М.Тулгат: Нүүрсний хулгай гэдэг шиг автобусны хулгай гарлаа


9-р сарын 29
19 цаг 53 минут

М.Тулгат: Нүүрсний хулгай гэдэг шиг автобусны хулгай гарлаа

Улаанбаатар хотын түгжрэлийг сааруулах зорилгоор автобус худалдан авсан ч тэр нь 2003 онд үйлдвэрлэгдсэн хуучин автобус байна гэдэг асуудал хөндөгдөх болсон. Энэ асуудалтай холбогдуулж, Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч  М.Тулгат байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Улаанбаатар хотын захирагч автобус худалдан авалтыг манлайлан зохион байгуулах ёстой. 2022 оны нийслэлийн төсөвт 420 тэрбум, 2023 оны төсөвт мөн 420 тэрбум төгрөг суулгасан. Гэтэл нүүрсний хулгай гэдэг шиг автобусны хулгай болж байна.

Тендэрийн хуулиас гадуур худалдан авалтыг зохион байгуулсан нь маш ноцтой асуудал юм. Эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах эрүүгийн гэмт хэргийн үйлдэл гэж харагдаж байгаа.

Нийслэлээс өнөөдөр албаныхан мэдээлэл өгсөн. Тайлбарыг нь харахад Төр орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах хуулиас гадуур автобус авсан үндэслэлээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжтэй хамааралтай, эдийн засгийн аюулгүй байдал түүнтэй холбоотой тоног төхөөрөмж,  багаж хэрэгсэл, галт зэвсэг худалдан авах тохиолдолд Тендэрийн хуулийг ашиглахгүй байж болно гэдэг үндэслэл тайлбар хэлээд байна лээ. Энэний цаана маш том хуудуутай үйлдэл цаана нуугдаж байна гэж харж байгаа. Тагнуулын ерөнхий газраас үндэсний аюулгүй байдалтай холбоотой худалдан авалт учраас Тендэрийн хуулиас гадуур худалдан авалт хийж болно гэдэг зөвлөмж ирсэн юм байна.  Тэгвэл Үндэсний аюулгүй байдал гэж юу юм.

Үндэсний аюулгүй байдал гэдгээр халхавчлаад юм болгоныг Тендэрийн хуулиас гадуур худалдан аваад байх юм бол энэ улсад жинхэнэ хулгай дээрэмдээ тулна биз дээ.

Үндэсний аюулгүй байдал гэж манай ард түмний соёлын оршин тогтнохуй, газар нутгийн бүрэн бүтэн байдал, хил хязгаарын халдашгүй байдал, эдийн засгийн бие даасан байдал, экологийн тэнцвэрт байдал Монгол Улсын язгуур эрх ашигтай холбоотой зүйлийг үндэсний аюулгүй байдал гэж хэлдэг.

Нийтийн тээврийг худалдан аваах нь үндэсний дархлааны язгуур эрх ашиг юм уу, үгүй шүү дээ. Гуйвуулаад худалдан авалтыг хуулиас гадуур томоохон дарга нарын дарамт шахалт дор явуулсан нь маш тодорхой харагдаж байгаа. Д.Сумъяабазар дарга автобус худалдан авах ажиллагаагаа зохион байгуулж чадахгүй байсан уу цаг хугацаа алдсаар байгаад арга сүвэгчилж олсон байна. Тэгээд Тагнуулын ерөнхий газраас зөвлөмж бичүүлж авсан байна. Энэнд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өөрөө нөлөөлсөн байх өндөр магадлалтай. Томоохон дүнтэй худалдан авалтыг хуулиас гадуур хийнэ гэдэг бол эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа байдал, Худалдан авах ажиллагааны газрын дарга дур мэдээд шийдчих зүйл биш. Тийм учраас нууц хуйвалдаан байсан эсэхийг заавал судлах ёстой. Манай намын зарим гишүүд  Авилгатай тэмцэх газар дээр ажиллаж байна. Худалдан авах ажиллагааны газраас мэдээлэл авъя гэхэд бүгд бутраад бутраад зөрөөд гарцгаасан. Энэ асуудлын учрыг олтол явна” гэлээ.

Г.ХОРОЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Оросын үндэсний баялгийн сангийн хоригийг цуцалж магадгүй10 сар 29. 16:51ББСБ, ломбард 4.5 хувиас дээш хүүтэй зээлвэл мөнгө хүүлэлт гэж үзнэ10 сар 29. 16:51Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй компанийн эзэнд ял оноов10 сар 29. 16:48Хүүхдийн хоолны зардлыг 1100-1500 төгрөгөөр нэмнэ10 сар 29. 16:47"Хөдөө аж ахуйн яамныхан ажлаа явуулахад хүндрэлтэй байна"10 сар 29. 16:47Томуугаар өвдсөн хүүхдээ асрах эцэг, эхэд тав хүртэл хоногийн цалинтай чөлөө олгоно10 сар 29. 16:46Ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо 45 хувиар өсжээ10 сар 29. 16:45Энхийг сахиулагчдад олгох томилолтын зардлын нэмэгдлийг энэ жилээс эхлэн олгоно10 сар 29. 16:45Увс аймагт сураггүй болсон эмэгтэйг 14 дэх өдрөө эрэн хайж байна10 сар 29. 16:44С.Эрдэнэболд: Солонгос цувралууд хэрхэн харгис хэрцгийгээр өшөө авахыг нийгэмд заасан10 сар 29. 16:44Б.Найдалаа: Хэрэв туслах маань УИХ-ын гишүүний биед халдсан бол өмнөөс нь уучлал хүсье10 сар 28. 20:06Ерөнхийлөгчийн хувь эзэмшдэг "Илт Хан" аяллын компанитай танилц10 сар 28. 20:05
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.