэмэгдээд байгаа зүйл байхгүй. Гэхдээ нийт хүн ам өөрсдөө шинжилгээнд хамрагдахгүй бол мэдэгдэхгүй. Хүн бүрийн оролцоо чухал. Эрт илрүүлгийн шинжилгээ хийгдэж эхэлснээс хойш ХДХВ-ийн халдвараар орон нутгаас хоёр, Улаанбаатар хотоос хоёр гээд нийт дөрвөн тохиолдол оношлогдсон. Шинжилгээг 21 аймаг, бүх дүүргүүдэд буюу хаана ч үнэ төлбөргүй өгөх боломжтой.

- Нас барсан тохиолдлын тоо хэд байгаа вэ? 

- Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 63 тохиолдол болсон. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол хонины махаар Солонгос хоол хийж өрсөлджээ9 сар 18. 17:33Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шав тавив9 сар 18. 17:31Замын түгжрэл, агаарын бохирдлыг багасгах талаар санал солилцлоо9 сар 18. 17:30Хээрийн түймэрт 8400 га талбай шатжээ9 сар 18. 17:28Зөв хооллолт эмчилгээний үр дүнд чухал нөлөөтэй9 сар 18. 17:27Монголын хуур хөгжмийн өвийг судалж, хамгаалах асуудлыг хэлэлцэв9 сар 18. 17:26Төв Азийн орнууд Оросын шатахуунаас хараат байдлаа багасгахыг зорьж байна9 сар 18. 17:25“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа9 сар 18. 17:14ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САН GNGI-ИЙН ГИШҮҮН БОЛЛОО9 сар 18. 12:06Түймрийн эрсдэл өндөр үед иргэн бүр хариуцлагатай байя9 сар 17. 14:50Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ9 сар 17. 14:50"AI-ийн гаргасан мэдээлэл баримт нотолгоог орлохгүй тул заавал нягтал"9 сар 17. 14:49
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.