2024 онд хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг хэвээр үргэлжлүүлэн олгоно


9-р сарын 29
19 цаг 51 минут

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 

2024 оны төсөв нь Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх боломж бүхий онцлог төсөв болж байна хэмээн Сангийн сайд энэ үеэр мэдэгдэв. Учир нь эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд эерэг өөрчлөлтүүд гарч эхэлсэн. Улмаар 2023 оны эцэст бодит орлого нэмэгдэж, төлбөрийн тэнцэл ашигтай гарч, гадаад валютын албан нөөц 4 тэрбум ам.долларыг давж, эдийн засаг 6.0 хувиар өсөх төлөвтэй байгаа нь гадаад эрсдэлийн нөлөө намжиж, эдийн засаг цар тахлын өмнөх түвшинд хүрч сэргэх нөхцлийг бий болгож байна гэдгийг тодотгов.

Монгол Улсын 2024 оны төсвийн төсөлд хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг хэвээр үргэлжлүүлэн олгохоор тусгажээ. Мөн “Хөдөөгийн сэргэлт”-ийг дэмжиж, төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд төрийн албан хаагчдад орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны нэмэгдлийг үргэлжлүүлэн олгохоор ирэх оны төсвийн төсөлд тусгасан байна. Уг нэмэгдэлд төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчид ирэх оноос шинээр хамрагдах аж. 

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор батлагдсан дунд хугацааны зорилтот хөтөлбөр болох “Шинэ сэргэлтийн бодлого”-ын “Хот хөдөөгийн сэргэлт” зорилтын хүрээнд төр, хувийн хэвшил, орон нутаг, гадаадын олон улсын байгууллагатай хамтран орон нутагт орон сууц барих ажлыг бодлогоор дэмжихээр төлөвлөжээ. Ингэхдээ инженерийн дэд бүтэц бүрэн шийдэгдсэн суурин газарт барьсан орон сууцанд ипотекийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр төсөв, мөнгөний бодлогыг уялдуулан Төрөөс баримтлах мөнгөний бодлогод тусгасан бол инженерийн дэд бүтэцгүй, хөгжих потенциал муутай суурин газарт эрчим хүчний хэмнэлттэй, ногоон орон сууцны схемийг хөгжүүлэх замаар шийдвэрлэхээр төлөвлөсөн байна. 

Түүнчлэн орон нутагт нийтийн орон сууцны зориулалттай барилга барьж, борлуулсаны орлогод ногдох аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг, орон сууцны барилгад хүн амьдран суух зориулалтаар орон сууц түрээслүүлсний орлогод ногдох хувь хүний болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг мөн тус тус хөнгөлөхөөр төлөвлөжээ. 

Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан ажлын хэсэг нийтдээ 18 аймагт ажиллаад буй аж. Анх удаа зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээнд 6500 гаруй иргэн оролцсон бөгөөд тэдгээр иргэдийн 2024 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээтэй холбоотой өгсөн саналыг төсвийн төсөлд эрэмбэлэн тусгаснаараа онцлог юм байна. Иргэдийн саналаар эрэмбэлсэн нийт төслийн 59 хувь нь зам тээврийн салбарт, 17 хувь нь боловсролын салбарт, 11 хувь нь эрчим хүчний салбарт, 4.3 хувь нь барилга, хот байгуулалтын салбарт, үлдсэн нь бусад салбарт хэрэгжихээр байна. 

Хуулийн төсөлд тусгаснаар Монгол Улсын 2024 оны төсвийн хөрөнгө оруулалтын хувьд дийлэнх төслүүд нь дэд бүтцийн буюу зам тээвэр, эрчим хүч, инженер хангамжийн дэд бүтцийн салбарт хэрэгжихээр байгаа бөгөөд нийгмийн салбарын хувьд ихэнх нь боловсролын салбарт хэрэгжих төслүүд байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Казахстан Улстай газрын тосны салбарт хамтарна6 сар 18. 17:10Монгол Улсын төрийн шагналд математикч эрдэмтдийн онолын шинэ бүтээл нэр дэвшжээ6 сар 18. 17:09Өргөн хэрэглээний эмийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ6 сар 18. 17:08Инфляцтай тэмцэхэд төв банкны бие даасан байдал чухал ч дангаараа хангалтгүй6 сар 18. 17:07Төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш суларчээ6 сар 18. 17:06Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудтай уулзав6 сар 18. 17:05Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана6 сар 18. 17:02Хариуцлагатай татвар төлөгчийг дэмжиж, эрсдэлээс сэргийлнэ6 сар 18. 17:01Хиймэл оюунд суурилсан, нарийвчлал бүхий төхөөрөмжөөр оношилж эхэллээ6 сар 18. 17:01Дүүрэг бүрд "Хотхоны бага", "Төрөлжсөн ахлах", "Олон улсын хөтөлбөртэй" сургууль байгуулах ажил эхэллээ6 сар 18. 17:00Олимпод хүрэх зам Улаанбаатар хотоос эхэлнэ6 сар 18. 16:59Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах чиглэлээр хамтран ажиллана6 сар 16. 17:13
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.