Куба Улсад суралцах оюутны тоог нэмэгдүүлэв


9-р сарын 18
19 цаг 52 минут

Боловсрол, шинжлэх ухааны сайд энэ өдрүүдэд Бүгд Найрамдах Куба Улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд Кубын Дээд боловсролын сайд Уолтер Балужа Гарсиа болон Кубын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын дэд сайд Ана Фресита Фрага нартай уулзлаа.

Уулзалтаар Кубын тал тэтгэлгээр Кубад суралцуулах монгол оюутны тоог нэмэгдүүлэн 5 болгож байгаагаа мэдэгдэв. Харин манай талаас Монгол Улсад тэтгэлгээр суралцах Куба оюутны тоог мөн энэ хэмжээнд хүргэхээр боллоо. Куба Улсад анагаахын чиглэлээр төгссөн монгол оюутнуудыг дараагийн түвшин буюу резидентурт сургах хүсэлт тавьсныг нааштай хүлээн авлаа.

Залуу эрдэмтдийн хамтарсан судалгааг вакцин, хөдөө аж ахуй, мал эмнэлгийн чиглэлээр хамтарч эхлүүлэх талаар мөн санал солилцов. Кубын тал энэ санал дээр нэмээд хүнсний аюулгүй байдал, байгаль орчны өөрчлөлт, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтрах саналуудыг тавьж тохиролцоонд хүрлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Кубын Ерөнхийлөгч ирэх жил манай улсад айлчилна. Энэ үеэр дээрх хамтын ажиллагааг эхлүүлсэн байхаар шийдвэрлэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дөрөвдүгээр сард 64 мянга гаруй жуулчин Монголд иржээ9 цаг 32 минутын өмнөД.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансан дахь хуримтлал 500 мянган төгрөгт хүрнэ9 цаг 33 минутын өмнө“Хүнсний хувьсгал”-ын дүнд Баянгол дүүрэгт хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн тоо 20 хувиар нэмэгджээ9 цаг 34 минутын өмнө“Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийн төсөлд 200 гаруй санал ирүүлжээ9 цаг 36 минутын өмнөЭрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах өртөг зардлыг багасгахыг зорьж байна9 цаг 37 минутын өмнөХ.Тэмүүжин: Бид сөрөг хүчний үүргээ биелүүлж, "бамбай биш жад" шиг ажиллах ёстой9 цаг 38 минутын өмнөЗуны саруудад ихэнх нутгаар хур тунадас бага, хэт халуун байх төлөвтэй9 цаг 39 минутын өмнөТөрийн байгууллагын 70 орчим хувь нь монгол бичгээр албан хэргээ хөтөлж байна9 цаг 49 минутын өмнөГ.Батбаяр: Явган хүний замыг гурав, дугуйн замыг хоёр метр өргөн стандартын дагуу шинэчилнэ9 цаг 50 минутын өмнөАН-ын Үндэсний бодлогын хороо ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга нараа томилохоор хуралдаж байна9 цаг 52 минутын өмнөҮл таних, сэжигтэй QR код, линкийг гар утсаараа уншуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа5 сар 5. 15:37Ачаа тээврийн карго ашиглан сэтгэцэд нөлөөт бодис авч, бусдад худалдахыг завдсан хэргийг шүүхэд шилжүүлэв5 сар 5. 15:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.