Метро барих ТЭЗҮ-г Засгийн газарт танилцуулна гэв


9-р сарын 26
17 цаг 50 минут

Метро барих ТЭЗҮ-г Засгийн газарт танилцуулна гэв

Хотын дарга Д.Сумъяабазар өчигдөр /2023.09.19/ нийтийн тээврийн салбарынхантай уулзсаны дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрбээр энэ үеэр түгжрэлийг 420 тэрбумаар бууруулж чадахгүй гэдгээ энэ хэлэв. Мөн метротой болох шийдлийг тайлбарлав. Тэрбээр “Хот болгон метротой байх шийдэл дэвшүүлдэг. Метроны тухайд шийдэл гарсан. Санхүүгийн схем болон мэргэжлийн компаниудтай энэ оны зургадугаар сарын 29-нд хэлэлцээр хийсэн. Нэр заагаад оруулчихсан. Метроны эхний шугамыг 1.5 тэрбум ам.доллароор хийж, хэрэгжүүлэхээр заасан. Хоёр сая хүн амтай хотод метрог нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай. Эхний ээлжид шийдлийг шийдээд, эхний шугамаа явуулаад дараагийн ээлжид санхүүгийн схем дээрээ яаж суух вэ гэдгээ бодох байх. Нэг дор олон шугамтай метро барина гэдэг хэцүү.

Ажлын хэсэг байгуулсан, хэлэлцээрт орохоор бэлтгэлээ хангаж байна. Мөн Засгийн газрын хуралдаанаар оруулахаар бэлтгэл хангуулсан. Улаанбаатарын утаа, нийтийн тээвэр, эрчим хүчний дутагдал, гэр хорооллын дахин төлөвлөлт, замын байгууламжуудыг цогц байдлаар шийдэх тогтоолын төслийг хэлэлцүүлэхээр өнгөрсөн долоо хоногт хүргүүлсэн. Мэдээж эхний шугамыг шинэ нисэх рүү явж байгаа хурдны замаас эхэлнэ. Дараа нь хотын төв, Долоон буудал руу чиглэх шугамыг хийхээр төлөвлөж байна. Одоо доошоо газар доогуур орох төлөвлөлтийг бэлдэж байна.

Эхний танилцуулсан ТЭЗҮ-д 950 орчим сая ам.доллар бага зэрэг нэмэгдээд 1.5 гаруй ам.доллар гарсан. Ямар технологиор, хэдэн жилийн туршид гүйцэтгэх талаар ярина. Энэ бол зээл санхүүжилт, улсын төсвөөс гарахгүй. Энэ бол хүрэн нүүрсний талбайгаас эрэл хайгуул хийсний үндсэн дээр ордны нөөцийг бий болгоод эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр оруулж нөөцөө батлуулаад, олон улсын стандартыг бий болгосноор энэ уурхайг Улаанбаатар хот Дорноговь аймагтаа хамтран ашиглах чиглэлээр явна. Хөрөнгө оруулалтаа буцаагаад нь хүрэн нүүрсээрээ авах ийм л санхүүгийн схем байгаа юм. Үүнийг дэмжих байр суурьтай байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ4 цаг 30 минутын өмнөMicrosoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ4 цаг 31 минутын өмнөСоёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав4 цаг 32 минутын өмнөБатлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ4 цаг 32 минутын өмнөСэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно4 цаг 32 минутын өмнөШатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа4 цаг 33 минутын өмнөЭрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ4 цаг 33 минутын өмнөМонгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ4 цаг 34 минутын өмнөАТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ4 цаг 35 минутын өмнөМонгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна4 цаг 35 минутын өмнөДөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.