Дэлхийн хамгийн аюултай эмэгтэй


9-р сарын 19
13 цаг 52 минут

"Ким Ё Жон бол өдгөө Солонгосын бүх түүхэн дэх, магадгүй дэлхийн түүхэн дэх дэлхийн хамгийн аюултай эмэгтэй" гэж Тафтсын их сургуулийн Флетчер сургуулийн профессор Сун Юн Ли тайлбарлав. Ким Ё Жон харьцангуй залуу, тодруулбал, есдүгээр сарын сүүлээр 36 нас хүрч байгаа. Тэрбээр Хойд Солонгосын удирдагч, ах Ким Жон Уны дор де-факто орлогчийн үүргийг гүйцэтгэж, эрэгтэйчүүд давамгайлсан хаалттай нийгмийн илүү зөөлөн дүр төрхийг олон улсад харуулдаг.

Ким Ё Жон 2011 онд эцгийнхээ хамт анх удаа олны өмнө харагдсан ч 2018 онд Өмнөд Солонгосын Пёнчан хотод болох өвлийн олимпод төлөөлөгчдийг ахалж ирсэн. Үүнээс хэдэн сарын дараа ахыгаа даган Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Интэй хийсэн түүхэн дээд хэмжээний уулзалтад оролцсон юм. Сүүлд Ким Жон Уны  ОХУ-д хийсэн айлчлалд хамт иржээ.

Шинжээчид Ким Ё Жоныг ахынх нь залгамжлагч гэж тодорхойлсон ч зарим нь түүнийг ахынхаа хүүхдүүдийг насанд хүрч эрх мэдлийг авах хүртэл нь хариуцагчаар үйлчилж магадгүй гэж үзэж  байна. Гэхдээ ямар нэгэн хурцадмал байдал үүсвэл  2013 оны өвөл цаазлуулсан авга ах шигээ хувь тавилан түүнийг хүлээж байгааг Ким Ё Жон сайн ойлгож байгаа гэж Сун Юн Ли тайлбарлав. Гэхдээ Ким Ё Жон сүүлийн жилүүдэд ахтайгаа маш сайн гар нийлж ажиллаж байгаа мэт харагдсан гэв.

North Korean leader Kim Jong Un signs the visitors book next to his sister, Kim Yo Jong, during their visit to the Vostochny Сosmodrome to meet with Russian President Vladimir Putin on Sept. 13, 2023.

Өмнөд Солонгост айлчилснаасаа хойш Ким Ё Жон ахынхаа нэрийн өмнөөс болон засгийн газрынхаа нэрийн өмнөөс олон удаа шийдэмгий, зоригтой мэдэгдэл хийсэн. Тодруулбал, тэрбээр дор хаяж 40 удаа бичгээр мэдэгдэл хийж, Хойд Солонгосын нутаг дэвсгэрт байрлах хамтарсан харилцааны газрыг устгахыг тушаажээ.

Ажиглагчдын үзэж буйгаа Ким Ё Жон цөмийн зэвсгийн нөөцтэй холбоотой тодорхой эрх мэдэлтэй гэдгээ өнгөрсөн жил Өмнөд Солонгосын талд хандаж хэлсэн мэдэгдлээрээ онцолсон гэж үзэж байна. Тэрбээр хэрвээ Сөүлийн талаас буудсан нэг ширхэг сум ч  Хойд Солонгосын нутаг дэвсгэрт унавал Сөүлийг цөмийн бөмбөгөөр цохино гэж сүрдүүлсэн юм. "

"Бид Хойд Солонгост ч, Солонгосын түүхэнд ч, дэлхийн түүхэнд ч, "Би чамайг цөмийн зэвсгээр цохилт өгөх эрх мэдэлтэй" гэж энх тайванч, ардчилсан хөрш улсдаа заналхийлсэн эмэгтэйг харж байгаагүй" гэж Сун Юн Ли мэдэгджээ. Дэлхийн хамгийн хаалттай улсын эмэгтэй удирдагчийн талаар судалгаа хийх нь амаргүй. Гэхдээ Сун Юн Ли Хятад, Тайванийн бүх эх сурвалжууд дээр гарсан Ким Ё Жоны тухай нийтлэл, зураг, видео бичлэг болон өөрийнх нь мэдэгдлүүдэд  дүн шинжилгээ хийсний үндсэн дээр түүнийг Пёньянд өвөрмөц эрх мэдэл бүхий хүчирхэг байр суурь эзэлдэг гэж дүгнэжээ.

Hermit Kingdom summit

БНАСАУ нь Ким Ё Жоныг зэвсэг болгон ашигладаг гэж тэрбээр тайлбарлав. Учир нь Ким  Ё Жон НҮБ-ын тэргүүн эсвэл аливаа улсын ерөнхийлөгчтэй уулзаад "За, дипломат харилцаагаа сайжруулах эсвэл цөмийн зэвсгээс татгалзах тухай ярилцъя" гэвэл эмэгтэй хүн болохоор нь  илүү итгэл үзүүлж, нааштайгаар хүлээн авах хандлагатай гэнэ. Гэвч бодит байдалд тэрбээр бидний бодож буйгаас илүү ухаалаг, амбицтай нэгэн. Тиймээс бид түүнийг илүү нухацтайгаар хүлээн авч үзэх хэрэгтэй гэж Сун Юн Ли  мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: FOX NEWS

 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Сурагчдын үдийн хоол болон цэцэрлэгийн хоолыг ингэж сайжруулж болно5 сар 8. 14:58Өдөрт дор хаяж 3 ширхэг бүйлс идэх нь танд ямар ашигтай вэ?5 сар 8. 14:57"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ5 сар 8. 14:57Энэ сарын 12,13-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орж, 14-нд ихэнх нутгаар сэрүүхэн байна5 сар 8. 14:56Азийн наадамд оролцох чөлөөт бөхийн багийн бүрэлдэхүүн тодорлоо5 сар 8. 14:56Ерөнхийлөгчийн тухай хуулийн бүрэн эрхийн хугацаатай холбоотой заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлээ5 сар 8. 14:54ОХУ, Умард Солонгосыг холбосон авто замын гүүр дуусах шатандаа орсон нь хиймэл дагуулын зурагт буужээ5 сар 8. 14:53Хууль бусаар харшлын эм худалдаалаад торгуулжээ5 сар 8. 14:53Марко Пологийн мөрөөр: Монгол, Италийн эрдэмтэд түүхийг шинэ өнцгөөр өгүүлэв5 сар 8. 14:52"Хүн ам, жендэр, хөгжлийн асуудлууд" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно5 сар 8. 10:58Улаанбаатар марафоны гүйлтийн МАРШРУТ5 сар 7. 13:02Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана5 сар 7. 13:01
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.