SAVE ANGELS ТӨСӨЛ ТӨВ АЙМАГТ ХЭРЭГЖЛЭЭ


9-р сарын 26
17 цаг 23 минут

JCI Монгол байгууллагын ТУГ төслүүдийн нэг болох Save Angels төсөл нь анх 2015 онд JCI Монгол байгууллагын гишүүдийн санаачлагаар Монгол улсад төрж буй нярайн эндэгдлийг буруулах зорилготойгоор хэрэгжиж эхлэсэн билээ.

 Save Angels төслийг өнгөрсөн 8 жилийн хугацаанд Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Амгалан амаржих, Өргөө амаржих, Архангай, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Орхон, Өмнөгвь аймгуудын нэгдсэн эмнэлэг зэрэг газруудад дутуу төрсөн нярайд нэн шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг хандивлаж, эх дэлхийдээ яаран ирсэн нийт 2200+ орчим нярайн амь насыг аварсан юм.

No description available. 

Энэ жилийн хувьд JCI Чэйрмэн салбарын гишүүдийн дэмжлэгтэйгээр Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт 66.5 сая төгрөгийн үнэ бүхий 18 нэр төрлийн 20 гаруй тоног төхөөрөмжийг хандивлаж эхлүүлсэн.

 Энэ удаад Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт 105.8 сая төгрөгийн үнэ бүхий 20 гаруй тоног төхөөрөмжийг JCI Монгол байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлээ. Тус тоног төхөөрөмжийн багцад багтсан 2 ш инкубаторыг JCI Korea үндэсний байгууллагаас хандивлаж төслийн нээлтэнд удирдлагын багийн залуус оролцлоо. 

No description available.

Эх дэлхийдээ ирэх гэж яаран тэмүүлсэн бяцхан сахиусан тэнгэрүүдээ аврахын төлөө өгөөмөр сэтгэлээр хандив өргөсөн нийт хандивлагч нар болон Save Angels төслийг хэрэгжүүлэгч JCI Chairman салбар байгууллагын удирдлагын багийн залуустаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. 

Монголын үрс маш олон болох болтугай!

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17Калифорни муж цаазаар авах ялтай 548 хоригдлын ялыг бүх насаар хорих ялаар солино11 сар 6. 15:16Нийслэлийн зарим эмнэлэг маргаашнаас эхлэн уртасгасан цагаар ажиллана11 сар 6. 15:12Цунамид сүйдсэн нарсан ойгоос амьд үлдсэн ганц модны мөчрийг залгаж ургуулжээ11 сар 6. 15:11Нөмрөгийн экосистемийг сэргээхэд Японы технологи, олон улсын эрдэмтдийн туршлагыг ашиглана11 сар 6. 15:10ТЗИС-ийн оюутнууд Санкт-Петербург хотноо нэг улирал суралцана11 сар 6. 15:09Дөрвүүлээ нийлж үхэр, адуу зэрэг 55 мал хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ11 сар 6. 15:09АТГ-аас гэрээний үүргээ биелүүлээгүй компанийн тендерт оролцох эрхийг хязгаарлахыг зөвлөжээ11 сар 6. 15:08ХААН Банк Налайх дүүрэгт бага сургууль барина11 сар 5. 16:13ҮСХ: Хонины ястай махны үнэ 1000 төгрөгөөр буурав11 сар 5. 16:13
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.