МХБ-ээр 480 мянган тонн хатуу коксжих нүүрс арилжаалав


9-р сарын 29
19 цаг 55 минут

МХБ-ээр 480 мянган тонн хатуу коксжих нүүрс арилжаалав

“Эрдэнэс Тавантолгой” ХК өнөөдөр/2023.09.29/ Монголын хөрөнгийн бирж/МХБ/-ээр 75 багц буюу 480 мянган тонн хатуу коксжих нүүрсийг арилжсан байна. Арилжаанд хоёр худалдан авагч оролцсон бөгөөд коксжих нүүрсийг тонн тутмыг 148.2 ам.доллараас дуудаж, 153.7 ам.долларт хэлцэл хийгджээ. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 50 удаагийн арилжаагаар 726.9 сая ам.долларын үнэлгээ бүхий 5,958.4 мянган тонн нүүрсийг МХБ-ээр дамжуулан арилжаад буй юм байна.

Нүүрсний хулгай зэрэг асуудлыг гаргахгүйн тулд биржээр нүүрсийг арилжаалдаг болсон. Энэ нь худалдан авалтыг ил тод болгосон сайн талтай ч арилжаанд хоёрхон худалдан авагч оролцсон нь анхаарал татаж буй. Өөрөөр хэлбэл, арилжаанд хэдий чинээ олон худалдан авагч оролцоно, тэр хэрээр өрсөлдөөн бий болж, үнэ өсөх боломжтой. Гэвч сүүлийн саруудад биржийн арилжаанд тогтмол хоёр худалдан авагч оролцох болсон нь нүүрсийг үнэгүйдүүлэх вий гэдэг болгоомжлолыг төрүүлээд байгаа юм.

Г.ХОРОЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ2 цаг 10 минутын өмнөMicrosoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ2 цаг 11 минутын өмнөСоёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав2 цаг 11 минутын өмнөБатлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ2 цаг 11 минутын өмнөСэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно2 цаг 12 минутын өмнөШатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа2 цаг 12 минутын өмнөЭрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ2 цаг 13 минутын өмнөМонгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ2 цаг 13 минутын өмнөАТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ2 цаг 14 минутын өмнөМонгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна2 цаг 14 минутын өмнөДөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.