Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргатай уулзав


9-р сарын 20
10 цаг 51 минут

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио-той уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч цөлжилт зөвхөн Монгол Улс төдийгүй Зүүн Хойд Азийн хэмжээний асуудал болж байгааг хэлээд, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP 17)-ыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв. Мөн Монгол Улс энэ бага хуралд өндөр ач холбогдол өгч, бэлтгэлээ эртнээс хангаж байгааг хэлэв.

Өнгөрсөн онд Бүгд Найрамдах Кот Д’Ивуар Улсын Абиджан хотноо болсон НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 15 дугаар бага хурлаас Монгол Улсын гаргаж буй манлайлал, идэвх чармайлтыг бататган, байгаль орчны чиглэлээр ажиллаж ирсэн нэр хүндийг онцгойлон хүндэтгэж, 17 дугаар бага хурал (COP17)-ыг 2026 онд Монгол Улс зохион байгуулахыг дэмжин баталсан юм. 

Уулзалтын үеэр цөлжилт, ойн зурвас байгуулах, хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх, хуурай, хагас хуурай бүс нутагт мод тарьж ургуулах, элсний нүүдлийг зогсоох зэрэгт шинжлэх ухааны үндэслэлтэй хандаж бодит үр дүнд хүрэх, байгальд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлэх, мэдлэг мэдээллээ солилцох чадавх бэхжүүлэх платформ, цогц судалгааны төв байгуулахад хамтран ажиллах талаар санал солилцов. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шар шороон шуурга, хөрсний доройтлын нөлөөллийг бууруулахад ойжуулалт, нөхөн сэргээлт өндөр ач холбогдолтой болохыг талууд онцоллоо.

 Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио Талуудын 17 дугаар бага хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулах ажлын хүрээнд тус конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар бүх талын дэмжлэг үзүүлж, арга зүйн зөвлөгөөгөөр ханган, хамтран ажиллана гэдгийг хэлэв. Мөн Цөлжилттэй тэмцэх конвенц нь цөлжилттэй тэмцэхээс гадна газар усны доройтол, бэлчээр болон бэлчээрийн мал аж ахуйг хамгаалахад чухал ач холбогдолтойг тэмдэглэлээ. 

Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио 2024 онд Монгол Улсад айлчилна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Амазон компани Старлинктэй өрсөлдөх хиймэл дагуулуудыг хөөргөжээ4 сар 29. 16:32“Хасын хүлэгүүд”, “Бишрэлт металл” багуудын тоглолт өнөөдөр эхэлнэ4 сар 29. 16:31Монгол бөхийн өргөөнд тавдугаар сард 15 барилдаан зохион байгуулна4 сар 29. 16:31Дохионы хэлний анхан шатны мэдлэг олгох сургалт эхэллээ4 сар 29. 16:30БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүний дурсгалын хөшөөнд хүндэтгэл илэрхийлж, Чойжин ламын сүм музейд зочлов4 сар 29. 16:29Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 компани материалаа ирүүлжээ4 сар 29. 16:28Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ4 сар 29. 16:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна4 сар 29. 16:26Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлыг танилцууллаа4 сар 29. 16:25Монгол Улс олон улсын эмнэл зүйн нэр томъёог хөгжүүлэгч байгууллагад элслээ4 сар 29. 16:24Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?4 сар 28. 21:55Унгар дахь “Гүем” монгол сургуулийн сурагчид үсэглэлийн баяраа тэмдэглэв4 сар 28. 21:54
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.