Монгол Улсад олон улсын эрүүл мэндийн дүрмийн бүрэн чадавхын үнэлгээг хийнэ


9-р сарын 19
13 цаг 48 минут

 Монгол Улс ДЭМБ-тай хамтран Олон улсын эрүүл мэндийн дүрмийн үндсэн чадавхын өөрийн үнэлгээний дүнг хэлэлцэх уулзалт зохион байгууллаа.  

Энэ үеэр ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд хэлэхдээ, “Олон улсын эрүүл мэндийн дүрмийн бүрэн чадавхын үнэлгээг ДЭМБ-аас Монгол Улсад 11 дүгээр сард хийх гэж байна. Олон улсын эрүүл мэндийн үнэлгээтэй холбоотой ЭМЯ-наас гуравдугаар сараас эхлэн ажлын баг байгуулан бэлтгэл ажлыг хангасан. Энэ сард манай орны  Олон улсын эрүүл мэндийн дүрмийн үндсэн чадавх ямар хэмжээнд байгааг өөрсдөө мэдэх гэж байна. Олон улсын эрүүл мэндийн дүрмээр нийгмийн эрүүл мэндийн ноцтой асуудал тохиолдсон үед тус улс ямар арга хэмжээ авахыг  тодорхой заасан. Энэ  дүрмийн үнэлгээнд эрүүл мэндийн салбараас гадна нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед оролцдог бүх салбарыг хамруулдгаараа онцлог юм. Номхон далайн баруун бүсээс  энэхүү асуудлыг хариуцсан эрдэмтэн шинжээч нар ирж үйл явцтай танилцаж байна. ДЭМБ-гаас 2017 онд энэхүү үнэлгээг хийсэн. Үүнээс зургаан жилийн дараа Монгол Улс  өөрийн хүсэлтээр дахин хийлгэж байна. Өөрийгөө үнэлнэ гэдэг нь бид аль түвшинд явж байгаагаа тодорхойлно. ДЭМБ 11 дүгээр сард үнэлгээ хийж, зөвлөмж гаргана. Үүнийг бид хэрэгжүүлэн ажиллах зорилготой” гэлээ. 

ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте, “Хамтарсан хөндлөнгийн үнэлгээг хоёр дахь удаагаа хийж байгаа Номхон далайн бүсийн анхны орон  Монгол Улс болж байна. Бид цар  тахлын үед олж авсан сургамжаа цаашдаа хэрэгжүүлэх нь маш чухал . Эрүүл мэндийн аюулгүй байдал бол зөвхөн эрүүл мэндтэй холбоотой төдийгүй нийгэм, эдийн засаг бусад салбарын аюулгүй байдалтай шууд холбоотой гэдгийг дэлхий нийтээрээ ойлгож авсан. Иймээс бид олон нийтийн эрүүл аюулгүй байдлыг хамгаалахын тулд учирч болзошгүй бүх эрсдэлийг анхаарч, тооцоолох хэрэгтэй. Монгол Улс тогтолцоо сайтай орон. Тулгарч байгаа асуудлыг аваад үзвэл маш олон хэмжээстэй, нарийн хэцүү зүйлүүд байгаа. Зөвхөн халдварт өвчин төдийгүй байгалийн гамшигт үзэгдлүүд, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой нөлөөллүүдийн эсрэг хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь чухал байна. Энэхүү хамтарсан хөндлөнгийн үнэлгээгээр дамжуулан бидний өнөөгийн чадавх ямар байгаа вэ, салбар хоорондын хамтын ажиллагаагаа ямар түвшинд авч явж байгааг харах боломжтой болж байна. Мөн асуудлыг өөр өнцгөөс харах шинэ арга барилыг нэвтрүүлэх болов уу гэж найдаж байгаа. Хамтарсан хөндлөнгийн үнэлгээ нь өнөөгийн сургамж, туршлагаас үндэслэн ирээдүйн тогтолцоог  бүх төрлийн аюул, эрсдэлийн эсрэг бэлэн болгох юм” гэв. 

 Уулзалтад ОБЕГ, Цацрагийн хяналтын байгууллага, хөдөө аж ахуйн болон эрүүл мэндийн салбарынхан оролцсон юм.  

Р.Цэцэгбаяр

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI форум боллоо9 сар 8. 16:50334 мал хулгайлж, ₮113 саяын хохирол учруулсан иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ9 сар 8. 16:49ОХУ-д ууланд авирч байсан 11 хүн амиа алдаж, 6 хүн сураггүй болжээ9 сар 8. 16:35Монгол Улсад ирсэн ОХУ-ын жуулчдын тоо хамгийн их байна9 сар 8. 16:33Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Чойжин ламын сүм музейд зочиллоо9 сар 8. 16:31Өнөө шөнө Туул голын хөндий дагуу -2 градуст хүрч хөрсөн дээр цочир хүйтэрнэ9 сар 8. 16:30ХӨВСГӨЛ: БНСУ-ын Дэгү Хани Их сургуультай хамтын ажиллагааг өрнүүлнэ9 сар 8. 16:30Хятад улс хүн дүрст роботуудыг тулаанд ашиглахаар бэлтгэж байна9 сар 8. 16:29АН-ын дарга О.Цогтгэрэл ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн Ли Ганьжэтэй уулзлаа9 сар 8. 16:29Инфляц өдөөхгүйн тулд 150 тэрбумыг хүнсний салбарт зарцуулна9 сар 8. 16:27Нэгдүгээр ангийнхныг 10 дугаар сарын нэгэн гэхэд сурах бичгээр бүрэн хангана9 сар 7. 15:48Хойд Солонгостой холбоотой хакерууд "AI" ашиглан хортой файл тараажээ9 сар 7. 15:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.