Азийн наадам 4 хоногийн дараа эхэлнэ


9-р сарын 19
13 цаг 48 минут

Азийн наадам нь хамгийн анх 1951 онд Энэтхэгийн Шинэ Дэли хотод нээлтээ хийж байсан түүхтэй. Энэ үеэс одоог хүртэл Азийн наадмын хөтөлбөрт багтсан спортын таван төрөл байдаг нь хөнгөн атлетик, сагсан бөмбөг, хөлбөмбөг, усанд сэлэлт, усны поло юм. 

БНХАУ-ын Ханжоу хотноо Азийн наадамд оролцох манай тивийн Үндэсний олимпын хороодын багийнхан тамирчдын тосгондоо цугласаар байна. 

Монголын баг тамирчдад хүндэтгэл үзүүлж, туг өргөх ёслол “Ханжоу 2022” Азийн наадмын тамирчдын тосгонд болжээ.

 Энэ үеэр Тамирчдын тосгоны дарга Ли Хуолин “Ханжоу 2022” Азийн наадмын тамирчдын тосгон нь 20,000 хүнийг хүлээн авах хүчин чадалтай, 1,000 гаруй сайн дурын ажилтан нийт баг тамирчдыг тав тух, мэдээ мэдээллээр хангаж олон талт үйлчилгээ үзүүлж буйг онцоллоо. Түүнчлэн баг тамирчид тухайн тосгонд Хятадын өв соёл, ёс заншилтай танилцах боломжтойг дуулгаж, Монголын баг тамирчдад амжилт хүссэн байна. 

Харин Монголын багийн ахлагч А.Ганбаатар Хятадын "CCTV"-д өгсөн ярилцлагадаа халуун дотно хүлээн авсанд талархал илэрхийлж, энэ удаагийн наадамд Монголын баг түүхэндээ хамгийн том бүрэлдэхүүнтэй оролцож байгааг онцлон өндөр амжилт гаргахыг зорьж байгаагаа хэлжээ. 

Өнөөдрийн байдлаар манай волейбол, хөлбөмбөг, крикет, орчин үеийн 5 төрөлт, штабын нийт 64 тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс Ханжоу хотноо хүрэлцэн очиж бэлтгэлээ базааж байна. 

"Ханжоу 2022" Азийн наадамд зохион байгуулагч орон болох БНХАУ-ын шигшээ 886 тамирчинтай оролцох бол Монголын баг түүхэндээ хамгийн олон буюу 403 тамирчин ур чадвараа сорих юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийг зургаан жилийн дараа хийлээ3 сар 17. 16:18Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо3 сар 17. 16:17Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна3 сар 17. 16:16Богдхан ууланд газар олгосон хэргийг шүүхэд шилжүүлжээ3 сар 17. 16:15Энэ сарын 18-нд нутгийн баруун хэсгээр, 19-нөөс ихэнх нутгаар бага зэрэг дулаарна3 сар 17. 16:14С.Мөнхбат: Манай нийгэмд сул дорой эрчүүд олшроход гарах сөрөг үр дагавар нь олон бий. Тиймээс хөвгүүдээ аливааг даван туулах чадвартай өсгөх нь чухал3 сар 17. 16:13Зайсанд байрлах Богд уул сувиллыг зөнөгрөх өвчтэй хүмүүсийг асрах төв болгохоор шийджээ3 сар 17. 16:12Засгийн газрын хамтралууд танхимаас гарах уу?3 сар 17. 16:12Сүхбаатарын талбайд зэвсэг, техникийн үзэсгэлэнг дэлгэлээ3 сар 17. 16:11Цахим сүлжээнд гарсан бичлэгтэй холбогдуулан нэр бүхий таван хүүхдийг яллагдагчаар татжээ3 сар 17. 16:10Хятадын төрийн өмчит компанийн төлөөллүүдэд Хүннү хот болон хог, лаг шатаах үйлдвэрийн төслөө танилцуулжээ3 сар 16. 21:46Н.Номтойбаяр: Н.Учрал УИХ-ын дарга юм уу эсвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн утсан хүүхэлдэй юм уу3 сар 16. 21:45
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.