П.Наранбаяр: Монгол, ОХУ-тай хамтарсан Комисс байгуулснаар парламентын түвшинд шахалт орж ирэх магадлал өндөр боллоо


9-р сарын 26
17 цаг 54 минут

Монгол Улс, ОХУ-ын парламентын хамтарсан Комиссын анхдугаар хуралдаан өчигдөр болсон. Энэ үеэр ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин "Парламентын харилцааны шинэлэг механизмын хүрээнд цаашид байнга холбоотой ажиллаж тодорхой шийдвэрүүдийг гаргах учиртай.

Хоёр улсын төрийн тэргүүн нарын түвшинд хүрсэн бүх тохиролцоог ажил хэрэг болгоход хууль тогтоох байгууллагаас хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллах ёстой" гэсэн үгийг индрээс хэлсэн юм. 

Энэ нь Монголын парламент ямар хууль тогтоомж батлахаа ОХУ-тай зөвшилцөхөөр болсон уу гэсэн хардлагыг олон нийтэд төрүүлж буй. 

Тэгвэл энэ талаар УИХ-аас тодруулахад "Аливаа хууль тогтоомж батлахдаа ОХУ-тай зөвшилцөх асуудал байхгүй. Тусгаар улс шүү дээ" хэмээв. 

"Парламент нь өөр улстай хамтарсан комисс байгуулчихаар асуудалтай"

Харин Олон улс судлаач П.Наранбаяр "Парламент хоорондын бүлгэм гэж байдаг. Хоёр улсын найрамдалт харилцааг өргөжүүлэх зорилготой бүлгэмүүд гэж бий. Жишээлбэл Монгол, Японы парламентын бүлгэм гэхэд хоёр талынх нь гишүүд оролцож, хоёр улсынхаа харилцааг ярилцдаг ч гэх юм уу.

Харин хоорондоо байнгын ажиллагаатай комисс байгуулж байхыг анх удаа харж байна. Монгол Улс нэг хүнээс хамаарахгүй институт буюу парламентын тогтолцоог сонгосон улс. Гэтэл бодлого шийдвэр гаргадаг, хууль тогтоодог гол байгууллага парламент нь өөр улстай хамтарсан комисс байгуулж ажиллах нь дэмжих зүйл биш гэж харж байна. 

Ямар нэгэн шахалт шууд парламентын түвшинд орж ирэх магадлал өндөр болж байна. Өмнө нь Засгийн газрын түвшинд Ерөнхийлөгч гэдэг институт руу ч юм уу орж ирээд парламент дээр зогсдог байсан. Гэтэл одоо парламент нь ийм болчихоор асуудалтай" гэдгийг хэллээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17Калифорни муж цаазаар авах ялтай 548 хоригдлын ялыг бүх насаар хорих ялаар солино11 сар 6. 15:16Нийслэлийн зарим эмнэлэг маргаашнаас эхлэн уртасгасан цагаар ажиллана11 сар 6. 15:12Цунамид сүйдсэн нарсан ойгоос амьд үлдсэн ганц модны мөчрийг залгаж ургуулжээ11 сар 6. 15:11Нөмрөгийн экосистемийг сэргээхэд Японы технологи, олон улсын эрдэмтдийн туршлагыг ашиглана11 сар 6. 15:10ТЗИС-ийн оюутнууд Санкт-Петербург хотноо нэг улирал суралцана11 сар 6. 15:09Дөрвүүлээ нийлж үхэр, адуу зэрэг 55 мал хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ11 сар 6. 15:09АТГ-аас гэрээний үүргээ биелүүлээгүй компанийн тендерт оролцох эрхийг хязгаарлахыг зөвлөжээ11 сар 6. 15:08ХААН Банк Налайх дүүрэгт бага сургууль барина11 сар 5. 16:13ҮСХ: Хонины ястай махны үнэ 1000 төгрөгөөр буурав11 сар 5. 16:13
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.