Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцоно


9-р сарын 18
19 цаг 49 минут

 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо 2023 оны 9 дүгээр сарын 19-23-ны өдөр ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцоно.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл “Итгэлцлийг сэргээж, дэлхийн эв нэгдлийг дэвжээх нь: Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр болон Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг бүх нийтийн энх тайван, хөгжил цэцэглэлт, ахиц дэвшлийн төлөө эрчимжүүлэх нь” сэдвийн дор болох ба 100 гаруй улс төрийн тэргүүний түвшинд биечлэн оролцохоо мэдэгджээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэх ба энэ үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш болон зарим улсын төр, засгийн тэргүүнтэй уулзалт хийхээр төлөвлөж байна.

Энэ жилийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр “Тогтвортой хөгжлийн зорилгуудын асуудлаарх” өндөр түвшний уулзалт, “Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх амлалтаа ахиулах” дээд түвшний уулзалт, “Хөгжлийн санхүүжилтийн асуудлаарх” өндөр түвшний хэлэлцүүлэг, “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтын асуудлаарх” өндөр түвшний уулзалт, “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдал, хариу арга хэмжээний асуудлаарх” өндөр түвшний уулзалт, “Сүрьеэгийн асуудлаарх” өндөр түвшний уулзалт, “Ирээдүйн асуудлаарх” дээд түвшний чуулга уулзалтын Сайд нарын түвшний бэлтгэл хуралдаан, “Цөмийн зэвсгийг бүрмөсөн устгах олон улсын өдрийг тохиолдуулан зохион байгуулах өндөр түвшний уулзалт зэрэг дэлхийн улс орнуудын өмнө тулгарч буй асуудлаар уулзалтууд болно.

Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Тогтвортой хөгжлийн зорилгуудын асуудлаарх” өндөр түвшний уулзалт, “Хөгжлийн санхүүжилтийн асуудлаарх” өндөр түвшний хэлэлцүүлэгт оролцоно. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид тус чуулганы үндсэн үйл ажиллагаанд оролцох юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2021 оноос жил бүр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уулзлаа1 цаг 49 минутын өмнөБ.Дашпүрэв: Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр уул уурхайн нөхөн сэргээлт, хаалтын хариуцлагыг өндөр болгож байгаа1 цаг 50 минутын өмнөДэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2026” тэмцээн эхэллээ2 цаг 13 минутын өмнөП.Батнаран: Мууранд гараа самардуулаад амь нас нь эрсэдсэн тохиолдол ч байдаг. Вакциныг нь хийлгэх хэрэгтэй2 цаг 14 минутын өмнө"Хар тамхинаас салахыг хүссэн хүмүүс сайн дураараа эмчлүүлэхээр ирвэл ял шийтгэл хүлээлгэхгүй, хувийн мэдээллийг хамгаална"2 цаг 19 минутын өмнөХүүхдийг хүүхдээр нь харуулж, томчуудын хараа хяналтгүй орхихгүй байхыг ЗӨВЛӨВ2 цаг 19 минутын өмнөЗагас агнах, барих хугацаа зургаадугаар сарын 15-наас эхэлнэ2 цаг 43 минутын өмнөН.Учрал: Цаашид төр бизнесийн үйл ажиллагааг дур зоргоороо хязгаарлахгүй2 цаг 46 минутын өмнө"МЭДЛЭГЭЭ ДЭЭШЛҮҮЛЬЕ, САНХҮҮГЭЭ УДИРДЪЯ” САНХҮҮГИЙН САЛБАРЫН ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ4 цаг 51 минутын өмнө"Эмнэлгийн яаралтай тусламжийн үед агаарын хөлөг ашиглах тусгайлсан журам"-ыг батална4 цаг 53 минутын өмнөМЭДЛЭГЭЭ ДЭЭШЛҮҮЛЬЕ, САНХҮҮГЭЭ УДИРДЪЯ” САНХҮҮГИЙН САЛБАРЫН ӨДӨРЛӨГ БОЛНО6 сар 3. 18:05Хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгийг цуцлав6 сар 3. 17:28
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.