Японы эрдэмтэд генийг засварлах шинэ арга боловсруулжээ


9-р сарын 18
19 цаг 47 минут

Осакагийн их сургуулийн молекулын биологичид генийг засварлах шинэ арга боловсруулжээ. Тус их сургуулийн хэвлэлийн албаны мэдээлснээр, уг арга нь 2020 онд Нобелийн шагнал хүртэж байсан “CRISPR/Cas9” аргаас илүү нарийвчлалтайгаар генийг засварладаг байна. 

“NICER” гэдэг шинэ аргыг хэрэглэснээр генийг өөрчлөх үед ДНХ-ийн гинжин хэлхээнд давхар завсар оруулах шаардлагагүй бөгөөд энэ нь санамсаргүй мутаци үүсэх магадлалыг бууруулдаг. 

"Генийг засварлах энэ арга ДНХ-д санамсаргүй мутаци үүсгэх нь тун ховор болохыг генийн шинжилгээ харуулсан. "NICER" нь генийн өвчин үүсэхэд хүргэдэг нэг хуулбарыг гэмтээхгүйгээр генийн хэвийн үйл ажиллагааг сэргээсэнд бид баяртай байгаа" гэж Осакагийн их сургуулийн профессор Накада Шиничиро ярилаа.

Үүнтэй холбогдуулан тэрбээр Японы биологичдын арга нь микробын ген дэх вирусний ДНХ-ийн ул мөрийг олж устгадаг “CRISPR/Cas9” аргаас илүү үр дүнтэй, аюулгүй болохыг онцолсон байна. Сүүлийн арван жилийн хугацаанд эрдэмтэд CRISPR/Cas9 аргад тулгуурлан генийг засварлах олон арга боловсруулжээ.

Эдгээр аргын ихэнх нь нэг том дутагдалтай байдаг нь ихэвчлэн ДНХ-ийн бүтцэд санамсаргүй өөрчлөлт оруулдагтай холбоотой. Учир нь генд өөрчлөлт оруулахын тулд “CRISPR/Cas9” арга нь ДНХ-ийн давхар хэлхээг бүрэн тасалж, дараа нь талыг нь эсийн генийн засварын аргаар холбодог. Эл үйл явц үргэлж зөв явагддаггүй бөгөөд шинэ мутаци үүсэхэд хүргэдэг байна. 

Харин профессор Накада болон түүний багийнхан “Cas9” ферментийг өөрчилснөөр ДНХ-ийн давхар мушгиа дахь зөвхөн нэг хэлхээг таслах замаар дээрх гажуудлаас зайлсхийх боломжтой гэдгийг олж тогтоожээ. Ийм ферментийг никаза гэж нэрлэдэг бөгөөд генийн үйл ажиллагааг бүрэн сэргээхийн тулд тухайн эс нь хромосомын хоёр дахь хуулбар дахь гэмтсэн хэсгийн ижил төстэй хэсгийг ашигладаг байна. 

"Бидний генийн хромосом бүр ижил хуулбартай байдаг. NICER аргыг ашигласнаар бид хромосомын хуулбар дахь ижил төстэй хэсгүүдийг ашиглан хромосомын зөвхөн нэгд нь байгаа мутацийг залруулахад эсийг хүчлэх боломжтой бөгөөд үүнийг загвар болгон ашиглана" гэж судалгааг хамтран хийсэн Томита Акико тайлбарлав.

Эрдэмтэд хөхний хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг мутаци буюу TK1 генийн нэг гэмтсэн хуулбартай хүний эсэд энэ аргаа туршжээ. Туршилтуудын явцад “NICER” арга нь TK1-ийн бүтцэд гарсан алдааг 100 хувь засаж, ингэхдээ санамсаргүй мутаци үүсгээгүй бол “CRISPR” аргыг ашиглах үед 80 хувьд нь амжилттай болж, эсүүдийн 19 хувьд нь ДНХ-д мутаци илэрсэн байна. 

Судлаачдын үзэж байгаагаар, тэдний туршилтын үр дүн "NICER" аргыг нэг генийн хоёр хуулбарын аль нэгнийх нь мутациас үүдэлтэй удамшлын өвчнийг эмчлэхэд чиглэсэн амь насанд аюулгүй, ДНХ-д аюулгүй генийн эмчилгээг бий болгоход ашиглаж болохыг харуулж байна. Судалгааны талаарх шинжлэх ухааны өгүүлэл “Nature Communications” сэтгүүлд нийтлэгджээ. 

"CRISPR/Cas9" аргыг Францын микробиологич Эммануэл Шарпантье, түүний хамтран зүтгэгч АНУ-ын биохимич Женнифер Дудна /Калифорнийн Беркли их сургууль/ нар боловсруулсан бөгөөд тэд 2020 онд химийн салбарын Нобелийн шагналыг хүртсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна4 сар 10. 17:17"Улаанбаатар марафон"-ы бүртгэлийн хураамж 5000-90,000 төгрөг байна4 сар 10. 17:16"Цэц УИХ-ын хувь заяаг шийддэг болбол ноцтой байдал үүснэ"4 сар 10. 17:15АН-ын ЕНБД, дэд дарга нарыг сарын дотор томилно4 сар 10. 17:14“Хууртай Монгол” төсөл хэрэгжиж эхэллээ4 сар 10. 17:13УИХ-ын гишүүд Харбины гэрээгээр сонсгол хийхийг дэмжсэнгүй4 сар 10. 17:12ОХУ-аас дизель түлш хөнгөлөлттэй үнээр эсвэл хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах хүсэлтээ илэрхийллээ4 сар 10. 17:11АН-ын бүлэг завсарлага авснаар Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн "хувь заяа" ирэх Пүрэв гарагт шийдэгдэхээр болов4 сар 10. 17:10Э.Батшугар: Сүүлийн дөрвөн өдөр Excel дээр компьютер гацтал суулаа. Оюутолгойн 20 мянган хувьсагчаас ч том файлууд байна4 сар 10. 17:10Г.Лувсанжамц: Ардчилсан засаглал аравхан хүний гарт орно4 сар 10. 17:08Х.Баасанжаргал: Ардчилал нуран унаж байгааг бид харж байна4 сар 9. 21:42Гадаад сөрөг шок үргэлжилбэл Монгол Улс макро эдийн засгаа тогтвортой байлгах, эмзэг бүлгийн өрхүүдээ хамгаалах нь тулгамдсан асуудал болно4 сар 9. 21:40
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.