Ираны мөнгийг шилжүүлсэн болохыг Катарын тал баталжээ


9-р сарын 18
19 цаг 42 минут

 Битүүмжлэгдээд байсан Ираны зургаан тэрбум долларыг Доха дахь банкны дансуудад шилжүүлсэн болохыг Катар баталлаа гэж эх сурвалж Ройтерс агентлагт өнөөдөр мэдээлжээ.

Вашингтон, Техраны хооронд байгуулсан хоригдож буй хүмүүсийг солилцох тохиролцооны дагуу уг мөнгийг шилжүүлсэн байна.

Катарын онгоц даваа гаргийн өглөө Иранд хоригдож байсан Америкийн таван иргэн, тэдний гэр бүлийн хоёр хүнийг Иранаас Дохад хүргэхээр бэлтгэж байна гэж эх сурвалж мэдээлэв.

Хоригдож буй хүмүүсийг солилцох тухай хэлцлийг Катар зуучилж, наймдугаар  сарын 10-нд нийтэд зарласны дагуу Катар дахь банкууд руу Ираны мөнгийг шилжүүлж, АНУ-д хоригдож байсан Ираны таван иргэнийг Иранд баривчлагдсан АНУ-ын таван иргэнээр солилцохоор тохиролцсон байна.

АНУ-ын хориг арга хэмжээний улмаас Өмнөд Солонгост битүүмжлэгдсэн Исламын Бүгд Найрамдах Иран Улсын зургаан тэрбум ам.долларыг Катарын хоёр банкин дахь Ираны дансуудад шилжүүлсэн нь батлагдсаны дараа Ираны эрх баригчид АНУ-тай хүмүүсийг солилцоно гэж есдүгээр сарын 16-нд "Tasnim" агентлаг мэдээлж байв.

Даваа гарагт Ираны ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Насер Канани Чафи хэлэхдээ, есдүгээр сарын 18-нд  хоригдогсдыг солилцох үйл ажиллагаа  "5:5" гэсэн зарчмаар явагдана гэжээ. Тэрбээр  “АНУ-д суллагдсан Ираны иргэдийн хоёр нь эх орондоо буцаж ирнэ, хоёр нь АНУ-д үлдэж, нэг нь гуравдагч улс руу явна. Үүний хариуд Тегеран Ираны шоронд хоригдож буй АНУ-ын таван иргэнийг Америкийн талд хүлээлгэн өгнө” гэж мэдээлсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол хонины махаар Солонгос хоол хийж өрсөлджээ9 сар 18. 17:33Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шав тавив9 сар 18. 17:31Замын түгжрэл, агаарын бохирдлыг багасгах талаар санал солилцлоо9 сар 18. 17:30Хээрийн түймэрт 8400 га талбай шатжээ9 сар 18. 17:28Зөв хооллолт эмчилгээний үр дүнд чухал нөлөөтэй9 сар 18. 17:27Монголын хуур хөгжмийн өвийг судалж, хамгаалах асуудлыг хэлэлцэв9 сар 18. 17:26Төв Азийн орнууд Оросын шатахуунаас хараат байдлаа багасгахыг зорьж байна9 сар 18. 17:25“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа9 сар 18. 17:14ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САН GNGI-ИЙН ГИШҮҮН БОЛЛОО9 сар 18. 12:06Түймрийн эрсдэл өндөр үед иргэн бүр хариуцлагатай байя9 сар 17. 14:50Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ9 сар 17. 14:50"AI-ийн гаргасан мэдээлэл баримт нотолгоог орлохгүй тул заавал нягтал"9 сар 17. 14:49
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.