Б.Дөлгөөн: Энэ жил томуугийн А болон В хүрээний 4 цэнт вакцин хийгдэнэ. ХӨСҮТ аравдугаар сарын эхний долоо хоногоос хийж эхэлдэг


9-р сарын 29
19 цаг 54 минут

Томуугийн вакцинтай холбоотой зарим зүйлийг ХӨСҮТ-ийн халдвартын их эмч Б.Дөлгөөнөөс тодрууллаа. 

- Томуугийн улирал хэр хугацаанд үргэлжилдэг вэ?

- Улирлын томуу болон томуу төст өвчнийг улирлаар нь авч үзэхээр аравдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл үргэлжилдэг. Оргил үе нь 1-3 дугаар сард таардаг. Энэ үед 0-4 насны хүүхэд болон 65-аас дээш насны архаг суурь өвчтэй хүмүүст хүндэвтэр болон хүнд хэлбэрээр, мөн нэг талын болон хоёр талын уушгины хатгалгаа хэлбэрээр явагддаг.

Мөн орны хүрэлцээ, эмч нарын ачаалал зэргээс хамаараад дүүргийн болон бусад том эмнэлгийн ачаалал ихсэж, хоногт үзүүлэх хүүхдийн тоо нэмэгддэг. Их ачаалалтай үед хоногт дунджаар томуугаар өвчилсөн 100-200 хүртэлх хүүхэд ХӨСҮТ-д ирдэг.

- Энэ жил томуугийн ямар вакцин хийгдэх вэ?

- Энэ жил томуугийн А болон В хүрээний 4 цэнт вакцин хийгдэж байгаа. Зургаан сараас дээш 65 нас хүртэл хийгдэх тул иргэд томуугийн вакциндаа идэвхтэй хамрагдаарай.

- ХӨСҮТ-д томуугийн вакцин хэзээнээс эхэлж хийгдэх вэ?

- Аравдугаар сарын эхний эсвэл хоёр дахь долоо хоногоос хойш хийгдэж эхэлдэг.

Манай вакцины албанд томуугийн вакцин ирэхээр ЭМЯ-наас албан ёсоор мэдээлнэ. Улмаар улсын хэмжээнд бүх сургууль, цэцэрлэг, 21 аймгийн харьяа өрхийн эмнэлгүүдэд тараагдаад иргэдэд мэдээлэл очдог.

- ХӨСҮТ-д коронавирусийн халдвараар өвчилсөн хэчнээн хүн хэвтэн эмчлүүлж байна вэ? 

- ХӨСҮТ-ийн хүлээн авахаар хоногт 4-6 хүн ирж үзүүлээд зөвлөгөө авч байгаа. Бидний зүгээс жирэмсэн, бага насны хүүхэд, хавсарсан өвчтэй өндөр настан гэх мэт эрсдэлтэй бүлгийн хүмүүсээ нарийвчлан авч үзээд хэвтэх шаардлагатай бол хэвтүүлж байгаа.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д КОВИД-оор эмчлэгдэж байгаа 23-25 өвчтөн бий. Ер нь Монгол Улсад КОВИД-19 бол байсаар байгаа. ДЭМБ КОВИД-19-ийг уушгины хатгалгаа, ханиад гэх оношоор сольчихсон. Тэгэхээр уушгины хатгалгаа, ханиад оношоор эмчилж байгаа. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Малчин Э.Хишигбаяр: Махны үнэ нэмэгдсэн ч малчид овойж, оцойтлоо баяжаагүй10 сар 2. 22:33Монгол Улс хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ10 сар 2. 22:32ТӨВ: 390 мянган тонн ургац хураахаар тооцжээ10 сар 2. 22:30Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна10 сар 2. 22:29Херо Б.Баатарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай Прокурорын саналыг Шүүх татгалзаж шийдвэрлэжээ10 сар 2. 22:28Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв10 сар 2. 22:25Ө.Шижир: "Би онгоцноос бууж байна, хүлээж байгаарай" ч гэх шиг. Давраад байгаарай10 сар 2. 22:23Монголд даралт ихсэх өвчтэй 645 мянган хүн байна10 сар 2. 22:21“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад Монголоос “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ9 сар 30. 16:16АНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна9 сар 30. 16:15УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа9 сар 30. 16:15Хөвсгөл нуурыг 129 мянга гаруй жуулчин зорьжээ9 сар 30. 16:14
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.