Унгар улсын төрийн дээд шагнал “Хүлэг баатрын загалмай” одонгоор Г.Эрэгзэнг шагнав


9-р сарын 19
13 цаг 49 минут

 ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Г.Эрэгзэнг Унгар улсын төрийн дээд шагнал “Хүлэг баатрын загалмай” одонгоор шагнасныг Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обрушанский албан ёсоор гардууллаа.

 ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэнгийн Монгол-Унгарын шинжлэх ухаан, соёлын харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж ийнхүү шагнажээ. 

ШУА-ийн Археологийн хүрээлэн, НЗДТГ, Нийслэлийн Соёл урлагийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Унгар улсын ЭСЯ, Унгар улсын Унгар судлалын хүрээлэн хамтран "Азийн хүннү ба Европын хүннүчүүдийн түүх, соёлын харилцаа хамаарлын судалгаа" эрдэм шинжилгээний төслийн хүрээнд Нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт оршдог Бэлхийн амын хүннүгийн язгууртны цогцолбор дурсгалын судалгаа, хадгалалт хамгаалалт, тохижилтын ажлыг хамтран хэрэгжүүлж буй. Мөн Нийслэл хотын орчимд орших Ар Гүнтийн хүннүгийн оршуулгын дурсгалт газарт археологийн малтлага судалгааны ажлыг хамтран хэрэгжүүлж баялаг олдвор хэрэглэгдэхүүнийг нээн илрүүлэн, Азийн Хүннү гүрэн болон Аттила хааны Европын хүннүчүүдийн харилцаа холбоог антропологийн хэрэглэгдэхүүнд тулгуурлан генетикийн төвшинд баталгаажуулан тогтоосон нь шинжлэх ухааны өндөр ач холбогдол бүхий судалгаа болсон юм.

 Түүнчлэн ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс мөр зэрэгцэн хамтран ажилласан Унгар улсын Унгар судлалын хүрээлэнгийн захирал асан, доктор Хорват Лугошши Габор, Археологийн төвийн захирал, доктор Миклош Макольди, Археогенетикийн төвийн захирал, доктор Эндре Непарачки, археологич, доктор Чаба Хидан нарт Талархал илэрхийлсэн гэрчилгээг захирал Г.Эрэгзэн Элчин сайд Борбала Анна Обрушанскид уламжлан гардууллаа.

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI форум боллоо9 сар 8. 16:50334 мал хулгайлж, ₮113 саяын хохирол учруулсан иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ9 сар 8. 16:49ОХУ-д ууланд авирч байсан 11 хүн амиа алдаж, 6 хүн сураггүй болжээ9 сар 8. 16:35Монгол Улсад ирсэн ОХУ-ын жуулчдын тоо хамгийн их байна9 сар 8. 16:33Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Чойжин ламын сүм музейд зочиллоо9 сар 8. 16:31Өнөө шөнө Туул голын хөндий дагуу -2 градуст хүрч хөрсөн дээр цочир хүйтэрнэ9 сар 8. 16:30ХӨВСГӨЛ: БНСУ-ын Дэгү Хани Их сургуультай хамтын ажиллагааг өрнүүлнэ9 сар 8. 16:30Хятад улс хүн дүрст роботуудыг тулаанд ашиглахаар бэлтгэж байна9 сар 8. 16:29АН-ын дарга О.Цогтгэрэл ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн Ли Ганьжэтэй уулзлаа9 сар 8. 16:29Инфляц өдөөхгүйн тулд 150 тэрбумыг хүнсний салбарт зарцуулна9 сар 8. 16:27Нэгдүгээр ангийнхныг 10 дугаар сарын нэгэн гэхэд сурах бичгээр бүрэн хангана9 сар 7. 15:48Хойд Солонгостой холбоотой хакерууд "AI" ашиглан хортой файл тараажээ9 сар 7. 15:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.